Эмэгтэй хүний гоо сайханд хамгийн их хэрэгтэй эстроген даавраар баялаг хүнсний бүтээгдэхүүнүүд

3

Гоо сайхан дотроосоо гэх бөгөөд эмэгтэй хүний дааврын байдлаас шууд шалтгаална. Чухам эстроген даавар эмэгтэй хүний гадаад үзэмж, мэдрэмтгий байдал, сэтгэл санаанд нөлөөлдөг болохыг эрдэмтэд баталсан. Эстрогеныг залуу насны даавар гэж нэрлэх нь ч бий. Уг дааврын хэмжээ багасвал жин нэмэгдэх, сарын тэмдгийн давтамж доголдох, арьсны өнгө төрх алдагдах болон сэтгэл санаагаар унаж эхэлдэг.

Хиймлээр гаргаж авсан даавар нь фитоэстроген буюу ургамлын гаралтай даавраас илүү хүчтэй бөгөөд ширүүн үйлчилгээ үзүүлж байгааг шинжлэх ухаан баталсан. Тиймээс эмийн эмчилгээнээс аль болох зайлсхийж хоол хүнснээсээ өөрт шаардлагатай шим тэжээлээ авч байх нь эрүүл эмчилгээ болно. Та бүхэндээ эстроген даавраар баялаг хоол хүнсийг танилцуулахаар бэлдлээ.

Хүнсний бүтээгдэхүүн дэх эстроген даавар

1. Маалингын үр

Уг хүнс нь эстроген идэвхжилттэй ургамлын гаралтай лигнан бүлгийн дааврын агууламж өндөртэй. Мөн хавдраас урьдчилан сэргийлэх эмчилгээнд үр дүнтэй гэж үздэг, бие махбодийг хорт бодисоос цэвэрлэх хүчтэй антиоксидантад тооцогдоно.

Маалингын үрийг нунтаг байдлаар хэрэглэх нь зүйтэй, дээрээс нь бага зэргийн ус хийнэ. Мөн каш, десертдээ хийгээд ч хэрэглэх боломжтой. Гэхдээ өдөрт 2-оос илүүгүй хоолны халбага маалингын үр л эрүүл үйлчилгээ үзүүлэхийг анхаарна уу.

Урьдчилан сэргийлэх байдлаар хэрэглэж байгаа бол өдөрт 1 цайны халбага нунтаг маалингын үр байхад хангалттай. Ургамлын гаралтай лигнан даавар нь мөн гүнжид, наранцэцэгт бага хэмжээгээр агуулагдана.

 

2. Шош

Эмэгтэй хүн вандуй, нут, шош, буурцаг хэрэглэж байх хэрэгтэй. Жишээ нь, буурцагт гэхэд л маш их хэмжээний изофлавоноид агуулагддаг – фитоэстрогены нэг төрөл.

Гэхдээ буурцаг нь генийн өөрчлөлттэй тул эрдэмтэд уг бүтээгдэхүүнийг хэдий хэр хэмжээгээр хэрэглэх тал дээр маргалдсаар л байна. Эмч нарын хувьд буурцгийг сэвэг зармаар орлохыг зөвлөх ажээ. Сэвэг зарамд уураг ихээр агуулагдана, өөрөөр хэлбэл депрессээс салахад нөлөөлөх серотонины ялгаруулалтыг идэвхжүүлдэг байна. Эмэгтэй хүн эрүүл мэнд, гоо сайхнаа дэмжихийн тулд сэвэг зармын каш, шөл хийх мөн салатаа амтлан идэж болно.

 

3. Кофе

Кофе эрүүл мэндэд хор хөнөөлтэй гэж маргалддаг ч гэлээ, ямартай ч эмэгтэй хүний бие махбодид ашигтай. Хамгийн гол нь цэврээр нь эсвэл цинамоноор амтлан ууна, өдөрт 300 мл-аас хэтрэхгүй байвал зохилтой. Өдөр болгон кофе уудаг эмэгтэйчүүдийн эстрогенийн хэмжээ бусад эмэгтэйчүүдээс 70%-иар их байгааг судалгаагаар тогтоожээ. Гэхдээ эстрогены хэмжээ ихдэх тохиолдолд таргалахад нөлөөлдгийг мартаж болохгүй. Тийм учраас заримдаа аяга кофеноос татгалзахад буруудахгүй болов уу.

 

4. Чангаанз

Чангаанзад агуулагдах лигнаны хэмжээ бусад төрлийн жимснээс илүү өндөр байдаг, энэ нь эмэгтэй хүний дааврын ялгаруулалтанд сайн нөлөө үзүүлнэ. Сонирхолтой баримтаас дурдахад: хунза гэх ард түмэн эрүүл бие, өндөр наслалтаараа алдартай. Чангаанз – тэдний хувьд жилийн турш хэрэглэдэг хоолны нэг. Шинээр нь эсвэл хатаасан байдлаар нь хэрэглэнэ. Хамгийн гол нь хэтрүүлж идэж болохгүй, эс бөгөөс хордлого авах аюултай.

Лигнан нь мөн амьтны гаралтай хоол хүнсэнд ч агуулагддаг. Гэхдээ эрдэмтэд энэ тал дээр санал зөрөлддөг: өнөөгийн бидний хэрэглэж байгаа амьтан, малын гаралтай махны 90% нь ямар нэгэн химийн нөлөөнд автсан, нэмэлт дааврын агууламжтай байдаг гэж үздэг байна. Мэдээж махыг хоол хүнснийхээ жагсаалтаас шууд хасаж болохгүй, гэхдээ анхаарал болгоомжтой хэрэглэхэд буруудахгүй юм.

 

5. Өвс ургамал

Өвс ургамлыг уламжлалт анагаах ухаанд өргөн хэрэглэдэг. Өвс ургамлууд нь шээс хөөх, антиоксидант үйлчилгээтэйгээс гадна эстрогены агууламж өндөртэй гэдгээрээ алдартай. Эдгээрээс дурдвал: хүн орхоодойн үндэс, хмель, булцуут цэцэг, шар дэр, чихэр өвсний үндэс. Хандалж эсвэл цайгаа амтлан ууж болно. Тогтмол байдлаар хэмжээг нь тааруулж уувал эрүүл, урт удаан насална.

Дээр дурдсан хүнс нь эстроген агуулдаг бөгөөд эмэгтэй хүний эрүүл мэнд болон гоо сайханд сайнаар нөлөөлнө. Эдгээр хүнсийг хоол хүнснийхээ жагсаалтанд нэмээрэй, гэхдээ хэрэглэх хэмжээг нь хэтрүүлж огт болохгүй. Дааврын хэмжээг зөвхөн тусгай шинжилгээгээр л тодорхойлж гаргаж ирнэ гэдгийг ч мартаж болохгүй. Хэрвээ танд илүүдэл жингийн асуудал бий болох эсвэл депресст орох, үс унах зэрэг шинж тэмдэг илэрч байгаа бол мэргэжлийн эмчид хандан үзүүлээрэй.

Хэрэгтэй мэдээллийг найз нөхөдтэйгөө сошиал сувгаар хуваалцахаа мартаж болохгүй шүү.

22
ГоёГоё
9
ГайхмаарГайхмаар
9
Ха ХаХа Ха
8
БурууБуруу
8
ТэнэглэлТэнэглэл
4
БахархмаарБахархмаар
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Demberelsuren Shiitev

    Demberelsuren Shiitev

    2018/08/28 at 13:39

    зиак тэгвэл хэрэгтэй зүйлээ идэж л байсан байна аа кккк

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *