Наранд цохиулсан үед ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ?

1

Зуны халуун өдрүүдэд зарим нэг нь бөөн баяр болно, харин зарим нэг нь хэт халалтаас болж байж суух газраа олохгүй сандарна. Халуун болон нар хоёр маш их аюул дагуулдаг. Гэхдээ энэ аюулаас зайлсхийх нь дараа нь гарах үр дагаврыг эмчлэхээс хавьгүй амар. Хэрвээ аюултай шинж тэмдэг илэрсэн бол эргэлзэх зүйлгүй яаралтай арга хэмжээ авах ёстой.

Зуны халуун өдрүүдэд халуунд цохиулах эсвэл наранд халахаас хамгаалахын тулд хотоос гадагш гарах нь илүү тохиромжтой. Гол горхитой, өвс ногоо ургасан задгай тал нь агаарыг илүү сэрүүхэн болгодог. Харамсалтай нь зуны цагт тэр болгон хотоос гарах боломжгүй, ингээд л бетонон хананы дунд бүгчим зуныг өнгөрөөж сурах хэрэгтэй болно.

Халуунд цохиулж шаналж байхын оронд халуунаас өөрийгөө хамгаалах нь хавьгүй амар. Гэхдээ наранд цохиулсан тохиолдолд анхны тусламж хэрхэн үзүүлэхийг мэдэж байх ёстой. Ингээд та бүхэндээ хотын бүгчим агаарыг хэрхэн давж гарах, анхны ямар тусламж үзүүлэх ёстойг танилцуулахаар бэлдлээ.

Наранд цохиулсан тохиолдолд яах вэ?

Халах тохиолдол ямар ч байж болно, зөвхөн өндөр хэмээс шалтгаалахгүй юм: бүгчим, биеийн ачаалал хэт авах, бие дэх шингэн дутагдах… Бүхэлдээ наранд цохиулах шалтгаан тийм ч чухал биш. Наранд цохиулах хүчин зүйлээс үл хамааран гарах үр дагавар нь адилхан аюултай юм.

Зарим нэг хүмүүс чухам юунаас болж наранд цохиулснаа хэлж мэддэггүй. Наранд цохиулсны шинж тэмдэг нь тодорхой – хална, бие суларна. Илрэх анхны шинж тэмдэг гэвэл биеийн халуун дулааны зохицуулалт алдагддаг. Энэ үед яаралтай тусламж үзүүлэх шаардлагатай.

Биеийн халуун дулааны зохицуулалт алдагдахад илрэх шинж тэмдэг

  • Арьс цонхийх, наалдамхай, хүйтэн болох
  • Толгой эргэх, өвдөх, нүд харанхуйлах
  • Ихээр хөлрөх
  • Бие сулрах, оюун ухаан орж гарах
  • Дотор муухайрах, хөнгөн бөөлжих
  • Булчин чичрэх, бие арзайх
  • Шээс өтгөрч харлах

Биеийн халуун дулааны зохицуулалт алдагдахаас давж бүр халуунд цохиулсан бол илрэх шинж тэмдэг бүр ч ноцтойгоор илэрнэ. Энэ үед өвчтөнд яаралтай анхан шатны тусламж үзүүлэх хэрэгтэй. Эс бөгөөс өвчтөн зөвхөн эрүүл мэндээрээ төдийгүй амь насаараа хохирч болзошгүй.

Халуунд цохиулсны шинж тэмдэг

  1. 40°С-ээс дээш халуурах
  2. Ухаан алдах
  3. Амьсгал хүндрэх, давхцах
  4. Ихээр бөөлжих
  5. Зүрхний хэмнэл алдагдах
  6. Халууны шоконд орж дотор эрхтэн гэмтэх
  7. Тархины үйл ажиллагаа доголдох

Ингээд халуунаас өөрийгөө хэрхэн хамгаалах мөн наранд цохиулсан бол ямар арга хэмжээ авах ёстойг мэдэж авцгаая. Та дараах дүрэмтэй танилцана уу:

 

Наранд цохиулахаас урьдчилан сэргийлэх

  1. Хэрвээ та өндөр настан, жирэмсэн эсвэл цусны даралт өндөртэй бол хамгийн эрсдэлтэй бүлэгт хамаарах тул гэртээ сууж байхыг зөвлөе. 12-оос 16 цаг хүртэл нар хамгийн их идэвхтэй байдаг, тийм учраас ажлаа эртхэн өглөөгүүр эсвэл оройн сэрүү орохоор амжуулах хэрэгтэй.
  2. Хэрвээ халуун нартай өдөр гадаа ажиллахаас өөр аргагүй бол урт ханцуйтай цамц, битүү өмд өмсөнө. Богино ханцуйтай цамц, шорт өмсөж болохгүй. Битүү, гэхдээ хөнгөн хувцас өмссөн байхад биеийн ерөнхий дулаан 37°С-ээс хэтрэх нь юу л бол. Ил байгаа биеийн хэсэг ч гэсэн багахан хална.
  3. Ус, ус бас дахин ус! Энгийн нэгэн дүрэм баримтална: хэрвээ биеийн идэвхтэй хөдөлгөөн хийгээгүй бол цаг тутамд 0,5 л давстай ус ууна. Хэрвээ идэвхтэй хөдөлгөөн хийж байгаа бол таны бие махбодид цаг тутамд 1 л ус уух шаардлагатай байгаа.
  4. Хэтрүүлж идэж болохгүй, ялангуяа халуунд бага ид. Халуун зунаар бие махбодь хоол боловсруулахад хэт их ажиллах хэрэггүй, тиймдээ ч хоолны хэрэглээг багасгана. Хүнд, тослог ихтэй хоолноос татгалзаж аль болох хөнгөн, амархан шингэх хоол идэхийг хичээнэ. Шүүслэг стейк эсвэл тарвас хоёрын аль нэгийг сонго гэвэл сүүлчийнхийг нь сонгоорой. Эс бөгөөд наранд цохиулахын зэрэгцээ гэдэс ходоодны үйл ажиллагаа хямарна.
  5. Согтууруулах төрлийн ундааг үдэш болтол хойшлуул. Уг ундаа нь бие махбодийг шингэний дутагдалд оруулдаг үр дагавартай.

Наранд цохиулсан шинж тэмдгийг мэдсэн даруйд зөв арга хэмжээ авч чадвал аюултай үр дагавраас зайлсхийж дорхноо сэргэх боломжтой.

 

Наранд цохиулсан үед өөртөө үзүүлэх тусламж

  1. Хамгийн түрүүнд авах арга хэмжээ – биеийн идэвхтэй хөдөлгөөнийг зогсоох.
  2. Хоёрт – нарнаас нуугдаж сүүдэрт сэрүүхэн газар орно. Багахан нэвт салхитай газар ч байж болно.
  3. Духан дээрээ хүйтэн усанд дүрсэн чийгтэй алчуур яаралтай тавина.
  4. Эмч нар багахан давстай 1-2 стакан ус уухыг зөвлөдөг. Ингэснээр бие махбодь шингэний дутагдалд орохоос сэргийлэгдэж халуун дулааны зохицуулалт хэвийн болоход нөлөөлдөг байна.
  5. Мөн “Регирдон” эсвэл спортын ундаа ууж болно. Электролитоор баялаг ундаа нь бодисын солилцоог тэнцвэржүүлж мэдрэлийн системийн үйл ажиллагааг хэвийн болгодог.

Хэрвээ хажууд байгаа хүн халуунд цохиулснаас болж ухаан алдаж унавал анхны тусламжийг зөв үзүүлэх шаардлагатай. Ямар нэгэн нөхцөл байдалд анхны тусламж зөв үзүүлж чадвал (ухаан алдан унаж байгаа шалтгаан ямар ч байж болно) түргэн тусламж иртэл өвчтөний амь насыг аврахад тусална.

 

Наранд цохиулсан үед үзүүлэх анхны тусламж

  1. Хэрвээ хохирогч ухаан улдаж унасан бол эхлээд мөрнөөс татах, хацрыг нь алгадаад бүх зүйл хэвийн эсэхийг асуухыг хичээ. Хэрвээ хариу үзүүлэхгүй бол амьсгалж байгаа эсэхийг нь шалгана. Амьсгалахгүй байгаа тохиолдолд – зүрх, уушгины үйл ажиллагааг дэмжих арга хэмжээ авна.

Хэрвээ хохирогч 10 секунд тутамд 2-4 удаа өөрөөрөө амьсгалж байгаа бол амьсгалах боломжийг нь өгч цэвэр агаараар хангана – түүнийг сэрүүхэн орчинд шилжүүлж тавиарай. Бариу хувцсыг нь суллана (зангиа, цамцны зах), хөл, гарыг нь нугалаад хажуугаар нь хэвтүүлэх хэрэгтэй. Яаралтай түргэн тусламж дуудна.

  1. Даавуунд ороосон мөстэй жин толгой эсвэл шилэн хүзүүн дээр нь тавина. Боломжтой бол хүйтэн устай ваннд оруулж болно. Ингэснээр халуун дулааны ялгаруулалт тогтворжиж өвчтөний биеийн байдал сэргэдэг.
  2. Хамгийн гол нь – ус уух! Өвчтөн ухаантай байгаа бөгөөд ихээр бөөлжөөгүй бол өчүүхэн ч гэсэн ус уулгахыг хичээгээрэй.
  3. Өндөр настай хүмүүсийн хувьд наранд цохиулах шинж тэмдгийн дор цус харвалт явагдаж байгааг анхаарах хэрэгтэй. Тийм учраас цус харвалтын үед үзүүлэх анхны тусламжтай ч гэсэн танилцсан байвал зохилтой. Хүний амь нас аюулд учирсан байхад хором бүхэн үнэ цэнэтэй.

Наранд цохиулсан үед цаг алдалгүй анхны тусламж үзүүлж чаддаг байвал өөрийгөө төдийгүй ойр дотныхныгоо аварч чадна. Хамгийн гол нь – бидний энгийн дүрмийг баримтал. Халуун зун хотын бүгчим агаарт эрүүл мэндээ муутгахгүйгээр биеэ авч явж сурах хэрэгтэй.

Хэрэгтэй мэдээллийг найз нөхөдтэйгөө хуваалцахаар битгий мартаарай. Эрүүл энх байх болтгуай.

10
БахархмаарБахархмаар
9
ТэнэглэлТэнэглэл
5
ГоёГоё
3
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Roberto Anderson

    2019/07/19 at 18:53

    Сайн уу, би бол Хелен Фрин, Би одоо Германы Мюнхен хотод амьдардаг. Энэ үед би дөрвөн хүүхэдтэй бэлэвсэн эхнэр бөгөөд 2018 оны 5-р сард санхүүгийн нөхцөл байдалд байсан бөгөөд миний төлбөрийг төлж, төлөх шаардлагатай болсон. Би хувийн болон корпорацийн хэд хэдэн зээлийн компаниудаас зээл авахыг хичээсэн боловч амжилтад хүрч чадаагүй, ихэнх банкууд зээл авахаа больсон. Гэвч Бурхан хүсч байсан болохоор би 100,000 еврогийн зээл авсан хувийн зээлийн зээлдүүлэгчидтэй танилцсан. Өнөөдөр надад бизнес эрхэлдэг бөгөөд хүүхдүүд маань ямар нэгэн зүйлтэй холбоотой байх ёстой. Зээлгүй зээлийн баталгааг баталгаажуулах, зээлийн шалгалт, зээлийн 2 хувийн хүүтэй төлбөр төлөхгүй, төлбөрийн төлөвлөгөө, хуваарь зэргийг баталгаажуулах компанитай холбоо барина уу. Roberto Anderson ([email protected]). Тэр үүнийг хийснийг би мэдэхгүй, гэвч би одоо маш их баяртай байна. Хүмүүс түүний тухай илүү ихийг мэдэх болно гэж шийдэж, Бурхан намайг илүү ихээр адислахыг хүсдэг. Та түүний имэйлээр холбоо барьж болно: [email protected].

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *