Эрэгтэй хүнд хэрхэн хэзээ ч мартагдахааргүй халуухан үнсэлт бэлэглэх вэ?

3

Дотно байдлын үндсэн дүрэм, аз жаргалын хүлээлт – үнсэлт байдаг. Үнсэлцэх олон техник бий. Хайртай хүнээ гайхшруулахын тулд тэдгээр техникүүдийг нэгтгэж, бүх мэдрэхүйгээ оролцуулах хэрэгтэй.

Байгалийн жам ёсоороо хүмүүс хоорондоо үнсэлцдэг боловч үүнд соёл, ёс заншил болон нийгмийн төлөв байдал нөлөө үзүүлнэ. Бидэнд хэн ч үнсэлцэх техникээ сайжруулах, мартагдахааргүй, ер бусын, хэн нэгнийг ухаан баларттал нь үнсэх талаар зааж зөвлөдөггүй.

Харин үнсэлцэх анхан шатны мэдлэгийг олгосон тэдгээр кинонуудад баярлалаа. Зүгээр л “Gone with the Wind” киноны сайхан хосууд болох Кларк Гэйбль болон Вивьен Лей нарыг санахад л хангалттай. Гэвч хэн нэгэнд мартагдахааргүй үнсэлт бэлэглэхийн тулд дараах цөөн хэдэн алхамыг хийхэд болно.

1. Гараараа ямар нэгэн зүйл хий

Үнсэлцэж байх үедээ та хайртай хүнээ хүзүүгээр нь тэвэрч, гарынхаа хуруунуудаар түүний хүзүүг нь зөөлөн илбээрэй. Гарынхаа байрлалыг солихоо мартаж болохгүй бөгөөд нуруугаар нь тэврэх эсвэл хацрыг нь зөөлөн илбэж, гараараа хүрэх хэрэгтэй.

 

2. Уур амьсгалыг бүрдүүл

Зөв цагийг ол. Эсвэл шууд үнсэхэд гэмгүй. Жишээ нь, өрөө халуун дулаан болон зөөлөн өнгөтэй байх ёстой бөгөөд лаа асааж тавиарай. Мэдээж хэрэг энэ үед гар утасныхаа дууг унтраасан байх ёстой.

 

3. Амьсгалаа мэдэр

Амнаас гарах үнэр, хөлсний үнэр болон хурц үнэртэй үнэртэй ус таны төлөвлөгөөг үгүй хийх болно. Үнсэлт гэнэтийн мөртлөө хаана ч байх энэ агшинд тохиох боломжтой. Түүнчлэн усанд орж, үнэр дарагч цацаж, хүнд хоол идэлгүй, алим болон гаа идэхийг танд санал болгож байна. Ингэснээр амны хөндийг цэвэрхэн байлгах бөгөөд нүүрс ус ихтэй болон алкохолын найрлагатай шингэн зүйл уух ёсгүй. Мөн хар өнгийн будгаар уруулаа битгий будаарай.

 

4. Хамраараа амьсгал

Үнсэлцэх үедээ хамраараа амьсгал. Энэ нь таны үнсэлцэх хугацааг уртасгахгүй ч, хайртай хүнд тань таатай мэдрэмжийг төрүүлнэ. Хэрэв та амаараа гол төлөв амьсгалдаг бол энэ зуршлаа одооноос болих хэрэгтэй. Наана нь бэлтгэл хийж, хамраараа амьсгалж үзэж яагаад болохгүй гэж?

Энэ сонирхолтой мэдээг дотныхоо найзуудад дуулгаарай.

16
ХөөрхөнХөөрхөн
7
ГоёГоё
3
ТэнэглэлТэнэглэл
3
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
2
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *