Зураг дээрх хаалгануудаас өөрт таалагдсаныг сонгоорой. Бид таны ирээдүйн талаар бага сага зүйлийг хэлж өгье

2

Та харааны элдэв сонжоонд итгэдэг эсэхийг мэдэхгүй боловч иймэрхүү зугаатай сонжоо нь таны нуугдмал зан чанарыг илрүүлэх сайн арга хэмээн үзэж байна.

Доорх 8 хаалганы зургийг анхааралтай хараарай. Та аль хаалгаар орохыг хүсэж байна вэ? Аль болох бодож тунгаалгүй, өөрийн зөн билгээр шууд нэгийг нь сонгоорой. Хаалгаа сонгосны дараа таны сонгосон хаалга таны тухай юу хэлэхийг үргэлжлүүлэн уншаарай.

1-р хаалга

angelsandcelestials

Та энгийн зүйлсийг хүсдэг. Та амар амгалан тайван орчинд ганцаар байж, энэ цаг үеийг мэдрэн суух дуртай.

Харин өөр хүмүүстэй байхдаа та бүх зүйлийг гэртээ байгаа мэт халуун дулаан байлгаж, зөвхөн дотны найзууд болон гэр бүлийнхэнтэйгээ хамт байхыг илүүд үздэг. Та юу хүсэж байгаагаа маш сайн мэддэг, хүссэн зүйлдээ нэг их ядралгүй хүрч чаддаг хүн бололтой. Та энгийн, бодит зүйлд дуртай. Та элдэв адал явдалгүй жирийн амьдралаар амьдрах дуртай ба хэт уйтгартай хүн болохгүй байх талаар бодож хичээгээрэй.

 

2-р хаалга

angelsandcelestials

Та хэзээ нэгэн цагт баяжих ба гэхдээ зөвхөн уйгагүй ажиллаж байж л ингэж чадна. Шаттай хаалга сонгосноор та өөдлөн дэвших хүсэлтэйгээ, тийм зам хайж байдгаа харуулж байна. Та өндөрт гарахын тулд янз бүрийн бэрхшээл саад туулахаас айдаггүй хүн. Амжилтад хүрэх зүтгэл тань таны гол зэвсэг!

 

3-р хаалга

angelsandcelestials

Та маш их болгоомжтой байх хэрэгтэй. Та үл мэдэгдэх зүйлд шунан дурладаг ба таны энэ аюул осолтой замаар замнах, адал явдал хайсан байдал чинь эцсийн дүндээ амжилтад хүрч болох юм.

Түймрийн эсрэг зориулалттай усны хоолой нь болзошгүй аюулыг илтгэх бөгөөд харин хаалганы нөгөө талд байгаа зүйл нь оньсого. Магадгүй бага зэрэг болгоомжтой байх цаг ирж байж болох юм шүү.

Хаалганы дээр байгаа 26 гэсэн тоо нь олон иуда болон загалмайн шашинтан нарт чухал тоо бөгөөд энэ нь тэдний бурхны билэг тэмдэг юм. Та аюултай замаар замнаж байсан ч бурхан таныг харж хандаж байх болно.

 

4-р хаалга

angelsandcelestials

Та энэ хаалгыг сонгосон бол тэмцэлд бэлэн гэсэн үг. Эрх мэдэл эсвэл албан тушаал дэвшихийн төлөөх тэмцэлд таны хийсэн хууль ёсны тулаан эцсийн дүндээ үр дүнгээ өгнө. Улаан өнгө нь хүч чадлыг илтгэх бөгөөд хаалганы цоож нь ч бас ийм утгатай билээ.

Элдэв төмөр, хурц үзүүр нь таны зорьж зүтгэж буй зүйлд хүрэхэд тань тохиолдох саад бөгөөд эдгээр нь таныг айлгаж чадахгүй юм. Та зорьсон зүйлдээ хүрэх гэж маш удаан хүлээж, бэлдэж байсан учир хамгаалах шуудууны цаана нэгэнт гарсан л бол бүх л цайзыг эзлэхэд бэлэн болжээ.

 

5-р хаалга

angelsandcelestials

Та энэ хаалгыг сонгож авсан бол сандрах хэрэггүй. Бүх зүйл тайван амгалан болох болно.

Та өөрийгөө тайвшруулах, ая тухтай байлгах ямар нэг зүйлийг хайж байгаа бололтой. Магадгүй та ажил болон хувийн амьдралдаа хэцүүхэн цаг үеийг өнгөрүүлсэн байх. Танд үнэнч, таныг хайрладаг хүмүүсийн дунд байхыг хичээгээрэй.

Сүүлийн үед танд хэцүү байсан бол та юу хүсэж байгаагаа мэддэг гэдэгтээ сэтгэл хангалуун байх хэрэгтэй. Дэс дараатай үйл явдал, цэгцтэй хүмүүстэй ойрхон байхыг хичээж, харин тайван байдлыг эвдэх хүмүүсээс хол байгаарай.

 

6-р хаалга

angelsandcelestials

Сүүлийн үед та их ядарч байгаа боловч та үүнийгээ ялан дийлэх өөдрөг сэтгэлтэй хүн гэсэн сайхан мэдээ байна.

Хүнд хэцүү өдрүүд удахгүй ард үлдэх ба үүний тулд та жаахан ч гэсэн урагш ахих хэрэгтэй. Та “гэрэл”-д хүрэх болоогүй байлаа ч тэр нь танд харагдах хэмжээнд ирж. Гэрэлт ирээдүй хэт хол байгаа мэт санагдаж байсан ч та бууж өгч болохгүй шүү.

 

7-р хаалга

angelsandcelestials

Ирээдүйд учрах эмх замбараагүй байдалд бэлэн байгаарай, бид үүнийг өөрчилж чадахгүй!

Таны дараагийн алхам юу байх билээ гэдгээ та мэдэхгүй. Та хэд хэдэн хувилбарыг бодож тунгаах бөгөөд хаалга болгон л таны орж үзэх хүслийг төрүүлнэ. Гэхдээ гэнэтийн зүйлд бэлэн байгаарай. Ямар нэг гэнэтийн саад бэрхшээл бий болоход өөр хаалга онгойлгоход бэлэн бай.

 

8-р хаалга

angelsandcelestials

Та их өвөрмөц хүн бөгөөд хүний сонирхол олон гай дагуулдаг ч таны хувьд энэ нь харин амжилт авчирж болно. Гэхдээ сонирхолтой, сониуч хоёрын хооронд маш том ялгаа байдаг бөгөөд та ч энэ ялгааг сайн мэднэ. Та аз турших дуртай боловч үр дагаврыг нь тооцоолох хэрэгтэй. Хэрвээ та одоо ямар нэг зүйл хийхээр шийдсэн байгаа бол түүнийгээ шууд хий.

Танд ямар хаалга таалагдсан бэ?

7
ХөөрхөнХөөрхөн
3
БахархмаарБахархмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Ok Tuwshuu

    Ok Tuwshuu

    2019/07/31 at 18:39

    2.8

  2. Bayasgakh Baysaa

    Bayasgakh Baysaa

    2019/08/01 at 16:16

    7

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *