Шар айраг эрүүл мэндэд ямар хор уршигтай вэ?

4

“Анхны хохирогч – ходоод”

Шар айраг хэдий хийжүүлсэн ундаа биш, согтууруулах хэмжээгээрээ бага ч гэлээ этилийн спиртийн агууламж ямар нэгэн хэмжээгээр бий. Зарим нэг төрлийн шар айрагны спиртийн агууламж 10-14% хүрдэг, нэг шил нь 50-100 грамм архитай адилхан үйлчилгээ үзүүлнэ. Өдөр болгон исгэж болгосон согтууруулах төрлийн ундаа уувал гэдэс, ходоодонд сөрөг нөлөө үзүүлэх нь дамжиггүй. Шар айраг нь ходоодны ханыг хүчтэй цочроодог. Үүнээс гадна шар айрагны төмөр ходоодны шүүс ялгаруулах хэсэгт хуримтлагдаж ходоодыг их шүүс ялгарахад нөлөөлнө. Үүнээс шалтгаалж хоол боловсруулах үйл ажиллагаа доголдоно, хоол ходоодонд бүрэн боловсрохгүй хуримтлагддаг байна. Үр дагавар – өтгөн гаралтын асуудал болон гастрит. Согтууруулах төрлийн ундаанаас үүдэлтэй архаг гастрит нь бие сулрах, аманд төмөр эсвэл гашуун амтагдах, хэвлийгээр өвдөх зэрэг шинж тэмдгээр илэрдэг байна.

 

“Элгэнд өгөх цохилт”

Согтууруулах төрлийн ундаа нь элэгний дайсан, элэгний үндсэн үүрэг – бие махбодийг цэвэрлэхэд оршино. Хэрвээ энэ эрхтнийг шар айрагтай байнга тэмцүүлээд байвал хорт бодис гадагшлуулах үүргээ бүрэн гүйцэтгэж чадахгүйд хүрнэ. Ингээд элэг биед хүчтэй нөлөөлөх хорт бодисын эсрэг үйл ажиллагаагаа бүрэн гүйцэд хийж чадахгүй. Шар айраг нь үрэвслийн үйл явцыг эрчимжүүлэхээс гадна гепатитэд ч хүргэж мэднэ. Тэр дундаа шар айрагны архаг гепатит нь нууц хэлбэрээр явагддаг, ямар нэгэн шинж тэмдэг илэрдэггүй байна. Хэрвээ шар айрагны байнгын хэрэглээг нэн даруй зогсоохгүй бол элэгний цирроз болохыг ч үгүйсгэхгүй. Үүнээс гадна шар айрагны байнгын их хэрэглээнээс болж нойр булчирхай өвчлөх эрсдэлтэй: уг ундаа нь фермент ялгаруулалтыг дарангуйлна, ингээд шим тэжээлтэй бодис бие махбодид шимэгдэх үйл явц доголдож эхэлдэг ажээ.

 

“Бөөр – бие махбодийн ариун цэвэр сахигч”

Бөөрний үндсэн үүрэг – дотор эрхтний орчны хэвийн үйл ажиллагааг дэмжих. Бөөр нь ус-электролит болон хүчил-шүлтийн тэнцвэрт байдлыг хангана. Шар айраг нь эдгээр бодисын тэнцвэрт байдлыг алдагдуулах тул бөөрөнд хэт их ачаалал өгөхөд хүргэдэг. Шар айраг ууж үзсэн хүн ямар хурдан бие засахыг хүсдэгийг мэдэх байх. Шинжлэх ухааны талаас үүнийг полиурий гэнэ – спиртийн үйлчилгээнээс болж бөөрний эсэд нөлөөлж шээс ялгаруулалт эрс ихэснэ, мөн шүүх чадвар ч алдагдаж байгаатай холбоотой. Энэ мэт хүчтэй шээс хөөх үйлчилгээний үр дагаварт биеэс хүнд хэрэгтэй “барилгын материал”-ууд буюу микро – макро элементүүд, ялангуяа кали, магни, С амин дэм давхар хөөгдөж гадагшилна. Кали дутагдсанаас болж зүрхний хэмнэл алдагдах, хөл сулрах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Магнийн дутагдал нь сэтгэл санаанд нөлөөлдөг – хүн илүү ууртай болох, нойрондоо муудаж эхэлнэ. С амин дэмийн дутагдлаас болж дархлаа муудна, байнга ханиад томуу хүрэх хандлагатай. Шар айрагт хэт донтсон хүмүүсийн дунд бөөрний дутагдал, бөөрний цусны багадалт, бөөр үхжих зэрэг өвчнүүд илэрдэг. Гэмтсэн бөөр нь хэмжээгээрээ багасан, үрчийж үүргээ бүрэн гүйцэтгэж чадахгүйд хүрнэ.

 

“Бухын зүрх”

Шар айраг богино хугацаанд хүний биед шингэдэг тул судсаар хурдан дүүрнэ. Хэрвээ та байнга их хэмжээний шар айраг уудаг бол судас бүдүүрэх өвчнөөр өвдөхөөс гадна зүрх томорно. Рентгенологид энэ үзэгдлийг “шар айрагны зүрх”-ний хам шимж, “бухын зүрх” эсвэл “капронон оймс” гэж нэрлэдэг байна. Маш их хэмжээний шингэн цаг тутамд шахаж байдаг эрхтэн сул дорой болно, гадуураа өөхний хуримтлал бий болгодог. Зүрхний хэмнэл алдагдах, цусны даралт ихсэх зэрэг таагүй шинж тэмдгүүд илэрч эхэлнэ. Биеийн ачаалал авах чадвар улам муудаж, амьсгаа давхцах нь ихсэнэ. Шар айрагны архаг донтогчдод зүрхний шигдээс болох эрсдэл эрс нэмэгддэг. Зүрхний булчингийн агшилт муудсанаас болж зүрх хэмжээгээр томорч зүрхний дутагдалд орно. Үр дагаварт – зүрхний шигдээс болох магадлал 2 дахин нэмэгдэнэ.

17
ХарамсалтайХарамсалтай
8
БахархмаарБахархмаар
6
ТэнэглэлТэнэглэл
6
ГайхмаарГайхмаар
5
БурууБуруу
4
ХөөрхөнХөөрхөн
3
ГоёГоё
3
Ха ХаХа Ха
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. Byamba Dorj

    Byamba Dorj

    2018/06/24 at 13:05

    Yesugen Budbazar

  2. Badamzul Sededsuren

    Badamzul Sededsuren

    2018/06/24 at 16:36

    neg bol muu neg bol sain geed l …,;

  3. Enkhtaivan Eng

    Enkhtaivan Eng

    2018/06/24 at 22:41

    Sainaa Jargal sain umsh

  4. Энхтайван Дашням

    Энхтайван Дашням

    2018/06/24 at 23:15

    Tiim l muu yum bol German Chehuud bhgui gej bhgui bhaaa

  5. Энхтайван Дашням

    Энхтайван Дашням

    2018/06/24 at 23:15

    Tiim l muu yum bol German Chehuud bhgui gej bhgui bhaaa

  6. Зочин

    2018/06/25 at 18:29

    Эх сурвалжгүй мэдээлэл ам дамжсан яриа яг адилхан.

  7. asd

    2018/06/25 at 19:29

    wahaha gants uudag yumiig n muu geed uneniig n helchihsen chin ene humuus bur uheh gej bnaa

  8. Ус, сүү, жимсний шүүсээ л уу

    2021/10/30 at 12:32

    Битгий архи, шар айраг, ундаа гээд тэнэг тэнэг юм уугаад бай л даа, хүмүүсээ.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *