Энэ цаг үед бидний дунд амьдарч буй хамгийн хачин жигтэй 10 хүн

2

Нэг гараг ертөнц дээр амьдарч байгаа хэрнээ бидний урьд өмнө нь төсөөлж ч байгаагүй хачирхалтай зүйлсийг хийж чаддаг цөөн тооны хүмүүс энэ дэлхий дээр амьдардаг ажээ. Тэдэнд хачин этгээд зүйлс олон байхаас гадна хийж буй үйлдлүүд нь олон хүмүүст гайхшралыг төрүүлнэ. Хэрэв та эдгээр хүмүүсийн талаар илүү ихийг мэдэж авахыг хүсэж байвал энэхүү мэдээг шимтэн уншаарай.

10. Кэти Юнг – Дэлхийн хамгийн нарийхан бэлхүүс

Хачин этгээд хүмүүс олон нийтийн өмнө ямар нэгэн онцгой зүйлээрээ үргэлж ялгарч байдаг. Түүнээс гадна энэ төрлийн хүмүүс тэмцээнд оролцож, хэний ч эвдэж чадахааргүй амжилтуудыг үзүүлдэг байна. Тэдгээр хүмүүсийн бодит жишээ бол Кэти Юнг бөгөөд түүний хувьд энэ дэлхий дээрх хамгийн нарийхан бэлхүүстэй эмэгтэй юм. Нарийхан гэхээр таны толгойд яг ямар хэмжээ орж ирж байгааг мэдэхгүй. Харин энэ бүсгүйн бэлхүүсний тойрог нь ердөө 38 см гээд бод доо? Тийм ээ, та зөв уншсан. Ихэнх хүмүүс бэлхүүснийхээ тойргийг 60 см болгох гэж хичээцгээдэг шүү дээ.

 

9. Нгок – 30 жил унтаагүй

Бас нэгэн дэлхий дээр амьдардаг хачин этгээд хүнийг Нгок гэдэг. Юу түүнийг хачин этгээд хүмүүсийн жагсаалтанд оруулсан бэ гэж үү? Үнэндээ тэр бол Вьетнамын үл унтагч. Тэр ойролцоогоор бараг 30 жил огтхон ч унтаж амраагүй гэнэ. Хамгийн хачирхалтай нь нойргүйдэл түүнийг унтахгүй байхад хүргээгүй бөгөөд түүний бие физиологи бусад хүмүүсийнхтэй ялгаагүй адилхан аж. Нгок фермд ажилладаг. Гэвч түүнд эрүүл мэндийн зүгээс хэд хэдэн эмчилгээ хийлгэх шаардлага гардаг бөгөөд тэр заримдаа бие болон сэтгэл санааны хувьд ихээхэн хямардаг байна.

 

8. Лал Бихари – Өөрийгөө амьд гэдгийг бүхэл бүтэн 19 жилийн турш батлахыг хүсэж байна

Амьд боловч түүнийг үхсэн гэж зарласан. Энэ нь магадгүй танд аймшгийн кино шиг санагдаж мэдэх ч уг явдал үнэхээр болж байгаа бөгөөд айгаад байх зүйл огтхон ч байхгүй. Лал Бихари нь Энэтхэгтийн Уттар Прадешт төржээ. Нэг өдөр тэрээр зээл авахаар банкинд очиход түүнийг засгийн газраас аль хэдийнээ таалал төгссөн гэж олон жилийн өмнө зарласан байсныг олж мэджээ. Түүнийг ийм зүйлтэй нүүр тулгарахад хүргэсэн хүн нь түүний авга ах нь бөгөөд тэрээр шүүх мэргэжлийн байгууллагад хандан өөрийгөө амьд гэдгийг батлахыг хүссээр байна.

 

7. Мехран Карими Нассери – 1988 оноос хойш нисэх онгоцны буудалд амьдарч байгаа

Дараагийн хачин этгээд хүн бол Ираны цагаач Мехран Карими Нассери юм. Тэрээр 1988 оноос хойш нисэх онгоцны буудалд амьдарч байгаа ажээ. Өөрөөр хэлбэл тэрээр Чарлес де Гаулле дэх нисэх онгоцны буудалд өөрийн орон гэрийг байгуулсан байна. Сонирхуулж хэлэхэд The Terminal киног түүний амьдралаас сэдэвлэн бүтээсэн бөгөөд Мехран нутаг руугаа буцахыг хүссэн ч бичиг цаасны зөрчлөөс болоод чадахгүй байсаар өнөөдрийг хүрчээ. Гэртээ дуу чимээ гаргалгүй амьдардаг энэ Иран эр бусад хүмүүстэй тэр бүр юм ярьдаггүй гэнэ.

 

6. Ёшихиро Накамацү – Идсэн хоолныхоо зургийг 34 жилийн турш авсан хүн

Хэрэв та өөрийгөө энэ дэлхий дээрх хамгийн урам зоригтой нэгэн гэж бодож байвал эндүүрч байна. Накамацүг урам зоригоороо давж гарах хүн байхгүй гэдэгт тэр өөрөө ч гэсэн итгэдэг. Сүүлийн 34 жилийн турш тэрээр идсэн хоол бүрийнхээ зургийг нэгийг ч алгасалгүй авчээ. Авсан зургуудаа дараа нь үзэж, юу идэж байснаа анализ хийх нь түүний дуртай зүйл аж.

 

5. Тимоти Думушел – Өөрийнхөө эхнэрийг тарган, залхуу болж байгаагаас болж телевизийн компанийг шүүхэд өгсөн

Америкт сүүлийн үед ажиглагдаж байгаа нэг зүйл бол хүссэн хүн дурын асуудлаар эрх бүхий байгууллага болон хувь хүнийг шүүхэд өгөх болжээ. Хэдий тийм боловч хамгийн хачирхалтай шүүхэд өгсөн хэрэг гарсан нь Тимоти Думушел гэх хүнтэй холбоотой аж. Тэрээр эхнэрээ таргалаад байна гэсэн шалтгаанаар телевизийн компанийг шүүхэд өгчээ. Түүний шүүх хурлын үеэр хэлсэн үг таны инээдийг хүргээд зогсохгүй, давхар шоконд оруулна. Тэр хэлэхдээ: “Телевизийн удаан хугацаагаар үргэлжлэх суваг болон нэвтрүүлгүүд түүний эхнэрийг таргалахад асар их нөлөөлсөн, тиймээс үүнд телевизийн компани хариуцлага хүлээх ёстой.” хэмээжээ.

 

4. Мичел Лотито – Бүх зүйлийг идэж чадна

Бүх зүйлийг идэх чадвартай хүн – Мичел Лотито нь зарим хүмүүсийг айлгаж ч мэдэх юм. Унгар улсад төрсөн түүний хувьд олон амжилтуудыг эзэмшдэг. Тэр металл, резин гээд бүх зүйлийг идэж чадах бөгөөд өнөөдрийг хүртэл амьдарсаар байна. Мичел машин болон унадаг дугуй иддэггүй бөгөөд харин бүхэл бүтэн нисэх онгоц идэж байсан нэгэн юм. Тэр ингэж янз бүрийн зүйлс иддэг боловч ямар ч өвчин зовлон тусдаггүй нь үнэхээр хачирхалтай. Энэ нь түүний гэдэс дотор ямар ч төрлийн хоол хүнс болон эд зүйлсээс хордлого авдаггүйтэй нь холбоотой байх боломжтой гэнэ.

 

3. Супатра “Нат” Сасуфан – Дэлхийн хамгийн үсэрхэг охин

Тайландад амьдардаг, дэлхийн хамгийн үсэрхэг охины хувьд биеийнх нь ихэнх хэсгээр их хэмжээний үс ургадаг хүндхэн өвчтэй нэгэн юм. Энэ нь охины амьдралд хүндхэн төвөг учруулдаг боловч тэр бусдаас өөр гэдгээрээ болон бусдын өөрийг нь юу гэж доромжлохоос тэгтлээ их санаа зовдоггүй байна.

 

2. Санжу Багат – Ихрээ өөрийнхөө гэдсэнд тээгч

Энэтхэгийн фермер Санжу Багат бүх л амьдралынхаа туршид гэдсэндээ өөрийнхөө ихрийг тээсэн нэгэн юм. Хүн бүр түүнийг эхэндээ жирэмсэн гэж боддог байв. Санжу 36 нас хүрэх үед түүнд амьсгалахад хүндрэл үүсэж эхэлсэн бөгөөд түүний гэдэс гэнэт их хэмжээгээр томорчээ. Удалгүй тэрээр Мумбай дахь эмнэлэгт очиж мэс ажилбар хийлгэхийг хүссэн байна. Эмч нар нарийвчилсан шинжилгээ хийсний дараа түүнийг ихэртэйгээ ургаар холбогдсон учир хоёр ургийг хоёуланг нь таслахаас өөр аргагүй болохыг олж тогтоожээ. Үр дүнд нь тэр амьдралынхаа туршид ихрээ хэвлийдээ тээхээр шийдсэн аж. Өөрөөр хэлбэл тэр ихрээ 36 нас хүртлээ тээсэн юм.

 

1. Матаёши Мицүо – Японы галзуу Христ

Японд хачин этгээд бодолтой, хачин этгээд хүмүүс олон бий. Тэдгээр хүмүүсийн нэг бол Мицүо гэх хүн бөгөөд тэрээр хэлэхдээ: “Есүс Христ бол хамгийн хүчирхэг бурхан, түүний заавраар явбал цоо шинэ ертөнцийг бүтээж чадна.” гэжээ.

Та магадгүй амьдралдаа олон хачин этгээд хүмүүстэй таарч байсан биз ээ. Гэвч дээрх 10 хүн таны хачин этгээд хүмүүсийн талаарх бодлыг нэг мөр өөрчилсөн гэдэгт итгэлтэй байна.

85
Ха ХаХа Ха
54
ГайхмаарГайхмаар
44
ТэнэглэлТэнэглэл
18
ХарамсалтайХарамсалтай
18
БахархмаарБахархмаар
14
БурууБуруу
12
ХөөрхөнХөөрхөн
11
ГоёГоё
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Helku za

    2023/06/22 at 21:01

    Zgr de

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *