Хоорондоо тэс өөр хоёр төрлийн киног нэг л найруулагч бүтээсэн гэхэд итгэхийн аргагүй 13 жишээ

0

Зураач болгонд өөрийн гэсэн өнгө төрх байдаг. Энэ онцлог найруулагчдад ч гэсэн бий. Киноноос хол хүн ч гэсэн Квентин Тарантино, Питер Жексон эсвэл Стивен Спилбергийн хэв маягийг мэддэг. Гэхдээ олон найруулагчдын бүтээлүүдэд тэс өөр хүн найруулсан юм уу гэмээр кинонууд бий – өөр хоорондоо үнэхээр ялгаатай дэлгэцийн бүтээл туурвисан байх юм.

Бид алдартай найруулагчдын шуугиулсан кинонуудыг дүгнэж үзлээ, тэндээс эрс тэс уур амьсгалыг мэдрүүлсэн бүтээлүүдийг олоод байна.

Жан-Пьер Жене: “Alien Resurrection” болон “Amélie”

© Alien Resurrection / 20th Century Studios, © Amélie / France 3 Cinema

Жан-Пьер Жене “Alien”, “Amélie” кинонуудаас өмнө Францад ажиллаж байсан бөгөөд өөрийн өвөрмөц өнгө аястай кино бүтээдэг байлаа: сонирхуулбал, “Delicatessen” хар комеди, “The City of Lost Children” уран зөгнөлт кино. Гэнэт л түүний кино бүтээлд “Alien Resurrection” гэх аймшиг ороод ирсэн.

Киноны төрлийн гэнэтийн өөрчлөлтийг амархан тайлбарлана: найруулагчийг Холливудад ажиллахыг урьж их хэмжээний төсөв зарцуулах эрхийг олгожээ. Тэгээд л тэр туршилт хийсэн хэрэг. Дараа нь Францдаа эргэж ирээд өөрийн “арьсандаа” орж “Amélie”-ийг бүтээсэн юм.

 

Тодд Филлипс: “The Hangover” болон “Joker”

© The Hangover / Legendary Entertainment, © Joker / Warner Bros. Pictures

Тодд Филлипс юуны түрүүд “The Hangover”, “Due Date” инээдмийн кинонуудаараа алдаршсан. Тийм ч учраас түүний шүтэн бишрэгчид нь Хоакин Фениксийн гол дүрд нь тоглосон хүнд драмыг бүтээнэ гэдэгт ихэд гайхсан болов уу.

“Joker” Филлипсийн найруулсан кинонуудаас хамгийн шилдэгт тооцогдоно – маш олон шагнал цуглуулаад зогсохгүй орлого ихтэй, шүүмжлэгчдээс нааштай үнэлгээ авч чадсан юм.

 

Брайан Сингер: “X-Men” болон “Bohemian Rhapsody”

© X-Men / 20th Century Studios, © Bohemian Rhapsody / New Regency Productions

Тэс өөр хоёр киног нэг найруулагч найруулсан гэдэгт итгэхэд бэрх. Брайан Сингер бол маш олон уран зөгнөлт киноны найруулагчаар ажилласан хүн. Тэгснээ гэнэт дуу хөгжмийн талын кино хийсэн нь үнэхээр сонирхол татна, тэгээд тухайн төрөлдөө орлогоороо дээгүүрт бичигдэх болсон нь түүнийг магтахаас өөр аргагүй. Хамгийн хачирхалтай нь киноны зураг авалт дуусахаас 2 долоо хоногийн өмнө Сингерийг ажлаас нь халжээ.

 

Мартин Скорсезе: “Taxi Driver” болон “Hugo”

© Taxi Driver / Columbia Pictures, © Hugo / GK Films

Мартин Скорсезе – маш олон төрлийн кино бүтээлийн сантай чадалтай найруулагч. Түүний кинонуудын ихэнх гол дүрүүд (жишээ нь, Роберт Де Нирогийн тоглосон таксины жолооч) ямар нэгэн байдлаар хууль зөpчсөн байдаг. Тэр олон бүтээл дундаас “Hugo” өөрийн эрхгүй цойлон гарч ирнэ – эцгийнхээ нууц илгээмжийн учирыг олох гэж яваа нэгэн хүүгийн гунигтай бөгөөд адал явдалт түүх. Үүнээс гадна уг кино нь 3D форматаар авсан Скорсезегийн анхны бүтээл юм. Найруулагчийн энэ сонголтыг хүмүүс тэр болгон эхлээд ойлгоогүй.

Скорсезе өөрөө уг түүхийг маш сонирхолтой гэж үздэг. “Hugo”-д хуучны кинонуудад зориулсан тун олон нууц илгээмж бий – үүгээрээ кино салбарт өөрийн зүгээс гүн хүндэтгэл үзүүлэхийг хүсжээ. Тэр дундаа Жорж Мельест – дэлхийн кино хөгжлийн эхлэлийг тавьсан, уран зөгнөлт киноны эцэг хэмээгдэх уран бүтээлчид.

 

Мартин Брест: “Beverly Hills Cop” болон “Scent of a Woman”

© Beverly Hills Cop / Paramount Pictures, © Scent of a Woman / Universal Pictures

Анхны кино нь – Эдди Мерфигийн тоглосон инээдмийн төрөл. Хоёр дахь нь – Аль Пачиногийн тоглосон драм. Найруулагч олон төрлийн кино найруулсан, гэхдээ энэ хоёр кино нь тэс өөр төрлүүдэд хамаарна.

 

Стивен Спилберг: “E.T. the Extra-Terrestria” болон “Schindler’s List”

© E.T. the Extra-Terrestrial / Universal Pictures, © Schindler’s List / Universal Pictures

Стивен Спилберг – холливудын хамгийн амжилттай найруулагчдын нэг. Түүний уран бүтээлийн санд маш олон төрлийн кинонууд бий. Мастерийн ур чадварын онцлог гэвэл – бодит юм шиг тусгай эффектүүд болно. “E.T. the Extra-Terrestria” хүүхдийн уран зөгнөлт драмд тусгай эффектийг үнэхээр гайхалтай ашигласан юм.

“Schindler’s List” эсрэгээрээ, кино нь реалист бөгөөд баргар, хар-цагаанаар авсан. Спилбергийн өөрийн намтрыг сайн мэдэхгүй хүн бол яагаад ийм сэдэв сонгох болсныг ихэд гайхаж болох юм. Найруулагч эхлээд уг төслөөс татгалзахыг хүсэж байсан нь өөрийгөө бэлэн биш гэж бодсонтой холбоотой юм. Гэхдээ энэ түүхийг өгүүлэх боломжийг алдахгүй нь дээр гэж шийджээ. Тэр юуны түрүүнд ирээдүйн хүүхдүүддээ аймшигтай түүхийг ойлгуулахыг хүссэн гэдэг.

 

Том Тыквер: “Lola rennt”/”Run Lola Run” болон “Perfume: The Story of a Murderer”

© Lola rennt / WDR, © Perfume: The Story of a Murderer / DreamWorks

Туршилтын триллер болон түүхэн романы дэлгэцийн бүтээлийг юу нэгтгэж болох уу? Нэг найруулагч. Том Тыквер Германд ажилладаг байсан бөгөөд 1998 онд төрөлх нутагтаа хамгийн амжилттай киногоо хийжээ – “Run Lola Run”. Энэ цагаас хойш тэрээр олон улсын түвшинд гарч ирэх болж тэс өөр төсвөөр кино бүтээж эхэлсэн юм.

“Perfume: The Story of a Murderer” холливудын ододтой бүтээсэн германы хувьд хамгийн үнэтэй кино болсон: жүжигчдийн хувцаслалтанд их мөнгө зарснаас гадна зураг авалт маш олон газар явагджээ.

 

Тед Котчефф: “First Blood” болон “Weekend at Bernie’s”

© First Blood / StudioCanal, © Weekend at Bernie’s / 20th Century Studios

Домогт тyлаант кино болон алдартай хар комедиг зөвхөн санхүүгийн амжилт нэгтгээд зогсохгүй мөн зураг авалтын цаг хугацаа (80-аад он) ч нэгтгэнэ. Тэгээд энэ хоёр киног нэг найруулагч найруулсан. Яагаад ч нэг хүний бүтээл гэж хэлэхээргүй дээ.

“Рэмбо”-гийн дараа Котчефф ахмад дaйчны тухай бас нэг бүтээл хийсэн байдаг – “Uncommon Valor”. Уг бүтээл нь шүүмжлэлд их өртсөн тул санхүүгийн хувьд төдийлөн амжилт олж чадаагүй гэдэг. Магадгүй энэ л шалтгааны улмаас найруулагч инээдмийн төрөлд шилжсэн байж болох юм.

 

Жорж Миллер: “Happy Feet” болон “Mad Max: Fury Road”

© Happy Feet / Village Roadshow Pictures, © Mad Max: Fury Road / RatPac-Dune Entertainment

Жорж Миллерийн кино бүтээлийн санг сонирхож үзвэл түүний ихэнх бүтээл нь өхөөрдмөөр ан амьтдын тухай хүүхэлдэйн кино, тэгээд “Mad Max: Fury Road” уран зөгнөлт киноны сиквел байгаа юм. Нэг хүнд яаж ийм эсрэг тэсрэг хэв маяг оршиж явдгийг бид үнэндээ гайхаад ойлгохгүй л байна.

 

Питер Фаррелли: “Dumb and Dumber” болон “Green Book”

© Dumb and Dumber / New Line Cinema, © Green Book / Participant

90-ээд онд бэлхүүснээс доош сэдэвтэй кино хийсэн найруулагч 20-иод жилийн дараа нийгмийн маш чухал сэдвийг хөндсөн сэтгэл хөдөлгөм драм барьж авна гэдэгт хэн итгэх вэ дээ? Питер Фаррелли залуудаа үнэхээр этгээд хачин хошигнох мэдрэмжтэй нэгэн байв.

Эр өсөж, эсгий сунана гэж үүнийг л хэлэх байх. Тэгээд л Питер Фаррелли драм бүтээл барьж авахаар шийдэж. Вигго Мортенсенд захиа бичихээр шийдээд дараах үгээр эхлүүлсэн гэдэг: “Миний урьд өмнө хийсэн киног бүгдийг март” гэжээ.

 

Жеймс Мэнголд: “Kate & Leopold” болон “Logan”

© Kate & Leopold / Miramax, © Logan / 20th Century Studios

Хоёр кинонд хоёуланд нь Хью Жекман тоглосон, гэхдээ шууд итгэж өгөхөд бэрх: жүжигчин ямар хоёр өөр дүрийг бүтээсэн юм бэ гэж дуу алдмаар. Жеймс Мэнголдын кино бүтээлийн санг сонирхож үзвэл тэр ямар олон төрөлд хувирч чадахыг ойлгоно: нэг жил нь гэр бүлийн хөнгөн кино, дараа жил нь – неонуар слэшер.

 

Фрэнсис Форд Коппола: “The Godfather” болон “Jack”

© The Godfather / Paramount Pictures, © Jack / Walt Disney Studios

“The Godfather” – гaнгстеруудын тухай домогт кино. Гурвалсан киног үзээгүй хүн ч гэсэн уг бүтээлийг Фрэнсис Форд Коппола найруулсан гэдгийг мэднэ. Түүний кино бүтээлийн санд нухацтай багагүй кинонууд бий: “Apocalypse Now”, “The Outsiders” болон “Dracula”.

 

Роберт Родригес: “Spy Kids” болон “Machete”

© Spy Kids / Troublemaker Studios, © Machete / Troublemaker Studios

Роберт Родригес гэхээр гэмт xэрэгтэн, аллaга хядлaга, эмх замбараагүй бyyн дуу л санаанд орно. “Machete” гэхэд л Мексикийн цaгдаа байсан хүний тухай кино. Тэрээр дaйснуудаасаа өөрийн арга барилаар өшөөгөө авна. Найруулагчийг “Spy Kids” киноны зураг авалтад орсон гэхэд шүүмжлэгчид маш болгоомжтой хүлээж авсан гэдэг.

Хэдий Мачете дүр нь “Spy Kids” киноноос эхтэй (Мачете гол дүрүүдийн хүүхдийн нагац ах) ч гэлээ энэ хоёр кино нь төрөл, бүтээсэн арга барилаараа тэс өөр. Родригес энэ киног хийхэд өөрийн гэр бүл нь түлхэц болсон гэж өөрөө ярьжээ: түүний нагац ТТГазарт ажилладаг, харин ах, эгч хоёрыг нь Кармен, Жуни гэдэг – яг л гол дүрүүд шиг. Найруулагч өөрөө хүүхдүүдэд хайртай гэдгээ ч онцолсон, хүүхдүүдтэй ажиллахад амар гэжээ.

Таны хувьд ямар хослол гэнэтийн байв? Адил төстэй өөр жишээг та нэрлэж чадах уу?

4
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *