
Хэрэв танд арьс арчилгааны талаар мэргэжлийн зөвлөгөө хэрэгтэй бол Ольга Лоренцин танд тусалж чадна. Тэрээр 20 гаруй жилийн турш арьс арчилгааны чиглэлээр ажиллаж, гоо сайхны бүтээгдэхүүний орц найрлагыг судалжээ. Түүнчлэн алдарт жүжигчин Хэлли Берри өөрийн арьс арчилгаагаа Ольгад даатгасан бөгөөд бид үр дүнг нь түүнээс шууд харж болох юм.
Бид арьс арчилгааны шинэ чиг хандлагуудыг судалж, Ольга Лоренчины бидэнд зөвлөсөн нууцыг уншигч та бүхэнтэйгээ хуваалцахаар шийдлээ.
1. Тослог арьсыг хэрхэн арчлах вэ?

Тослог арьсыг арчлах сайн аргуудын нэг бол С витамины ийлдсээр хийсэн маск тавих явдал юм. Гэхдээ маскаа тавьсны дараа массаж хийхгүй байх хэрэгтэй, учир нь гэвэл таны арьс илүү их тос ялгаруулдаг болох юм. Лоренцин маскандаа бага зэрэг модны нүүрс нэмэхийг мөн санал болгосон байна.
Та ямар төрлийн чийгшүүлэгч хэрэглэдгээ сайн судлаарай. Хэрвээ таны хэрэглэдэг чийгшүүлэгч тослогийн агууламж ихтэй бол таны арьсанд зохихгүй гэдгийг анхаараарай.
2. Эмзэг мэдрэмтгий арьсыг хэрхэн арчлах вэ?

Мэдрэмтгий арьсыг тайвшруулах, зөөлрүүлэх үйлчилгээтэй бүтээгдэхүүн хэрэгтэй. Лоренцин үрэвслийн эсрэг шинж чанартай алтан товч цэцэг эсвэл овьёосны гурил зэрэг ургамлын гаралтай хандыг агуулсан бүтээгдэхүүнүүд энэ тохиолдолд маш сайн таарна гэж зөвлөж байна. Тэрээр мөн сарнай, анар жимсний тосноос бусад тосноос зайлсхийхийг анхааруулсан. Энэ хоёр ургамлын тос нь хоёулаа тайвшруулах, эдгээх, чийгшүүлэх нөлөөтэй байдаг.
Хэрэв та мэдрэмтгий арьстай бол хүчил ба гуужуулагчаас айх хэрэггүй гэдгийг мэргэжилтэн маань хэлэв. Үхэжсэн арьсаа гуужуулсны дараа арьс тань илүү мэдрэмтгий, илүү чийглэг болдог. Цорын ганц зүйл бол хүчил нь зөөлөн, сүүн, мөн өтгөн байх ёстой гэдгийг сануулжээ.
3. Хуурай болон хэвийн арьсыг хэрхэн арчлах вэ?

Арьс арчилгааны мэргэжилтэн маань хуурай, хэвийн арьсанд массаж хийж, маск тавих хэрэгтэй гэж зөвлөж байна. Гэрийн нөхцөлд массаж хийхдээ наргил модны тосоор доороос дээш тойруулан массаж хийж өгнө. Нэмэлтээр витамин С ихээр агуулсан ийлдсийг нэмж болно. Түүний дараагаар хуурай арьсанд зориулсан маск тавиарай.
Маск тавихдаа сойз хэрэглэхийн оронд хуруугаараа түрхэж өгвөл илүү үр дүнтэй гэдгийг мөн хэлжээ. Дараа нь ахин нэг давхаргыг түрхээд 15 минут байлгана. Мөн маскаа хатахаас нь өмнө авахгүй бол таны арьсны чийглэг байдалд муугаар нөлөөлдөг байна.
4. Холимог арьсыг хэрхэн арчлах вэ?

Тослогтой чийгшүүлэгч нь арьсны нүх сүвийг бохирдуулж болзошгүй. Хэрвээ тослогтой чийгшүүлэгчийг холимог арьсанд хэрэглэвэл нүүрний зарим хэсэг илүү их тослогжих аюултай. Сүүний хүчил агуулсан тослоггүй чийгшүүлэгчийг хэрэглэж, арьсныхаа чийгшлийг дэмжиж, томорсон нүхийг цэвэрлээрэй.
5. Нүд орчмын арьс болон уруулаа хэрхэн арчлах вэ?

Нүд орчмын арьс болон уруул нь маш эмзэг төрлийн арьс учир онцгой арчилгаа шаардлагатай. Ольга Лоренцингийн дуртай жорыг та бүхэнд танилцуулъя:
- 1 цайны халбага зөгийн бал
- ¼ цайны халбага өндөгний шар
- Хэдэн дусал оливийн тос эсвэл наргил модны тос
Энэ бүгдийг хольж, нүднийхээ эргэн тойронд болон уруул дээрээ тойрог хөдөлгөөнөөр массаж хийгээрэй. Дараа нь 15 минут байлгаад нүүрээ цэвэрлээрэй.
6. Арьсаа хэрхэн үр дүнтэй цэвэрлэх вэ?

Нүүр цэвэрлэгчийг салфетка хэзээ ч орлож чадахгүй ч салфетка ашиглан арьсыг чийгшүүлж нүдний будгаа арилгаж болно.
1. Эхлээд нүүрээ гүн цэвэрлээрэй.
2. Дараа нь нүүр цэвэрлэгч салфеткаар арчиж чийгшүүлнэ. Мөн та чийгшүүлэгч алчуураар арьсаа дарж болно. Хэрэв та нүдэндээ их будалт хийлгэсэн бол салфетка ашиглан илүүдэл будгаа арилгаж байгаарай.
7. Зуны улиралд хэрхэн арьсаа арчлах вэ?

Лоренцин зуны өдрүүдэд нарны гэрлээс болж арьс аль хэдийн гэмтсэн байдаг учир гуужуулагч, сойз хэрэглэхгүй байхыг зөвлөдөг. Үүний оронд тэрээр энэхүү гэрийн нөхцөлд хийж болох гуужуулагчийг туршиж үзэхийг санал болгож байна.
1. Нэг халбага нимбэгийн шүүсийг өндөгний шартай холино.
2. Үүгээр 2 минутын турш нүүрэндээ массаж хийнэ.
3. Нүүрээ цэвэрлэнэ.
Нимбэгийн хүчил таны арьсыг гуужуулахдаа ямар нэгэн гэмтэл учруулахгүй.

Зуны туршид арьсыг ядраахгүй, зөөлрүүлж, тайвшруулах маск хийх жор:
1. Манука зөгийн бал, тослог ихтэй энгийн тараг хоёрыг холино.
2. Үүнийг нүүрэндээ сайтар зузаан түрхээрэй.
3. 20 минут байлгаад нүүрээ цэвэрлэж болно.
Энэ нь таны арьсны хүчил шүлтийн тэнцвэрийг хадгална.
Хэлли Берри нүүрэндээ маск тавих нь хамгийн чухал гэж хэлжээ

Хэлли Берри нүүрэндээ маск тавих их дуртай. 28 жилийн өмнө жүжигчний зургийг одоогийнхтой нь харьцуулан харвал ямар ид шидтэй маск болохыг та харах болно.







