Жүжигчин Уилл Смит өөрийн сая саяар тоологдох хөрөнгөө юунд зарцуулдаг вэ? Түүний хамгийн их мөнгө зарлагадсан 10 зүйл

2

Кино жүжигчин, продюсер, хөгжмийн зохиолч, рэп дуучин Уилл Смит мөнгийг ёстой л нэг олж чаддаг хүн бөгөөд түүний хөрөнгө 300 сая доллараар үнэлэгддэг. Иймээс Смитийн эзэнт гүрэн, гэр бүл нь өөдлөн дээшилж байгаа нь гайхаад байх зүйл алга. Гэсэн хэдий ч мань хүн мөнгийг маш ихээр олдгийнхоо адил ихээхэн хэмжээгээр үрж зарцуулах дуртай!

1. Мөрөөдлийн гэр

Уилл Смит болон Жада Пинкетт Смит нар хүний мөрөөдлийн гэр гэж юу болохыг бодитоор харуулж чадсан хүмүүс. Калифорнийн Калабасасед байх тэдний байр нь 42 сая долларын үнэтэй, өөрийн тусгай шуудангийн индекс авах хэмжээний маш том талбайтай аж. Эзэмшил хэсэг нь сагсан бөмбөг, талбайн теннис, гольфын талбайтайгаас гадна бассейн, нуур зэрэг бий. Гэрт нь олон хачин зориулалттай өрөөнүүдээс гадна гэрийн кинотеатр, бясалгал хийх өрөө, Жада-гийн ток шоунд зориулсан бичлэгийн студи ч байна.

Photo: therichestimages.com

 

2. Авто машины цуглуулга

Уилл Смит кинон дээр ихэнхдээ ирээдүйн гайхалтай автомашины хүрд эргүүлж байгаагаар гардаг ч бодит амьдрал дээр тэрээр сонгодог машиныг илүүд үздэг байна. Тэр өөрийн автомашины цуглуулгадаа нилээдгүй мөнгө зарцуулдаг. 1965 оны Cadillac Escalade, Bentley Azure, Ford Mustang-улаан кабриолет, Mercedes Benz GL450, Maybach 57, Ford Taurus гээд олон машин түүний цуглуулгад  бий. Ийм машины цуглуулга нь бүхэл бүтэн хөрөнгө байх нь ойлгомжтой.

Photo: therichestimages.com

 

3. Дугуйтай гэр

Явдаг гэр, давчуу зай талбайн тухай ойлголтоо одоо нэгмөсөн март. Уилл Смит 2,5 сая доллараар 130 кв.метр талбай бүхий явдаг гэртэй болжээ. Энэ гэр нь хамгийн сүүлийн үеийн технологиор тоноглогдсон бөгөөд гэр бүлийнхэн нь тохь тухтай байхад хэрэг болох бүх л зүйл бий. Зөвхөн зурагт л гэхэд 14 ширхэг байдаг гэнэ. Тэгэхээр бусад зүйлсийнх тухай төсөөлөл авч болох байх. Жүжигчин маань заримдаа энэ гэрээ хоногийн 9000 доллараар түрээслүүлдэг байна.

Photo: therichestimages.com

 

4. Сайн үйлс

Таны хөрөнгө 300 сая гаран доллар байхад та олон нийттэй зарим нэг зүйлээ хуваалцах хэрэгтэй гэж бодогдох байх. Үгүйдээ л Смитийнхэн ингэж боддог бололтой. Уилл болон түүний эхнэр гэр бүлийн сан үүсгэн байгуулж өнчин өрөөсөн, ядуу хүүхдүүдэд туслах, залуучуудад зориулсан боловсролын төслүүдийг санхүүжүүлдэг байна. 2017 онд тэд Карибид болсон хар салхины хохирогч нарт тусламж үзүүлсэн бөгөөд Уилл Смит өөрийн найз нөхдөдөө хэрэгтэй үед тус дэм болж байдаг хүн гэдгээрээ алдартай.

Photo: therichestimages.com

 

5. Хүүхдүүдэд зориулсан бэлэг

Уилл Смит үр хүүхдээ хайрладаг бусдын л адил жирийн нэг аав хүн. Тэрээр өөрийн гурван хүүхдэдээ анхаарал тавьж янз бүрийн бэлэг авч өгнө. Жишээ нь, Уиллоу Смит аавынхаа олон байрны нэгэнд амьдардаг ба ааваасаа Porsche Cayenne Turbo бэлгэнд авсан байна. Жайденд аав нь Tesla Model X, дээр нь янз бүрийн дизайнерын хувцас бэлэглэсэн. Трей Смит ч гэсэн мөн хэмжээний янз бүрийн бэлэг авсан гэдэгт эргэлзэх зүйлгүй юм. Гэхдээ Смитийн хүүхдүүд юм нэхээд сууж байдаг хүмүүс биш бөгөөд тэд өөрсдөө хангалттай мөнгө олдог хүмүүс билээ.

Photo: therichestimages.com

 

6. Хувийн онгоц түрээслэх

Уилл Смит эконом ангиллаар нисэх тун дургүй. Тэнд зай багатайгаас гадна хоол нь амтгүй гэнэ. Тиймээс хэрвээ бизнес ангиллаар нисэх боломжгүй бол тэрээр зүгээр л хувийн онгоц түрээсэлж аваад нисдэг байна. Жишээ нь, 2011 онд Дублинаас Манчестер хүрэх 50 минутын нислэгт зориулж онгоц түрээслэж, нислэг нь ч түүний дасаж сурсан тийм нөхцлийг хангаж өгчээ. Энэхүү жижигхэн тансаглалд тэрээр 12,000 доллар төлсөн байна.

Photo: therichestimages.com

 

7. Сагсан бөмбөгийн баг

Яахав бүтнээрээ биш ч зарим нэг хэсгийг нь тэр эзэмшдэг. 2011 онд Смит NBA-ийн Philadelphia Sevents Sixers багийн хувьцааны нэг хэсгийг худалдаж авсан бөгөөд дашрамд хэлэхэд Филадельфи нь түүний төрсөн хот юм. Энэхүү худалдан авалтын үнэ одоо хүртэл тодорхойгүй нууц хэвээр.

Сагсан бөмбөгт тэрээр ганцаараа дурладаг биш ба Jay-Z рэпперт бас Нью-Жерсигийн сагсан бөмбөгийн баг бий.

Photo: therichestimages.com

 

8. Telepool компани

2018 онд Уилл Смит, найруулагч Марк Форстер нар Германы Group Telepool компанийг эзэмшилдээ авчээ. Тэд худалдан авсан үнийн дүнг ил зарлаагүй боловч уг компани нь Европ дахь дистрибьютор, лицензийн үйл ажиллагаа явуулдаг хамгийн томчуудын нэг, олон жилийн турш үйл ажиллагаа явуулж байгаа компани учир мөнгөний тоо бага биш нь ойлгомжтой.

“Марк бид хоёр Telepool-ыг анхааралтай ажиглаж байсан бөгөөд уг компани нь ер бусын их нэр хүндтэй, маш ирээдүйтэй болохыг анзаарсан юм” хэмээн Уилл Смит ярьсан байдаг. “Telepool-ын багтай хамтран ажиллаж, ирээдүйн онцгой боломж, бизнесийн стратегийн хөгжлийн контент бий болгохын төлөө ажиллах цагаа бид тэсэн ядан хүлээж байна.”

Photo: therichestimages.com

 

9. Хувийн кино студи

Уилл Смит олон тооны блокбастерт оролцон тоглосон бөгөөд үүний хажуугаар өөрийн кино үйлдвэрлэлд хөрөнгө оруулж байсны нэг жишээ нь 1997 онд Overbrook Entertainment-ыг Жад Смит, Жеймс Ласситер нартай хамтран байгуулсан явдал юм. Энэ компани нь Hitch, The Pursuit of Happyness, I Am Legend, Hancock, The Secret Life of Bees зэрэг кинонуудыг бүтээсэн билээ. Эдгээр киноны бараг бүгдийнх нь гол дүрд Уилл Смит тоглосон нь нэг их гайхах зүйл биш болов уу.

Photo: therichestimages.com

 

10. Залуу бизнес эрхлэгчдэд туслах

Жүжигчин маань Dreamers хэмээх хөрөнгө оруулалтын сантай бөгөөд ирээдүйтэй гэж үзсэн янз бүрийн стартап, төслүүдэд хөрөнгө оруулдаг байна. Энэ онд гэхэд л онлайн банк болох Step-д хөрөнгө оруулсан ба тухайн банк нь өсвөр үеийнхэн мөнгө авах, шилжүүлэх үедээ банкны элдэв шимтгэл төлөхгүй байх үйлчилгээ үзүүлэх зорилготой юм. Оруулсан хөрөнгийн хэмжээ тодорхойгүй боловч Step нийт 22 сая доллар цуглуулж чадсан байна.

Photo: therichestimages.com
114
ГайхмаарГайхмаар
46
ГоёГоё
9
ХарамсалтайХарамсалтай
9
ХөөрхөнХөөрхөн
8
Ха ХаХа Ха
5
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
3
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Teden snig bolox noxtol bolomj mongold baixgvi .Aldartan baycnyydiin tvvxiig dawtan ynsnisaar bvvr zalxcnix yam aa Tegexeer xaraxgvi ystgaa gej….

  2. 54161

    2020/11/29 at 14:30

    5498

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *