Эрүүл мэнддээ анхааръя: Таны эстроген буюу эмэгтэй дааврын түвшин хэт өндөр байгааг илтгэх 10 шинж

3

Дааврын тэнцвэр алдагдах нь таагүй төдийгүй эрүүл мэндэд хортой гэдгийг бид бүгд мэднэ.

Эмэгтэйчүүд ихэнх тохиолдолд цэвэршилтийн үеэр энэ бэрхшээлтэй тулгардаг ба дундаж насны эмэгтэйчүүдэд үр хүүхэдтэй болгох даавар ялгарах нь эрс багасаж, үүнээс шалтгаалан сарын тэмдэг болон овуляц үгүй болно.

Эстроген болон прогестерон нь бэлгийн үндсэн дааврууд бөгөөд эмэгтэй хүний сарын тэмдгийн мөчлөг, жирэмсэн болох чадвар зэргийг хянаж байдаг байна. Мөн үүнээс гадна хүний ясны нягтрал, зан ааш, арьсны гадаад байдалд ч гэсэн энэ химийн бодис чухал нөлөөтэй.

Чухам үүнээс болж цэвэршилтийн үеэр эмэгтэйчүүд сэтгэл санаагаар унаж, шөнөдөө их хөлөрч, үрчлээ тогтох зэрэг шинж тэмдэг илэрдэг билээ.

Гэтэл зөвхөн энэ дааврын дутагдал төдийгүй илүүдэл нь бас таны биеийн байдалд сөргөөр нөлөөлдөг гэдгийг та мэдэх үү?

Хэт их жинтэй, чихрийн шижин, даралт өндөртэй хүмүүст эстроген дааврын түвшин хэт их байх нь олон тохиолдоно.

Эмэгтэй хүний биед эстроген хэт их хэмжээгээр байх нь жирэмснээс хамгаалах эм их хэмжээгээр хэрэглэж байсан, даавар өөрчлөх янз бүрийн хэрэгсэл хэрэглэж байсан зэрэг орчин үед маш ихээр хэрэглэдэг янз бүрийн үйл ажиллагаа, хэрэгслээс болдог байна.

Кортикостероид, фенотиазин болон антибиотикийн зарим төрлийн эм тариаг удаан хугацаагаар хэрэглэх нь мөн эстрогенийг хэт ихээр ялгарахад хүргэдэг билээ.

Заримдаа өндгөвчний хавдар зэрэг нь эстрогений түвшин хэт өндөр байх гол буруутан болох нь ч бий.

Ингээд эстроген өндөр түвшинд байгааг харуулах хамгийн түгээмэл шинж тэмдгүүд:

1. Жин ихтэй байх – муухай сонсогдож байгаа биз? Эмэгтэй хүн цэвэрших үедээ бүсэлхий хавиар ихээхэн өөх цуглуулах бөгөөд эстрогений илүүдэлтэй хүмүүс нь өөхийг гуя орчим хуримтлуулдаг байна.

2. Хөх хавдах мэт болох – танд зориулсан сайн мэдээ байна: хөх хавдах нь аюул багатай байх бөгөөд хэт их хэмжээний эстроген нь хөхний бүтцэд зарим нэг өөрчлөлт оруулдаг байна.

3. Тогтмол бус сарын тэмдэг – дааврын тэнцвэргүй байдал нь сарын тэмдгийн мөчлөг өөрчлөгдөх гол нөхцөл болдог байна.

4. Толгойн өвчин – бидний олонх нь сарын тэмдгийн өмнөх толгойн өвдөлт гэдгийг мэдэх бөгөөд энэ нь дааврын өөрчлөлттэй холбоотой юм. Эстроген хэт их байх нь таны толгойн өвчинг илүү хүчтэй болгож, хоорондох зайг нь ч ойртуулах билээ.

5. Хөхний мэдрэмтгий байдал – сарын тэмдэг ирэхээс өмнө хөх илүү мэдрэмтгий болж бага зэрэг томрох мэт зүйл танд ажиглагдсан уу? Энэ нь эстрогений даавар тухайн үед ихэсдэгтэй холбоотой юм. Хэрвээ таны эстрогений хэмжээ байнга их байдаг бол энэ мэдрэмж ч гэсэн удаан хугацаагаар үргэлжлэх болно.

6. Цусны өтгөрөлт – хэт их хэмжээний эстроген болон цус амархан нөжрөх шинж чанар хоорондоо холбоотой гэдгийг тогтоосон байна.

7. Депресс – Эстроген маш их хэмжээтэй байх нь хүний сэтгэл санаанд нөлөөлж уур уцаар, депресст орох байдалд хүргэнэ.

8. Гэдэс дүүрэх – Эстроген ихсэх үед иймэрхүү төрлийн зовиур бий болдог байна.

9. Бэлгийн дур хүсэлгүй байх – эстроген хэт их байх болон бага байх нь эмэгтэй хүний бэлэг эрхтэн хуурай байх нэг нөхцөл болж бэлгийн дур хүсэл буурдаг билээ.

10. Сарын тэмдгийн өмнөх үеийн шинж чанарын өөрчлөлт – сарын тэмдгийн өмнөх өөрчлөлт тань улам бүр муудаж байгааг мэдэрч болно. Энэ нь хэт их хэмжээний эстроген ялгаруулж байгаатай холбоотой юм шүү.

Эдгээр шинж тэмдэг танд илэрсэн бол эмчид үзүүлж зөвлөгөө аваарай.

11
БурууБуруу
6
ГоёГоё
6
ХөөрхөнХөөрхөн
5
БахархмаарБахархмаар
3
Ха ХаХа Ха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. иргэн

    2018/06/25 at 09:19

    Улаанбаатар Сонгдо эмнэлгийн эмэгтэйчүүдийн эмчид ийм зовиуртайгаар олон сар явлаа.Ямар ч бодитой эмчилгээ хийгээгүй.Үзлэг гэж хальт халтуурдаад .Зөндөө л мөнгөө үрлээ.Сэтгэлдээ маш их гомдлоо.

  2. Sunny Sunny

    Sunny Sunny

    2018/06/27 at 00:32

    Vvbv??

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *