Турах гэж олон жил оролдоод нэмэр байсангүй. Харин эдгээр хүнсийг хэрэглэхээс татгалзаад…

4

Олон эмэгтэйчүүд гоолиг, туранхай биеийг хүсэх ба энэ мөрөөдөлдөө хүрэх гэж янз бүрийн арга хайдаг. Олон янзын хоолны дэглэм, биеийн ачаалал, бүр янз бүрийн “шидэт” эм тариа хүртэл хэрэглэж үзнэ гээч. Энэ нь нэмэртэй боловч зарим нөхцөлд дэндүү удаан, жин багасах боловч өнөөх хүсэн хүлээсэн нарийн бэлхүүс байхгүй хэвээрээ ба өнөөх том гүзээ арилах ямар ч шинжгүй.

Гэдэс хавийн илүүдэл өөх нь зөвхөн гоо сайхны бэрхшээл биш бөгөөд эрүүл мэндийн хувьд ч зарим нэг аюултай нөхцөл бий болсон гэдгийг харуулж байгаа юм. Биеийн дотор их хэмжээний өөх бий болох нь эрүүл мэндэд хортой бөгөөд чихрийн шижин, астма, эрт үеийн цус харвалт гэх зэрэг өвчлөл үүсэж болно.

Гэхдээ сандрах хэрэггүй бөгөөд бэрхшээлийг шийдэх нь таны бодож байгаагаас ч илүү амархан байж болзошгүй. Ердөө л хоол хүнснийхээ орцыг хянаж хамгийн хортой бүтээгдэхүүнээ хасаад л болоо. Эдгээр нь ямар хүнс гэвэл:

 

Хортой хүнсний жагсаалт

1. Гурилан болон чихэрлэг хүнс

Энэ тухай маш их ярьдаг боловч дахин давтахад илүүдэхгүй байх. Чухам ийм хүнс нь хүний гоолиг биеийн дайсан билээ. Ийм хүнс хамгийн хэцүү хэсэг болох гэдэс, харвин хавиар өөх бий болгоно. Ийм хүнсэнд бүх төрлийн талх, бялуу, жигнэмэг, вафли зэрэг орно.

Сайхан амтай, үнэртэй жигнэмэг нь амархан биед орох боловч бидний организм ийм их хэмжээний энергийг богино хугацаанд зарцуулах боломжгүй тул эдгээр нь шууд л өөх болон хуримтлагдана. Ийм хүнс цадах сэтгэгдэл төрүүлэхгүй бөгөөд нэгийг идээд удалгүй дараагийнх руу гар явдаг билээ. Зайрмаг, бялуу зэрэг амттан нь биед ямар ч сайн зүйл өгөхгүй бөгөөд та амттан, гоолиг бие хоёрын дундаас сонголт хийх хэрэгтэй болох нь.

 

2. Сахар

Энэ хүнс мөн л нарийн бэлхүүсний дайсан бөгөөд үүнээс хамгийн түрүүнд татгалзах хэрэгтэй. Хасах гэдэг нь зөвхөн цэвэр сахарыг хасах тухай яриа биш бөгөөд сахар орсон бүх л төрлийн хүнсийг хэлж байгаа юм.

Ийм хүнсэнд элдэв сок, жүүс, нэмэлт бүхий йогурт зэрэг орно. Хэрвээ сахараас бүрмөсөн татгалзах боломжгүй бол түүнийгээ зөгийн балаар (бага хэмжээгээр) орлуулах гэж үзээрэй. Зөгийн бал нь илүү их ашигтай бүтээгдэхүүн билээ.

 

3. Давс

Мөн давсны хэрэглээгээ хянах хэрэгтэй. Давс нь бие дэх усыг барьж байх ба илүүдэл ус нь элдэв хаван, хавдар үүсгэх ба таны гоо сайханд энэ нь муугаар нөлөөлөх нь ойлгомжтой.

 

4. Төмс

Шарсан төмсөнд олон хүн дурладаг боловч энэ нь биед тун хортой хүнс  юм. Төмсний цардуул нь гэдэсний хэмжээг нэмэгдүүлэхээс биш  багасгахад ямар ч нэмэргүй . Хэрвээ төмснөөс бүрмөсөн татгалзаж чадахгүй бол бага хэмжээгээр чанаж хэрэглэ.

 

5. Цагаан будаа, талхалсан буудай

Цагаан будаанд мөн цардуул байх ба энэ цардуул нь гоолиг бэлхүүсний дайсан юм. Будаанаас бүрмөсөн татгалзах хэрэггүй бөгөөд долоо хоногт нэг удаа хэрэглэж болно. Мөн гурвалжин будаагаар орлуулж болох ба энэ хүнс нь биед илүү ашигтай билээ.

Талхалсан буудайнаас бүрмөсөн татгалзах хэрэгтэй ба энэ нь өөх хуримтлагдах явцыг хурдасгаж, гоолиг болоход тус болохгүй.

 

6. Гадил болон усан үзэм

Жимс биед сайн, хэрэглэж байх хэрэгтэй. Тэд эслэгээр баялаг ба энэ нь элдэв хор, ялгадсыг зайлуулахад тустай. Гэхдээ зарим нэг нөхцөл бий бөгөөд энэ нь гадил, усан үзэм юм. Энэ жимснүүд нь маш их калори агуулах ба энэ нь турахад нэмэр болохгүй нь тодорхой. Оронд нь жүрж, алим зэрэг жимс сонгоорой.

 

7. Утсан болон лаазалсан хүнс

Ийм бүтээгдэхүүн нь маш их хэмжээний өөх тос агуулдаг ба хүний биед ямар ч ач холбогдолгүй билээ. Ийм хүнснээс бүрмөсөн татгалзах нь  зөв. Мөн энэ дээр нэмээд амтлагч бүхий лоолийн соус, майонезыг хэлж болно.

 

8. Түргэн хоол

Зүгээр л ийм хоол байдаг гэдгийг нэгмөсөн март. Маш их калори агуулахаас гадна бие дэх бодисын солилцоонд саад болдог. Амтлагч нь хэрэгцээт хэмжээнээс илүү ихийг идэх дуртай болгох ба эдгээр нь турахад эсрэг нөлөөтэй бөгөөд дээр нь эрүүл мэндэд хортой юм.

Одоо та турахад ямар хүнс хэрэгтэй, хэрэггүй тухай мэддэг болсон ба өөрийгөө дайчилж эдгээр хүнснээс бүр татгалзах хэрэгтэй. Энэ нь таныг мөрөөдөл болсон нарийн гоолиг бэлхүүстэй болгох төдийгүй эрүүл мэндийг тань хамгаална.

Энэ бүхнийг бодоод хоол хүнсээ зөв зохицуулаарай. Бие организм тань баярлалаа гэж хэлэх болно.

95
ГоёГоё
27
БахархмаарБахархмаар
18
БурууБуруу
18
ГайхмаарГайхмаар
18
ХөөрхөнХөөрхөн
13
Ха ХаХа Ха
12
ХарамсалтайХарамсалтай
12
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

15 Сэтгэгдэл

  1. Arinuzul Airnuzul

    Arinuzul Airnuzul

    2018/02/02 at 12:37

    Obuna Bttmr

  2. Arinuzul Airnuzul

    Arinuzul Airnuzul

    2018/02/02 at 12:37

    Obuna Bttmr

  3. Arinuzul Airnuzul

    Arinuzul Airnuzul

    2018/02/02 at 12:37

    Obuna Bttmr

  4. Toisom Solongo

    Toisom Solongo

    2018/02/02 at 13:09

    Ideg um oldohgui ni ee!Bugd horoitoi kkk

  5. Toisom Solongo

    Toisom Solongo

    2018/02/02 at 13:09

    Ideg um oldohgui ni ee!Bugd horoitoi kkk

  6. Toisom Solongo

    Toisom Solongo

    2018/02/02 at 13:09

    Ideg um oldohgui ni ee!Bugd horoitoi kkk

  7. Batsukh Batuuk

    Batsukh Batuuk

    2018/02/02 at 14:01

    Rivera Reki 2ula ym idhe bolihu haira ??

  8. Batsukh Batuuk

    Batsukh Batuuk

    2018/02/02 at 14:01

    Rivera Reki 2ula ym idhe bolihu haira ??

  9. Batsukh Batuuk

    Batsukh Batuuk

    2018/02/02 at 14:01

    Rivera Reki 2ula ym idhe bolihu haira ??

  10. Тэрбиш Одноо

    Тэрбиш Одноо

    2018/02/02 at 14:05

    Tuul Nergvi Batgerel Gege

  11. Тэрбиш Одноо

    Тэрбиш Одноо

    2018/02/02 at 14:05

    Tuul Nergvi Batgerel Gege

  12. Тэрбиш Одноо

    Тэрбиш Одноо

    2018/02/02 at 14:05

    Tuul Nergvi Batgerel Gege

  13. Bolor Smile

    Bolor Smile

    2018/02/02 at 17:49

    Байгал Дэлхий hoeulaa zow l yawj bgan bna

  14. Bolor Smile

    Bolor Smile

    2018/02/02 at 17:49

    Байгал Дэлхий hoeulaa zow l yawj bgan bna

  15. Bolor Smile

    Bolor Smile

    2018/02/02 at 17:49

    Байгал Дэлхий hoeulaa zow l yawj bgan bna

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *