Зөнөсөн саятан нөхрөө нас барсны дараа бүх эд хөрөнгийг нь авна гэж бодсон бололтой. Гэвч шуналтай залуухан эхнэр нь юу ч үгүй үлджээ

0

Олонд “Gold Digger” буюу эд хөрөнгөнд шунасан хүүхэн гэж хэлүүлэх болсон Сэндрин Девиллард гэгч Франц бүсгүй саятан нөхөр Марсель Ампүгээ машины ослоор алдсаныхаа дараа ямар ч өв хөрөнгөгүй үлджээ. Баян хөгшин эр өөрийн хэдэн саяар тоологдох хөрөнгөө өөрийн үеэл болон үл хөдлөх хөрөнгийн түрээслэгч нартаа өвлүүлэн үлдээсэн байна.

Марсель Ампү бол Францын Пуй Сен-Пьер хэмээх жижиг тосгонд амьдардаг хөгшин өвгөн бөгөөд хэн ч харсан баян тансаг амьдралтай гэхээргүй энгийн нэг фермер шиг амьдардаг байжээ. Тэрээр 67 насандаа ер бусын нэгэн хэмээн хочлуулах болж тог цахилгаангүй, зөөврийн устай газар амьдрах болсон байна.

Бүсгүй хэлэхдээ тэд бие биеэсээ ялгаатай байсан ч хөгшин эрд сэтгэл алдарсан хэмээжээ

Photopqr / Le Duaphine

Хэдийгээр Марсель илүү их хөрөнгөтэй болох боломжтой байсан ч тэгэхийг хүсээгүй юм. Тэрээр 6 акр газар эзэмшдэг бөгөөд тэдгээр газрууддаа үл хөдлөх хөрөнгө барьж түүнийгээ хүмүүст түрээслүүлдэг байжээ. Харин түрээслэгчид нь түүнийг ихээхэн өрөвч, нинжин сэтгэлтэй газрын эзэн байсан хэмээдэг байна. Гэвч тэрээр ийнхүү их хэмжээний хөрөнгө мөнгөтэй ч гаднаас нь харахад ноорхой хувцастай, арзгар үстэй жирийн л нэг настай эр шиг харагддаг аж.

 

Тэрээр бүсгүйн шаардлагаар хуримаа хийгээд удаагүй байжээ

Photopqr / Le Duaphine

Хэдийгээр Марсель тансаг харшид амьдардаггүй ч түүний эзэмшдэг газрууд маш сайн байрлалтайн дээр ирээдүйд үнэ цэн нь өсөн нэмэгдэх нь тодорхой байв. Гэсэн ч тосгоныхон түүнийг даруухан хэвээр байсныг онцолж байсан юм.

 

Харин тосгоныхон түүний залуухан шуналтай эхнэрийг хүлээж авдаггүй байв

Photopqr / Le Duaphine

Их Британид төвтэй “Mirror” мэдээллийн агентлагийн мэдээлснээр,

“Сэндрин анх Францын Альпын нурууны ойролцоо байрлах “Serre Chevalier” хэмээх цанын бааз дээр “уулын хүн” гэгдэх Марсельтэй танилцсан байна. Тус цанын баазын байршил бүхий газрыг Марсель эзэмшдэг байв.”

Photopqr / Le Duaphine

Сэндрин бол Марселаас 25 насаар дүү бөгөөд түүнээс тэс өөр амьдралаар амьдардаг бүсгүй юм. Тиймээс л Марселийн найзууд бүсгүйг анхнаасаа шуналын сэдэлтэй байсан хэмээн сэрдэх болжээ. Гэсэн ч Марсель бүсгүйд дурдаж тэд 2011 онд хуримаа хийсэн байна. Ингэхдээ Сэндрин өөрийгөө түүний өв залгамжлагч болсон гэдэгт бүрэн итгэлтэй байсан юм.

Харин Пуй Сен-Пьер тосгоныхон түүнийг эд хөрөнгөнд шунасан хүүхэн хэмээн хочилж ихэд гадуурхах болсон байна. Харин тэрхүү сөрөг хандлагыг арилгахын тулд Сэндрин өөрийн хайрын түүх болоод, нөхрийхөө тухай дуу хүртэл зохиож дуулжээ.

 

Марсельд зориулж гаргасан Сэндриний дууны клип

Хачирхалтай нь Сэндрин гэрлэснийхээ дараа ч Марселтай хамт амьдарсангүй. Тэрээр өөрийн амьдардаг Парис хот руу буцсан бөгөөд үл хөдлөх хөрөнгийн бизнесээ үргэлжлүүлэн хийж байв. Чухам яагаад ингэж амьдарч байгаа талаар Сэндринээс асуухад:

“Гэхдээ би нөхөр дээрээ чадахаараа л ойр ойрхон очдог. Түүнийг харахын тулд, түүнийг инээлгэхийн тулд очдог” гэжээ.

Ингээд гэрлээд ердөө нэг жилийн дараа буюу 2012 онд Сэндрин нөхрөө авчруулахаар өөрийн хоёр найзыг явуулсан байна. Гэвч тэдний унаж явсан машин маш сэжигтэй байдлаар осолдож харамсалтайгаар Марселийн амь эрсдсэн бол хамт явж байсан Сэндриний хоёр найз амьд үлдсэн байжээ.

 

Түүний оршуулах ёслолд тосгоны бүх хүн оролцсон бөгөөд түүнийг маш хүндэтгэлтэйгээр эцсийн замд нь үдэн гаргасан байна

Photopqr / Le Duaphine

 

Баян байсныг нь эс тооцвол Марсель энгийн л нэг хөгшин эр байсан учраас оршуулах ёслол ч мөн даруухан болж өнгөрөв

Photopqr / Le Duaphine

Оршуулгын дараа Сэндрин түрээслэгчдийг нүүлгэн шилжүүлж, тус газарт байсан урцуудыг өөрийн эзэмшил хэмээн зарлажээ. Гэсэн хэдий ч, Марселийн үлдээсэн мөнгө, эд хөрөнгийн асуудлыг шийдэх цаг болоход Сэндринийг түр хугацаанд саатуулахаар болсон байна.

 

Тэр өөрийгөө Марсельд хайртай байсан гэж өмөөрсөн ч үг үйлдэл нь зөрсөөр байсан юм

Photopqr / Le Duaphine

Түүнчлэн “Mirror” мэдээллийн агентлагийн мэдээлснээр,

“Марселийн өв хөрөнгө өвлүүлэх тухай гэрээслэлд тэрээр өөрийн үл хөдлөх хөрөнгийг одоо байгаа түрээслэгчдэд нь үлдээсэн бөгөөд үлдсэн мөнгөн хөрөнгөө үеэлдээ үлдээсэн болохыг баталжээ. Харин Сэндринд нэг ч төгрөг үлдээгээгүй байв”

 

Ингэж л тэр юу ч үгүй хоосон үлдсэн юм

Photopqr / Le Duaphine

Тус үйл явдлын дараа Сэндрин нөхрийнхөө гэрээслэлийг хуурамч хэмээн заргалдсан бөгөөд түүний гараар бичсэн гэрээслэл биш гэжээ. Харин хууль хүчний байгууллага гэрээслэлийг дахин шалгаж үзээд гэрээслэл 100 хувь хөгшин эрийн өөрийнх нь гараар бичигдсэн болохыг баталсан байна.

295
Ха ХаХа Ха
34
ГайхмаарГайхмаар
31
БурууБуруу
30
ТэнэглэлТэнэглэл
29
ГоёГоё
13
ХарамсалтайХарамсалтай
10
ХөөрхөнХөөрхөн
9
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

55 Сэтгэгдэл

  1. hoorhii zonhoosoo omne ed horongoo ale hediin gereeslee biz .

  2. hairan tsag hugatsaag ooriinhooroo.baij veiin zaluutaigaa baihgvi mangarl hvvhen yum daa.

  3. Bulgan Tsetsen

    Bulgan Tsetsen

    2020/08/19 at 16:20

    ix canacan gazar xooson xotsornoo gej

  4. Bymbasuren Bymbaa

    Bymbasuren Bymbaa

    2020/08/19 at 16:28

    Mangar huuhnuud zunduu l bolson ym bishuu bayn hunii nuuts n bolj hurungund n shunasan garuud zunduu l bolson baina lee

  5. Otgoo Byambaa

    Otgoo Byambaa

    2020/08/19 at 17:07

    хужаатай гэрлээд бгаа хүүхнүүд энийг сайн уншаарай

  6. Baldan Urantsetseg

    Baldan Urantsetseg

    2020/08/19 at 17:28

    Хөгшин өвгөнийг уруу татагч завхай эм нь үеийнхэндээ гологдсон хамтарсан амьтан бдаг байхоо

  7. Baldan Urantsetseg

    Baldan Urantsetseg

    2020/08/19 at 17:28

    Хамтарсан эм гэж бичих гээд хамтарсан гэчихлээ

  8. Sanchir Ganjiguur

    Sanchir Ganjiguur

    2020/08/19 at 17:34

    azgui baih tsag dor 😂

  9. Eso Eso

    Eso Eso

    2020/08/19 at 17:42

    Hahah

  10. М. Дөлгөөн

    М. Дөлгөөн

    2020/08/19 at 17:43

    Gold digger

  11. Èñhķ Þùvßhìñ

    Èñhķ Þùvßhìñ

    2020/08/19 at 18:30

    Ашиглууоцан бна шд

  12. Naraa Byambaa

    Naraa Byambaa

    2020/08/19 at 18:37

    Estoi nam ashigluulj dee huurhii

  13. Tumurdush Lhagvasuren

    Tumurdush Lhagvasuren

    2020/08/19 at 18:37

    Сүрхий эр байна хүүхнээ сайн таньжээ хэдий нас барсан ч шуналтай эхнэрээ дөнгөчихжээ

  14. Баярмаа Даланбуу

    Баярмаа Даланбуу

    2020/08/19 at 19:02

    sanaatai obgon sanaatai xvvxen xoer yag taarje haha

  15. Болж

  16. Lotus Badmaa

    Lotus Badmaa

    2020/08/19 at 19:10

    Хогийн өвгөн бэ, ядаж “юу” ашиглсныхаа төлбөрийг үлдээдэг байгаадаа.

  17. Narantsetseg Pvrebjab

    Narantsetseg Pvrebjab

    2020/08/19 at 19:19

    Ene zergiin horongotei hogshind ter zergiin uhaan baih bailgvi dee. Saihan chadjee…

  18. Zaya Zaya

    Zaya Zaya

    2020/08/19 at 19:27

    Mongol huuhenuud Franced bas yag iimerhuu bdald ordog gej sonsson ym bna. Hogshin France er ooriigoo asruulaj bgaad uhehdee ulsdaa bairaa gereeselsen bdag gesen 🤣

  19. Цээгий Ванчиг

    Цээгий Ванчиг

    2020/08/19 at 19:39

    Ih shunaltval ingedeg l bn

  20. Нарансолонго Насо

    Нарансолонго Насо

    2020/08/19 at 19:40

    Im ed horongiin shunaltai teneg hvvhenvvd hogooroo l bga

  21. Damdinsuren Nergui

    Damdinsuren Nergui

    2020/08/19 at 19:53

    hugshin nohoid hulhiduulchlaa shunaltai huuhen chin kk

  22. Tseveen Oyunjargal

    Tseveen Oyunjargal

    2020/08/19 at 20:03

    шал тэнэг хүмүүс байнаа энд дурлал байхгүй байхөө шунал хүнийг шулам болгох юм даа.

  23. Purevsuren Baldansambuu

    Purevsuren Baldansambuu

    2020/08/19 at 20:16

    Нэвтрүүлгийн үзэж л байсан юм байна.

  24. Chimka BP

    Chimka BP

    2020/08/19 at 20:25

    Shunaltai ch gh shg… Durandaa suuchaad… 😂😂

  25. Habibi Habibi

    Habibi Habibi

    2020/08/19 at 20:33

    mongoloor duurenl gold diggeruud bnshde’ zagvar omsogchid duuchid gesen goe saikhan top-uud buhdl ner noloo buhii nasnii zoruutek humuustei gerlesniig xorom.mn notlooch lol

  26. Bayasgalan Kh

    Bayasgalan Kh

    2020/08/19 at 20:38

    Өвгөний зөв хүнд ер нь тэр их эд хөрөнгө ямар хэрэг байна Шунал ихдвэл Шулам болно оо гэж

  27. Chultem Saraa

    Chultem Saraa

    2020/08/19 at 20:56

    Хөгшин яахаа мэдэлгүйдээ

  28. Tsendjav Tsengelmaa

    Tsendjav Tsengelmaa

    2020/08/19 at 20:56

    Заваарсан юм бэ хүний хогоор яадгийн тэнэг … хайран залуу нас

  29. Хишиг Дэлгэр

    Хишиг Дэлгэр

    2020/08/19 at 21:01

    Манайд Мянганбаяр баахан “Gold Digger”нарт хувь хүртээсэн биздээ ккк

  30. Chizorig Lxundev

    Chizorig Lxundev

    2020/08/19 at 21:08

    Хохнээ мөнгөнд болоо биздээ

  31. さくら さくら

    さくら さくら

    2020/08/19 at 21:28

    Shunaliin dew be ysn

  32. Bolormaa Nanzaddorj

    Bolormaa Nanzaddorj

    2020/08/19 at 22:12

    Гүнзгий андуурч дээ.

  33. Н. Нямбаяр

    Н. Нямбаяр

    2020/08/19 at 22:47

    manai 76 yg ene hvvhen shig shunaltai

  34. Baljinnym Solongo

    Baljinnym Solongo

    2020/08/19 at 22:48

    Bolj muu huuheniig

  35. Jaagii Baaska

    Jaagii Baaska

    2020/08/19 at 22:48

    Shunal bish belenchleh setgelgee l um daa…

  36. Shinetuya Chinbat

    Shinetuya Chinbat

    2020/08/19 at 23:16

    saihan bie ashignuulj de za yahaj ter goe delgvvr hvssen ym hiigeed buun ih dursamj vldej de huurhii

  37. Г. Оюунтөгс

    Г. Оюунтөгс

    2020/08/19 at 23:17

    Эцсийн эцэст хүний л юм хүнийх л бдышдээ😏

  38. Batbaatar Burenmandaa

    Batbaatar Burenmandaa

    2020/08/19 at 23:20

    hohino muusain ediin shunaltai ymnuud

  39. Б. Шинэгэрэл

    Б. Шинэгэрэл

    2020/08/20 at 00:19

    гэхдээ гоё дуу бнаа. 😂

  40. Song Cry

    Song Cry

    2020/08/20 at 01:22

    Odoob tegeed tawilan l ymdaa uuruu yah gej shunsiin 😶😑😑😒🙄😶

  41. Шижрээ Барсаа

    Шижрээ Барсаа

    2020/08/20 at 02:52

    Zaa France l hvn bolohguin bna shvv ohidoo.

  42. Ariunbold Erkhemzaya

    Ariunbold Erkhemzaya

    2020/08/20 at 03:35

    Eedee ene hvvhnvvd vv hahaha

  43. Zolboo Bat

    Zolboo Bat

    2020/08/20 at 05:04

    hynii muud durtai sdakuud

  44. Zolboo Bat

    Zolboo Bat

    2020/08/20 at 05:05

    ta nart er ni yamar hamaa bnaa!unshaad l unguruuch!

  45. Tserentsoo Yadmaa

    Tserentsoo Yadmaa

    2020/08/20 at 07:33

    Баян хун харамч байдаг .Хуний баян хунд халдахгуй.Сэжгийн овгон бэ.

  46. Setgelee Nee

    Setgelee Nee

    2020/08/20 at 07:57

    Өвгөн муухай юм бэ , эхнэрийг нь өрөвдөж байна 😱😱😱

  47. Enkhee Re

    Enkhee Re

    2020/08/20 at 08:48

    Түрээслэгч нартаа байрыг нь үлдээсэн байна шүү.

  48. Alim Sukhbaatar

    Alim Sukhbaatar

    2020/08/20 at 08:49

    Угаасаа цаасан дээр л эхнэр нөхөр нэртэй байсан юм бна. Хамт амьдраа ч үгүй гэж бна. Хүүхний зорилго анхнаасаа тодорхой байж. Өвгөн ухаантай сайн хүн бноо. Гол нь эргэн тойрных нь хүмүүс хайртай байж.

  49. Saranchimeg Gomvojav

    Saranchimeg Gomvojav

    2020/08/20 at 08:56

    Болж шуналтай хүүхэнд юу ч өгөөгүй нь бас өвгөний үхэл бас но той байна

  50. Saranchimeg Gomvojav

    Saranchimeg Gomvojav

    2020/08/20 at 08:56

    Ийм хүүхнүүд Монголд бас бий байх шүү

  51. С. Лхагвасүрэн

    С. Лхагвасүрэн

    2020/08/20 at 09:37

    Muuha owgon bn

  52. Erka Mgl

    Erka Mgl

    2020/08/20 at 09:45

    Er hun iim l alsuur bodoltoi baidag yumshuudee teriig ni emegteichuud ter bolgon oilgohgui yumdaa …

  53. Erka Mgl

    Erka Mgl

    2020/08/20 at 09:50

    Ene huuhduudiin commentuudiig unshaadl baihad dund ni olon gold diggeruud bas bainaa hahaha

  54. Dagiibayar

    Dagiibayar

    2020/08/20 at 09:55

    Yamar muuhai tsaraitai ovgon be.

  55. Ами Бүжинлхам

    Ами Бүжинлхам

    2020/08/20 at 11:16

    Ээ балараа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *