182 метрийн өндөртэй, дэлхийн хамгийн том хөшөөг хэрхэн барьж босгосон бэ?

0

Уг хөшөө нь 182 метрийн өндөртэй – америкийн “Эрх чөлөө”-ний хөшөөнөөс даруй 5 дахин том. Суурийг нь оруулж тооцвол бараг л 240 метр болно.

Уг хөшөөг улс төрч Валлабхаи Пателийн дурсгалд зориулан босгожээ – энэтхэгийн улс төрч, үндэстний баатар. 1947 онд англичууд тус улсаас гарч явсны дараа тарж бутарсан 600 вант улсуудыг энэ хүн л нэгтгэсэн түүхтэй. Түүний төрсөн өдөр – 10 дугаар сарын 31 бөгөөд үндэсний тэмдэглэлт өдөр болсон юм. Түүнд зориулж сүндэрлүүлсэн хөшөөний нэр – “Эв нэгдлийн хөшөө”.

google.com

Хөшөөний барилга 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдөр эхэлж байжээ. Энэтхэгийн барималч Рам Сутар 9 метрийн макет хийсэн бөгөөд дараа нь инженерүүд тооцоог хийж 182 метр болгох төсөл боловсруулсан байна.

google.com

Хөшөөнд 4 мянган тонн ган төмөр, төмөр арматур, 75 мянган куб метр бетон, мөн хөшөөг бүрэх 22 мянга гаруй бөмбийлгөж бэлдсэн хүрэл хавтан ашиглажээ. Бат бөхийн хувьд ч хэрийн салхи, шуургыг даана: 60 м/с хүртэл салхи, 6,5 хүртэл баллын газар хөдлөлтийг тэсвэрлэн гарч чадна. Барилгын ажил 5 жил үргэлжилсэн бөгөөд 460 сая ам.долларын өртгөөр босжээ.

google.com

Хөшөөний хөлөнд цахилгаан шат суурилуулсан. Шатаар 153 хүртэл метрийн өндөрт гарах ба дээр 200 хүний багтаамжтай цэлгэр талбай бий.

yandex.ru

“Эв Нэгдлийн хөшөө”-нөөс өмнө дэлхий дээрх хамгийн өндөр хөшөө нь Мьянмарын Будда хэмээн тооцогдож байв.

dn-nsk.ru

Уг хөшөөний өндөр – 130 метр. Босоо Буддагийн хажууд дотроо сүм хийдтэй хэвтээ Будда мөн байдаг. Хөшөөнүүдийг 12 жилийн хугацаанд барьсан нь зөвхөн ард түмний хандивын мөнгөөр барьсантай холбоотой юм.

google.com

Буддагийн хамгийн өндөр хөшөө Мьянмарт байдагтай Хятадууд санал нийлдэггүй. Тэд Буддагийн Хаврын сүм хамгийн өндөр нь гэж тооцдог юм. Нэг талаасаа тэдний зөв, учир нь уг хөшөө 153 метр юм. Гэхдээ хөшөө өөрөө ердөө 108 метр, 20 метр нь суурь, тэгээд Буддагийн зогсож байгаа бадамлянхуа цэцэг нь 20 метр. Тэгэхээр Мьянмарын Будда хамгийн өндөр нь болж таараад байгаа юм.

9
ХөөрхөнХөөрхөн
2
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Тэнүүн

    2022/06/17 at 01:16

    Ёстой их мэдлэгтэй ах байна аа.Амжилт хичээгээрэй.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *