Эвдэрч муудахгүй л бол насан туршдаа хэрэглэж болох юм шиг санагддаг боловч тодорхой ашиглалтын хугацаа заасан байдаг 14 зүйл

0

Хэн нэгний хэрэглэж байсан хуучин машины хүүхдийн сандал худалдаж авах нь санхүүгийн хувьд хэмнэлттэй байдаг ч хүүхдийн сандал нь өөрийн загвар болон брендээсээ хамаарч ашиглах хугацаа нь харилцан адилгүй байдаг ажээ. Манай сайт уншигч танд хоол хүнс, эм, гоо сайхны бүтээгдэхүүн зэргийг худалдан авахдаа шалгадаг шиг дуусах хугацааг нь харж байх шаардлагатай зүйлсийг танилцуулж байна.

1. Уртасгагч залгуурыг 2 жил тутамд сольж байх хэрэгтэй.

© Pixabay.com

Хэдийгээр уртасгагч залгуурт дуусах хугацаа дагалдаж ирдэггүй боловч удаан хугацаанд хэрэглэх тусам ажиллагаа нь улам бүр доголдсоор байдаг ажээ. Иймээс хэрэв та уртасгагч залгуураа хэзээ авснаа санахгүй байгаа бол солих цаг нь нэгэнт болжээ. Түүнчлэн уртасгагч нь гал хамгаалагч муутай байдаг тул 2 жил тутамд сольж байхыг зөвлөж байна.

 

2. Гэрийн углаашийг 6 сар тутамд сольж байх хэрэгтэй.

© Pexels.com

Өдөр тутмын хэрэглээтэй гэр ахуйн зүйлс эрүүл ахуйд тэр бүр нийцээд байдаг уу гэвэл мэдээж үгүй. Гал тогоо, ариун цэврийн өрөө гээд бүх л газраар өмсөж явдаг углаашийг тогтмол угааж цэвэрлэдэг байсан ч 6 сар тутамд сольж байхыг зөвлөдөг ажээ.

 

3. Хөxний даруулгыг 6 сар тутамд солих хэрэгтэй.

© Bec/Flickr, © CC BY-SA 2.0

Дан ганц хөxний даруулга төдийгүй бусад дотуур хувцаснуудыг зааврын дагуу тогтмол угааж цэвэрлэж байх нь чухал. Хөxний даруулганы хувьд 6 сараас илүү хугацаагаар зүүх хэрэггүй гэж зөвлөх байна. Өнгөө алдах, сэмрэх, суларч сунах зэрэг шинж тэмдэг илэрсэн дотуур хувцсыг шууд сольж байх нь зүйтэй.

 

4. Амтлагч бүтээгдэхүүнүүд 1-4 жилийн дотор хоол амтлах чадвараа алддаг.

© Jacqui Brown/Flickr, © CC BY-SA 2.0

Дэлгүүрийн лангуун дээр зарагдаж буй амтлагч бүрт дуусах хугацаа гэж бий. Гэвч савлагаан дээрх тэмдэглэгээ арилсан тохиолдолд хугацаа дууссан эсэхийг амтаар нь мэдэх боломжтой. Хатаасан амтлагч ургамлын хувьд 1-3 жилийн хугацаанд хэрэглэх заалттай байдаг бол нунтаг амтлагчид 2-3 жилийн хадгалах хугацаатай байдаг аж. Ийнхүү 4 хүртэл жил хадгалсан амтлагчид хоолонд амт оруулах чадамжаа алдаж эхэлдэг байна.

 

5. Үнэртэй усыг 3 жил хүртэл хугацаагаар хадгалдаг.

© Pixabay.com

Хэрэв та үнэртэн цуглуулж, хадгалж хэрэглэх дуртай нэгэн бол ихэнх үнэртэй ус 3 жил хадгалах хугацаатай байдаг гэдгийг танд сануулах нь зүйтэй болов уу. Энэ хугацаанаас илүү хадгалагдсан үнэртэй усны үнэр өөрчлөгдөж, хурц, гашуун, xүчиллэг гэх мэт тааламжгүй болж эхэлдэг ажээ.

 

6. Дэрийг 2-3 жил тутамд солих нь зүйтэй.

© John Donges/Flickr, © CC BY-ND 2.0

Дэр нь шөнө бүр биеэс ялгарах тос, арьсан дахь бохирдол, нян зэргийг өөртөө шингээж үржүүлж, нэг талаар харшил үүсгэгч ч болох нь бий. Иймээс дэрийг 1 эсвэл 2 сар тутамд нүдэнд харагдахуйц бохирдлыг цэвэрлэж байхаас гадна 6 сар тутамд угаалгын нунтаг ашиглаж угааж байхыг зөвлөж байна. Түүнчлэн 1-2 жилийн хугацаанд дэрийг сольж байх нь зүйтэй.

 

7. Модон халбага, шанага 1 жил хэрэглэх зориулалттай байдаг.

© Pixabay.com

Гал тогооны модон хэрэглэлүүд хэрэглээний явцад хагарч, цуурах зэргээр гэмтэл ихээр авч, цэвэрлэх боломжгүй тэдгээр хэсэгт нян үржих таатай нөхцөл үүсч байдаг билээ. Гал тогооны модон хэрэгслийг солих шаардлагатай болсон эсэхийг шалгахдаа буцалж буй усанд хийж уснаас гарч буй үнэрийг ажиглахад л хангалттай. Хэрэв уснаас эвгүй үнэр гарч эхэлбэл тэрхүү модон хэрэгслийг солих нь зүйтэй. Гэхдээ мэдээж заавал эвгүй үнэр ялгартал аливаа зүйлсийг хэрэглэх нь зохимжгүй билээ.

 

8. Гүйлтийн пүүз туулах замын хэмжээнээс шалтгаалж хэрэглэгдэх учиртай.

© Pexels.com

Дийлэнх гүйлтийн пүүз үйлдвэрлэгчид бүтээгдэхүүндээ 725-900 км замыг туулах баталгааг өгдөг ажээ. Энэ нь хэрэв та өдөрт 10 км замыг алхаж туулдаг гэж үзвэл 90-110 хоногт гүйлтийн пүүзийг солих шаардлагатай гэсэн үг юм.

Түүнчлэн зөвхөн бэлтгэл хийхдээ гүйлтийн зам дээр өмсдөг, асфальтан зам дээр өмсдөг пүүзний хувьд дээрх хугацаанаас удаан хугацаанд хэрэглэгдэх боломжтой бөгөөд өмсөх үед хөлд өвчин орох, тавгүй мэдрэмж төрөх зэрэг шинж тэмдэг илэрсэн тохиолдолд пүүзээ солих хэрэгтэй.

 

9. Алчуурыг 3 жил тутамд солих нь зүйтэй.

© Pixabay.com

Хэдийгээр алчуурын хэрэглээ нь материалын чанараас шууд хамаарах боловч 3-4 удаа ванны алчуурыг хэрэглээд угааж, нарны гэрэлд хатааж байх нь алчуурын эдэлгээг илүү урт болгодог давуу талтай байдаг ажээ. Мөн байнга угааж цэвэрлэж байсан ч алчуурыг 3 жил тутамд заавал сольж байхыг зөвлөдөг байна.

 

10. Үсний самыг 6 сар тутамд солих хэрэгтэй.

© Gee Hair/Flickr, © CC BY 2.0

Үсээ самнах үед гуужсан арьс, хэрэглэсэн бүтээгдэхүүний үлдэгдэл зэрэг зүйлс саманд наалдаж байдаг ажээ. Ийнхүү удаан хугацаанд хэрэглэх үед маш их хэмжээний бохирдол саманд хуримтлагдаж эхэлдэг байна. Иймээс самыг хэрэглэсний дараа цэвэрлэж, 7 хоног тутамд угааж байхаас гадна 6 сар тутамд самаа сольж байх нь чухал.

 

11. Бие угаагч хөөсийг 1-2 сарын хугацаанд хэрэглээд солих хэрэгтэй.

© Depositphotos.com

Халуун дулаан, чийглэг орчинд нян үржих магадлал өндөр байдаг гэдгийг та мэдэх биз ээ. Тэгвэл яг ийм нөхцөлд байдаг бие угаагч хөөсийг 1-2 сарын хугацаанд хэрэглээд сольж байх хэрэгтэй аж. Түүнчлэн хэрэглэсний дараа өлгүүрт өлгөж сайтар хатааж байхыг зөвлөж байна.

 

12. Хүүхдийн суудлыг 6-10 жилд сольж байх хэрэгтэй.

© Steve Baker/Flickr, © CC BY-ND 2.0

Найз бүсгүйнхээ хүүхдэдээ хэрэглүүлж байсан хүүхдийн суудлыг худалдаж авах явдал бүсгүйчүүдийн хувьд их байдаг. Гэвч үнэн хэрэгтээ хүүхдийн суудал нь 6-10 жилийн хугацаанд хэрэглэгдэх заалттайгаар хийгддэг тул хуучин хэрэглэж байсан хүүхдийг суудлыг худалдан авах нь тийм ч зөв алхам биш аж.

 

13. Хамгаалалтын дуулгыг 3-5 жил хэрэглээд сольж байх нь зүйтэй.

© Pete Toscano/Flickr, © CC BY-SA 2.0

Ихэнх брендийн дуулга нь дотроо аюулгүй хэрэглэх хугацааг заасан байдаг ч хэрэглэх явцад уг тэмдэглэгээ нь арилдаг тул хүмүүс тэр бүр анзаардаггүй ажээ. Дуулга нь гэмтэж, хагараагүй тохиолдолд дунджаар 3-5 жилийн хугацаанд хэрэглэх заалттай байдаг ба төдийлөн их хэрэглээгүй дуулгыг 7 жил хүртэл хэрэглэх боломжтой байдаг.

 

14. Давсыг 3-5 жил хадгалдаг.

© exceptinsects/Flickr, © CC BY-SA 2.0

Давс өөрөө мууддаггүй боловч түүнд нэмэлт болгон хийсэн йод, үл авцалдуулагч нь тодорхой хугацааны дараа давсны амтыг сулруулдаг тул түүнийг 3-5 жилээс илүүгүй хадгалж байхыг зөвлөж байна.

6
ГайхмаарГайхмаар
5
ТэнэглэлТэнэглэл
4
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *