Алмайрахад бэлэн үү? Эрдэмтэд Сибирийн мөснөөс тэс хөлдүү байдлаар 18,000 жил хадгалагдсан “Чоно-нохой”-г олжээ!

3

2018 оны зун, эрдэмтэд ОХУ-ын Якутск муж дахь Индигирка голын ойролцоох газраас тэс хөлдүү нохойн эр гөлгийг олжээ. Тухайн гөлгийн бүх бие, зузаан үс, хошуу, бас тэр ч бүү хэл хумс болон сормуус нь хөлдсөн байв.

Эрдэмтэд гөлгийг судалж 2 сар хүрч амжаагүй байх үедээ амь насаа алдсан гэж үзсэн ба үхлийн учир шалтгааныг нь хараахан тогтоож чадаагүй байна. Гайхалтай нь энэ гөлөг 18,000 жилийн өмнө хөлдсөн чигээрээ байсан ба түүхэн дэх хамгийн хөгшин нохой болохыг нь баталжээ. Гэсэн хэдий ч судалгааны дараа, эрдэмтэд гөлгийг нохой эсвэл чонын аль нь болох тал дээр эргэлзэж эхэлсэн байна – яагаад гэвэл тухайн цаг үед нохойг тэжээвэр амьтан болгож гаршуулж эхэлсэн байсан эсэх нь эргэлзээтэй юм.

Эрдэмтэд гөлгийг нохой эсвэл чонын аль нь болохыг одоог хүртэл тогтоогоогүй байна

Love Dalén болон түүний хамтрагч Dave Stanton – Шведийн судлаачид нохой гэдэгт итгэлтэй байгаа аж. Хэрэв тийм бол энэ нь тухайн цаг үед чоныг тэжээвэр амьтан болгож, сургаж байсан байх магадлалтай гэсэн үг юм. “Гөлгийг цэвэрлэж, ариутгах хүртэл бид маш их гайхширсан. Түүнийг олоход бид хэдэн настай болохыг нь шууд хэлж мэдээгүй. Гөлөг тэр чигтээ хөлдсөн байсан. Гэхдээ гөлөг хэдэн зуун жилийн өмнө эсвэл хэдэн арван жилийн өмнө хөлдсөн эсэх нь тодорхойгүй байна.” хэмээн Love Dalén хэлжээ.

Sergey Fedorov /s-vfu.ru

 

Нохойг тэжээвэр амьтан болгож, сургаж байсан байх магадлалтайг илтгэсэн нэн чухал олдвор

“Бидний сэтгэл маш их хөдөлсөн. Гэхдээ бид радиокарбонжуулах хүртэл итгэхгүй байв. Гөлгийг 18,000 жилийн настай гэдгийг олж тогтооход, бүх зүйл өөрчлөгдсөн. Бид 18,000 жилийн настай гэсэн үр дүнд хүрэхэд үнэхээр их гайхширсан ба энэ нь нохой болон чонын гентэй холбож авч үзэхэд, үнэхээр сонирхолтой цаг үе болж таарч байгаа юм.”

“Бид энэ гөлгийг орчин үеийн чононоос салгаж үзэх боломжгүй, Мөстлөгийн үеийн чоно эсвэл нохой байх боломжтой. Яг аль нь болохыг хэлэхэд хэцүү болгож байгаа нэг шалтгаан нь ялгаатай цаг хугацаа. Тэгэхээр энэ олдвор маш эрт үеийн нохой эсвэл орчин үеийн чоно нэг бол мөстлөгийн үеийн чоно байх боломжтой юм.” гэж Генийн хувьслыг судалдаг профессор Love Dalén хэлсэн байна.

Sergey Fedorov /s-vfu.ru

 

Маш сайн хөлдсөн учир соёо нь тэр чигээрээ хадгалагдаж үлдсэн байна

Гөлгийг ОХУ-ын нутаг, Сибирийн зүүн хойд хязгаараас олсон ба Love Dalén болон Dave Stanton судлаачид хавирганых нь ясыг Шведэд лабораториор шинжилж байгаа аж. Dave Stanton-ийн хэлж байгаагаар, маш сайн хөлдсөн байсан учир уг олдворын соёо нь тэр чигээрээ хадгалагдаж үлдсэн гэжээ. Эрдэмтэд үүнийг урт хугацаанд нэг хэвэндээ байсантай холбон тайлбарлаж байна.

Sergey Fedorov /s-vfu.ru

 

Оросын эрдэмтэд гөлгийг Dogor гэж нэрлэжээ

11-р сарын 25-нд Шведийн Палеогенетикийн төвд, албан ёсны Твиттер хуудсаар дамжуулан: “Геномын шинжилгээгээр үүнийг эр болохыг нь баталсан. Бид Орос хамтрагчдаасаа нэр өгөх тал дээр асуухад… Тэд гөлгийг Dogor гэж нэрлэсэ. Энэ нь якут хэлээр “найз” гэсэн утгатай аж.

Sergey Fedorov /s-vfu.ru

 

Бусад шинжилгээнүүдийн хариу гарахыг хүлээж байгаа юм байна

Доктор Sergey Fedorov, Зүүнд хойд холбооны Их сургуулийн мэргэжилтэн эртний олдворын талаар: “Европын хамгийн том ДНК мэдээллийг дэлхийн өнцөг булан бүрээс бүрдүүлдэг сангийн хувьд, энэ олдворыг эхлээд шинжлэхэд амаргүй байлаа. Ер нь бол сонирхолтой байсан. Хэрэв нохой бол яах вэ? Бид үлдсэн шинжилгээнүүдийн хариуг хүлээж байна. Дэлхийн түүхэнд бас нэгэн шинэ хуудас нээх олдвор байхыг ч үгүйсгэхгүй. Тиймээс гайхалтай санагдаж байна.” гэжээ.

Sergey Fedorov /s-vfu.ru

 

Энэ олдворыг нэг л байрандаа 18,000 жилийн турш тэс хөлдүү байсан гээд төсөөлөөд үзээрэй

“Байрнаасаа нэг ч хөдлөөгүйгээс гадна байрлалаа огтхон ч өөрчлөлгүй, тэр чигээрээ хөлдсөн. Би бохирдлыг эвтэйхэн цэвэрлэж, бусад хог шороог биенээс нь аажим аажмаар цэвэрлэсэн. Ийм удаан хугацаагаар хөлдсөн амьтан ховор олдвор гэдэг нь ойлгомжтой. Нэг сөрөг зүйл байгаа нь нуруу нь бяцарч, хугарсан байсан, тэр тусмаа хавирга нь.” хэмээн Оросын судлаач хэлсэн байна.

Sergey Fedorov /s-vfu.ru

Танд энэ олдвор ямар санагдаж байна вэ? Нохой юу эсвэл чоно уу? Та өөрийн үзэл бодлоо сэтгэгдэл үлдээх хэсэгт бичээрэй.

84
ГайхмаарГайхмаар
30
ТэнэглэлТэнэглэл
8
ГоёГоё
5
БурууБуруу
4
Ха ХаХа Ха
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
1
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

17 Сэтгэгдэл

  1. Ц. Болортүвшин

    Ц. Болортүвшин

    2019/11/29 at 12:58

    Amid ymuu uhtsen ymuu

  2. Enkhtsetseg Battvshig

    Enkhtsetseg Battvshig

    2019/11/29 at 22:45

    shono bahia

  3. Б. Давааням

    Б. Давааням

    2019/11/29 at 23:37

    Бас яг хэвээрэй хадгалагдсан унага арслан зааны тугал энэ газраас олдож байсан

  4. Suhee Suhee

    Suhee Suhee

    2019/11/30 at 00:05

    hudlaa bhaa

  5. Munhkbaatar Delgermaa

    Munhkbaatar Delgermaa

    2019/11/30 at 10:24

    18000 н жил нь юу юм бэ үсрээл 100 жил

  6. Blink Miigaa

    Blink Miigaa

    2019/12/01 at 00:28

    yg heweeree bna shuu

  7. Blink Miigaa

    Blink Miigaa

    2019/12/01 at 00:28

  8. Ганбаа Батсүх

    Ганбаа Батсүх

    2019/12/01 at 01:34

    Ахмад Америкийг олвол хэлээрэй

  9. Хөдөлмөрч Зөгий

    Хөдөлмөрч Зөгий

    2019/12/01 at 07:46

    18.000 jil hadgalagdsan gdgiig ni yaj medeed bgan bol

  10. Сәби Рақметұлы

    Сәби Рақметұлы

    2019/12/01 at 12:17

    Гена биш үү одоо ч бж л бна тэр чоно-баавгай-нохой гэдэгнэ.

  11. Damdin Dashzeweg

    Damdin Dashzeweg

    2019/12/01 at 18:09

    Noxoi baina

  12. Batbayar Tomorochir

    Batbayar Tomorochir

    2019/12/01 at 19:33

    Tiim ba yag 18 myagan jiliin omono ene chin yag l iim golog baisiin jaahan Tom bolchloo yu da zolig chin

  13. Monh Batka

    Monh Batka

    2019/12/01 at 20:02

    untaj bui gunjiig olbol heleerei ochij unsej sereene

  14. Munhsugar Muujig

    Munhsugar Muujig

    2019/12/01 at 22:34

    Nuruun hugarsan te ter chini uulan deereis unsan bishuu tegeed bosoj yawaj bolohgui baij baigaad huldsun bn

  15. Сарнай Э

    Сарнай Э'

    2019/12/02 at 06:28

    amilaad naahhquyu

  16. Г. Баттулга

    Г. Баттулга

    2019/12/02 at 18:16

    hoorhii amitan odoo taiwan amgalan noirsdoo hun bolj toroorei

  17. Зочин

    2019/12/05 at 11:05

    avatar yum bishuuu ahah

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *