Орос бүсгүй эхдээ гологдсон чонын бэлтрэгийг гэртээ авчран тэжээжээ. Одоо тэр нас биед хүрсэн дуулгавартай чоно болж өссөн гэнэ

1

Оросын Уфа хотын оршин суугч Алида гэртээ эх нь голсон бэлтрэг авчран тэжээжээ. Бэлтрэгтээ Кира гэж нэр өгсөн байна. Бэлтрэг ч томорч гаршуулсан насанд хүрсэн чоно болсон байна. Чонотой авахуулсан гэрэл зураг болон бичлэгийг эзнийх нь Инстаграм хуудаснаас сонирхож болно.

Кира – чонын эрлийз. Тэрээр Челябинкс мужид байрлах “Ярые ветра” асрамжийн газар төржээ. Харамсалтай нь түүний төрсөн эх чоно үр удмаа голсон байна. Бэлтрэг зэрлэг байгальд амьдарч чадахааргүй байсан тул асрамжийн газрын ажилтнууд үрчилж авах эздийн эрэлд гарчээ. Кираг Уфад амьдардаг Алида бүсгүй үрчилж авахаар шийдсэн юм.

boredpanda.com

Бүсгүй бэлтрэгийг 28 хоногтой байхад нь өөр дээрээ авсан. Алида бэлтрэгээ халамжилна, хүмүүжүүлнэ, нийгэмшихэд нь бэлджээ. Чонын тухай их ч судалсан гэдэг – бэрхшээл ихтэй, урт удаан хөдөлмөр ч гэлээ үр дүнгээ өгчээ. Чоно гэдэг амьтан шинэ юм бүхнээс айж явдаг зантай, тийм ч учраас эзэн нь Кираг хүмүүс, хүүхэд, нохойтой маш болгоомжтой танилцуулж байсан гэдэг. Мөн гадагшаа гарахдаа аль болох урьд нь явж үзээгүй газруудаар дагуулж явахыг хичээдэг байжээ.

boredpanda.com

Бүсгүйн хүч чармайлтын ачаар Кира дуулгавартай чоно болж хүмүүжсэн байна, тэрээр гэм хоргүй гэрийн чоно болж өсжээ. Бүсгүйн хэлснээр, тэр бусад нохойны уур уцаарт хариу үйлдэл үзүүлдэггүй тайван байдаг бөгөөд хүүхдүүдтэй ойр дотно байхыг хүсдэг ажээ. Кирагийн сэтгэл хөдлөл маш тогтвортой гэж эзэн нь тодорхойлж байна. Чоно Алидагийн 7 настай хүүтэй найз, хүүд тун халамжтай ханддаг ажээ.

boredpanda.com

Сошиал сүлжээний зарим нэг хэрэглэгчид бүсгүйг буруутгадаг ч гэлээ гудамжаар хошуувчтай тайван алхаж байгаа чоныг харсан хүмүүс их л өхөөрдөж нааштайгаар ханддаг гэнэ. Хүмүүс чоныг яаж хүмүүжүүлснийг сонирхож асуухын зэрэгцээ цугтаа гэрэл зургаа даруулахыг гуйдаг ажээ. Кира – 75 хувийн чоно, гэхдээ үнэндээ зарим нэг нохойноос ч илүү хүмүүжилтэй юм.

boredpanda.com
boredpanda.com
boredpanda.com

 

Кира хэрхэн өссөн бэ:

boredpanda.com
boredpanda.com
boredpanda.com
boredpanda.com
boredpanda.com
boredpanda.com
boredpanda.com
boredpanda.com
boredpanda.com
boredpanda.com
boredpanda.com
boredpanda.com
boredpanda.com
boredpanda.com
boredpanda.com
boredpanda.com
boredpanda.com
boredpanda.com
boredpanda.com
boredpanda.com
boredpanda.com
boredpanda.com
boredpanda.com
boredpanda.com\

Та сонирхолтой амьтан тэжээж байсан өөр хүмүүсийн түүхээс мэдэх үү?

18
БахархмаарБахархмаар
2
ГоёГоё
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *