Сошиалд хэрхэвч оруулж болохгүй хүүхэдтэй холбоотой 6 төрлийн зураг. Эцэг эхчүүд үүнийг анхааралтай уншаарай!

3

Сошиал медиагийн эрин үе бидэнд олон шинэ ер бусын үзэгдлийг харах боломжийг олгосон. Тэдгээрийн нэг нь “sharenting” буюу хүүхдийнхээ талаарх мэдээллийг хуваалцах. Энэ нь эцэг эхчүүд сошиал медиаг хэт их хэрэглэх үедээ хүүхдийнхээ зураг болон хүүхэдтэйгээ холбоотой хувийн чанартай мэдээллийг олон нийтэд ил болгох явдлыг хэлж байгаа юм. Хэдийгээр энэ нь эцэг эхчүүдэд хүүхэддээ анхаарал хандуулж байгаа мэтээр харагдах ч, зураг постолсноор хүүхдүүдээ эрсдэлд оруулах магадлалтай.

Бид та бүхэнд сошиал медиагийн аль ч платформд хэрхэвч постолж болохгүй хүүхэдтэй холбоотой 6 төрлийн зургийн талаарх мэдээлийг хүргэхээр бэлтгэлээ.

Сургуультай хамааралтай зургууд таны хүүхдийг хаана сурдаг болохыг илчилнэ

Сургуультай холбоотой зургуудыг постолж болох хэдий ч, энэ нь аюултай. Энэ төрлийн зурганд хүүхэд сургуулийнхаа дүрэмт хувцсыг өмссөн байдаг учраас гэмт этгээдэд дүрэмт хувцас дээрх сургуулийн эмблемээс таны хүүхдийг хаана сурдаг болохыг олж мэдэх боломжийг олгох эрсдэлтэй. Түүнчлэн, таны хүүхэд аль нэг сургалт дамжаанд хичээллэдэг бол, тухайн газруудад өмсдөг хувцастайгаа авахуулсан зургийг нь постолж болохгүй. Эс бөгөөс хүүхдийнхээ хаана, ямар газруудад ихэвчлэн байдгийг бусдад ил болгох эрсдэлийг бий болгоно.

© Shutterstock.com, © Shutterstock.com

 

Нэр нь бичигдсэн энгэрийн тэмдэгтэй зургууд

Хүүхдийн нэр бичигдсэн энгэрийн тэмдэгтэй зургийг постолсноор гэмт этгээдэд хүүхдийнхээ хувийн мэдээллийг ил болгож байгаа хэрэг юм. Хэрэв та хүүхдийнхээ энэ төрлийн зургийг заавал постолмоор байгаа бол, нэр нь бичигдсэн энгэрийн тэмдэг байгаа хэсгийг бага зэрэг бүдгэрүүлэх хэрэгтэйг санаарай.

© Image Source / Vetta / Getty Images