Маш бага эсвэл хэт өндөр биеийн дулаанд ямар өөрчлөлтүүд гарах вэ?

2

36,6 °C – биеийн хэвийн дулаан/хэм гэдгийг та мэднэ, харин 39 °C муу гэж үздэг. Таны халууны шил эдгээр хэмжээнээс хэтрээд эхэлбэл юу болох бол гэж бодож үзсэн үү?

Хэрвээ танд сонирхолтой санагдвал бидний бэлдсэн мэдээллийг уншина уу. Үүнийг хүн болгон мэдэж байх ёстой.

Хэвийн хэм 35,5–37 °C

Өдрийн турш бидний биеийн дулаан 35,5 °C-аас (өглөөгүүр) 37,0 °C хэмийн (оройдоо) хооронд хэлбэлзэнэ. Энэ нь Нарны хөдөлгөөнтэй холбоотой өөрчлөлт бөгөөд та энэ үйл явцад нөлөөлж чадахгүй. Дээрээс нь сонирхуулж хэлэхэд: эмэгтэйчүүдийн дундаж хэм эрчүүдийнхээс 0,5 °C хэмээр их байдаг ажээ.

 

Үргэлжилсэн хэм 37,1–38,0 °C

Өдрийн турш үргэлжилсэн хугацаагаар 37,1–38,0 °C хэмээс дээш байвал биед ямар нэгэн өвчлөл байгааг илтгэнэ. Зарим нэг тохиолдолд өвчний эхлэл тавигдаж байхад ингэж халуурах тул яаралтай эмчид үзүүлэх хэрэгтэй.

Хэрвээ энэ хэм богино хугацаанд илэрсэн бол айж сандрах зүйлгүй, аюулгүй гэж үзнэ.

 

Өндөр хэм 38-41°C

Халуун энэ хүртэл нэмэгдэхэд аюултай өвчин гэж ойлгогддог. Үнэн хэрэгтээ 39 °C болон үүнээс дээш хэмийн үед ихэнх микробын хөгжил зогсонги байдалд ордог юм. Энэ үйл явцын тусламжтайгаар дархлааны систем идэвхжиж цусны эргэлт сайжирна, вирусын эсрэг антибиетүүд ялгарч эхэлдэг. Өндөр халууны үед булчин чичрэх нь бий, өөрөөр хэлбэл бие махбодь халуунаа гадагшлуулахгүй байна гэсэн үг юм. Хэрвээ бие халуун оргиж эхэлбэл халууралтын хоёрдугаар үе шатыг илтгэнэ – таны халуун буурч байна. Тэгэхээр өндөр халууныг та бие махбодь тэмцэж байгаа автомат тэмцэл гэж ойлгоорой. Үүнийг муу гэж ойлгож болохгүй. Гэхдээ бас эс үйлдэл хийхгүйгээр орхиж болохгүй ээ – дараагийн хэсгийг сайтар уншаарай.

Халуун ууранд суухад ч гэсэн биеийн дулаан 40 °C хэм хүртэл нэмэгдэж болно – энэ үед сандрах зүйлгүй.

 

Эрсдэлтэй хэм 42-43 °C

Анагаахын халууны шил яагаад 45 °C хэм дээр дуусаж байгаа тухай бодож үзсэн үү? Яагаад гэвэл 42 °C хэмээс эхлэн бие махбодийн уураг гэмтэж эхэлдэг, харин 43 °C хэмд – тархины нейрон дахь уураг денатурат болж амь насанд заналхийлнэ. Тиймээс 40 °C–ээс дээш хэмийг яаралтай буулгах хэрэгтэй.

 

Аюултай хэм 30–35 °C

30-35 °C хэм нь нэг бол их ядарсан эсвэл өвчний шинж тэмдэг байж болно. Хүний биеийн халуун багахан буурахад чичирч (булчингууд биеийн дулаанаа нэмэхээр ажиллаж байна) судас агшиж эхэлдэг. 33 °C хэмээс эхлэн бодисын солилцоо удааширна.

 

Сүйрлийн хэм 29,5 °C

Энэ хэмд хүрсэн бол бие махбодь хүчилтөрөгчөөр дутагдаж цусан хангамж удааширна. Энэ тохиолдолд ухаан алдаж унадаг байна.

 

Ингээд сүүлчийнх 26,5 °C

26,5 °C хэмээс доош цусны бүлэгнэл муудаж (царцана/нөжирнө) бөглөрнө. Ингээд амин чухал эрхтнүүдэд очих цусан хангамж эрс багасах тул амь нас алдахад хүргэнэ. Сонирхолтой баримт: бас дүрмээс гажууд зүйл байна аа. Жишээ нь, 1994 онд нэгэн тохиолдол бүртгэгдсэн юм, 2 настай канад охин 6 цаг хүйтэнд өнжжээ, тэр үед түүний биеийн дулаан 14,2 °C хэмтэй байсан гэдэг (одоо тэр охин эрүүл саруул). Энэ бол цорын ганц тохиолдол шүү, анагаахын шинжлэх ухаан тайлбарлаж чадахгүй тийм тохиолдол. Биеийн дулаан багасаад байвал эмчид заавал үзүүлэхийг зөвлөж байна.

Танд биеийн халуун огцом өөрчлөгдөж байсан тохиолдол байгаа юу?

31
ГоёГоё
11
Ха ХаХа Ха
8
ХарамсалтайХарамсалтай
6
ТэнэглэлТэнэглэл
6
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *