
Үйлдвэрлэгчид бараа бүтээгдэхүүнээ борлуулахын тулд юу эсийг сэдэх вэ дээ. Жишээ нь, 3 камертай утасны 2 нь “хоосон” буюу үнэндээ ажиллагаатай ганцхан камер л байна! Мөн 100 хувийн жүүсний тухайд юу гэмээр байна, гэхдээ савлагааны доохон харахад жимсний бодит агууламж эрс бага байгаа нь тодорхой харагдана. Шилдгийн шилдэг арга заль – хувцас өмсөж үздэг бүхээгийн толь, тийм ээ, тийм, яг тэр толь! Энэ бүхээгийн толь таныг байгаагаас тань туранхай харагдуулна, тиймээс та өөрт гоё зохих хувцсыг шууд л худалдаж авах нь дамжиггүй.
Бид хэрэглэгчдийн итгэл үнэмшлийг ичгүүргүй ашиглах маркетингийн арга залиас уншигчдаа хамгаалахаар шийдэж энэхүү нийтлэлээ бэлдсэн юм. Үүний тулд бид хамгийн тод 18 жишээг сонордуулъя.
Яг ч стикер бас биш, тэгээд бас 1000 ширхэг ч биш – үйлдвэрлэгч “Toy Story 4” хүүхэлдэйн киноны дүрүүдтэй 1000 ширхэг стикер байгаа гэж бичсэн байгаа ч үнэндээ учир нь үл ойлгогдох 750 ширхэг ийм дөрвөлжин стикер л байгаа юм

3 камертай сүүлийн үеийн загварын ухаалаг утас худалдаж аваарай, бэлгэнд 1 ажилладаг камер бэлэглэнэ, бусад нь “гоёлынх”

20 унц буюу 590 мл-ийн хэмжээтэй дуртай ундаагаа автоматаас хүлээж байтал оронд нь 16.9 унц буюу ердөө 500-хан мл хэмжээтэй ундаа л гарч ирнэ. Дахиад 90 мл нь хаашаа алга болсон байх уу?

“Нөлөөт толины эзэнт гүрэн буюу ямар гоё зохиж байна вэ …”. Гоё загвартай хувцас өмсөж үзнэ, тэр нь өөгүй зохино, гуалиг харагдаж байна ч гэж жигтэйхэн. Гэртээ ирээд харлаа, нэг л биш ээ, гуалиг ч харагдахгүй байна. Хамаг учир нөлөөтэй толинд байгаа юм, үйлдвэрлэгчид өөрсдийнхөө нэрийн дэлгүүрт суурилуулах дуртай
Цэцгийн дэлгүүрт ороод л гоёмсог цэцгүүд дунд нүд эрээлжилж шууд л нүдэнд өртсөн анхны кактусыг шүүрч авна. Яаран сонголт хийхгүй байхыг хүсэж байна шүү, кактусын ихэнх цэцэг нь хиймэл байдгийг анхаар

0 сахарын агууламжтай ундаа сонгож авлаа – сурталчилгаа болон савлагаан дээр бичсэнд итгээд тэр шүү дээ. Орцуудыг нарийн судлаад үзтэл бүр алмайрч орхив – ямар ч гэсэн сахар байна шүү

100 хувийн агууламжтай жүүс худалдаж авлаа. Жижгээр бичсэн хэсгийг судлаад уншихад жимсний жинхэнэ агууламж нь дөрөвний нэг орчим л байгаа юм

Ах өндөр хүчин чадалтай гэсэн power bank худалдаж авсан ч тэр нь олигтой ажиллахгүй байсан юм. Ээж задалж үзээд хэдэн зай нь ажиллагаатай байгааг нь шалгажээ – хоосон зайнууд, ердөө 3-хан нь л ажиллаж байна

Үйлдвэрлэгч лаазаа шинэчилжээ, гэхдээ “Одоо бүр улам их болсон” гэсэн уриатайгаар. Үнэндээ – 100 г юм байна

Хэмжээ нь бага, гэхдээ үнэ адилхан

Танд ийм арга ямар санагдаж байна? Хайрцаг нь том, гэхдээ доторх хэмжээ нь багассан

Ингэж хуурч болох уу? Тоглоомтой автомат машин… зарим нэг тоглоомыг нь бүр бэхэлсэн байгаа харагдана. Одоо та яагаад бүтэлгүйтээд байдгийнхаа учрыг ойлгов уу?

Их хямд үнээр оливын тос худалдаж авахдаа болгоомжилж байлаа. Ийм хямд үнийн учрыг гэртээ ирээд л мэдсэн дээ: хараас хар өнгөөр харагдахааргүйгээр бидэнд оливын тосыг наран цэцгийн тосоор шингэлсэн шүү гэж анхааруулсан байжээ. Сайтар хар, тэгээд ойлгоно доо

Сурталчилгаа биднийг ичих нүүргүй мэхэлжээ – биднийг даахаар хүчтэй гэсэн, үнэндээ 5-аас ихгүй кг-ийн л даацтай юм байна

11 доллараар жижигхэн бэхтэй бал худалдаж авсан миний түүх

Хуурамч нарны гэрлээр ажилладаг тооны машин

Ийм хямдралыг олон хүн харсан байх аа. Ийм л “хар баасан гараг” болж байна

Стикер болгонд битгий итгэж бай. Стикер дээр уг аягыг богино долгионы зууханд хийж болно гэж бичсэн байна, харин стикерийг хуулаад харвал аяганы ёроолд бүр эсрэгээр бичсэн байгаа нь харагдана

За нэг иймэрхүү л явуургүй арга заль хэрэглээд байгаа юм даа. Энэ бол цөөн хэдэн л жишээ. Сүүлийн жилүүдэд түгээмэл болоод байгаа аргууд – хоосон хямдрал, худлаа мэдээлэл агуулсан сурталчилгаа болон шошго, хайрцаг дахь агууламж нь улам багасаж байна. Жишээ нь, хэдэн жилийн өмнө 1 литрээр зарагдаж байсан сүү 950 г болсон. Та одоо анзаарч харвал 900 г ч болсон байхыг үгүйсгэхгүй.
Та худалдан авагчийнхаа зүгээс иймэрхүү будлиантай учирч байв уу?







