Шиба Ину нохойны зурагтай Doge хэмээх интернэтийн алдартай мийм 4 сая ам.доллараар зарагджээ

1

“Doge” – Шиба-ину нохойны зураг интернетэд хамгийн алдартай мийм болсон бөгөөд 4 сая ам.доллараар зарагдаж NFT-ийн түүхэнд байгаагүй хамгийн үнэтэй миймээр тодорхойлогджээ.

comicbook.com

Шибу-ину үүлдрийн нохойны зурагтай Doge гэдэг нэртэй интернетийн алдартай мийм Zora нь дуудлага худалдааны үеэр 1696,9 Ethereum криптовалютаар (ойролцоогоор 4 сая доллар) зарагдсан байна гэж Daily Mail-д мэдээлжээ.

Алдартай миймийн өмчлөгч нь @pleasrdao болсон байна. Уг зураг NFT форматаар зарагдсан, үүний зэрэгцээ дуудлага худалдаагаар хамгийн үнэтэй зарагдсан биет бус токен хэмээгдэх болов.

cdninstagram.com

Уг нохойны гэрэл зураг анх 2010 онд гарч байсан удаатай. Японы цэцэрлэгийн багш Ацуко Сато сошиал сүлжээнд асрамжийн газраас өргөж авсан өөрийнхөө Кабосу нохойны гэрэл зургийг тавьжээ. Зургууд дотор “хөмсгөө өргөсөн” нохой байсан юм, энэ нь Doge мийм болсон түүхтэй.

Мийм 2013 онд алдаршиж байгаад дахин 2019 онд дахин алдаршсан. MTV-ийн “Бидний талархвал зохих поп-соёлд нөлөөлсөн 50 үзэгдэл”-ийн жагсаалтад хүртэл багтсан байдаг.

nbcdfw.com

2013 оны 12 дугаар сард Dogecoin гэх нэртэй криптовалют шинээр гарч байгааг зарлаж байсан юм. Энэ нь интернет мийм дээр суурилсан анхны криптовалют болжээ. Үүний дараахан бизнес эрхлэгч Илон Маск уг кирптовалютыг сошиал сүлжээгээр дэмжсэн нь Dogecoin-ыг огцом алдаршихад нөлөөлж байсан удаатай.

3
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *