Хүнсний сода ашиглан цэцэг, ургамлаа арчилж, хортон шавьжнаас салахад туслах 5 зөвлөгөө

0

Хүнсний соданы хэрэглээ нь гэр орны цэвэрлэгээ, хоол хүнсний ариутгал зэргээр хязгаарлагдахгүй, таны хайртай цэцэгсийг ч арчлахад чухал хэрэгцээтэй ажээ. Манай сайт уншигч танд энэхүү ашигтай эрдсийг хэрхэн цэцэг ургамалдаа ашигтай байдлаар ашиглах талаар бяцхан зөвлөгөөг хүргэхээр бэлдлээ.

Мөөгөнцрийн эсрэг тэмцэх эко арга

© PicsFive/Depositphotos, © eskaylim/Depositphotos, © GeorgeRudy/Depositphotos

Саван болон хүнсний соданы хослол ургамал цэцгийг тань тодорхой төрлийн мөөгөнцрүүдээс хамгаалдаг. Та уусмалаа ургамал дээрээ зүгээр л цацахад хангалттай, харин үр дүн нь нүдэнд мэдэгдэхүйц болтлоо тодорхой хугацаа шаардлагатай гэдгийг санаарай. Мөн та цэцэг нэг бүрт анхаарал хандуулж ямар хариу урвал гарч буйг ажиглаарай. Учир нь зарим төрлийн ургамалд энэхүү цацлага нь сөргөөр нөлөөлж болзошгүй.

 

Ургамлын ширхнээс салахад тань тусална

© Shnurochek13/Depositphotos, © bannerwega/Depositphotos

Бидний хайрлан байж ургуулсан бяцхан цэцэрлэгт ширх мэт амьтад харагдах нь таагүй гэдэг нь мэдээж. Ширхнүүд нь ургамлын ишийг иддэг бөгөөд шоргоолж үржих болон ургамлын фотосинтезыг зогсоодог хар мөөгөнцөр үүсэх нөхцлийг бүрдүүлдэг байна. Харин та сода болон савангийн уусмалыг ашиглаж эхэлснээр энэ төрлийн амьтдаас ургамлаа хамгаалах болно.

 

Шоргоолжноос салахад тань тусална

© icefront/Depositphotos

Хүнсний сода болон саван хэрэглэж мөөгөнцөр, ширх зэргээс ангижрах боломжтой талаар дурьдсан бол та тэрхүү уусмал дээрээ цайрын сульфат, магнийн сульфат, зэсийн сульфат зэрэг бодисын аль нэгийг нэмж өгснөөр таны ургамал шоргоолжноос бүрэн ангижрах болно.

 

Хөрсийг эрүүл байлгана

© eskaylim/Depositphotos, © AntonMatyukha/Depositphotos, © ilposeidone/Depositphotos

Хүчил болон шүлтийн хэмжээ тэнцвэртэй байвал хөрс эрүүл байдаг тухай мэргэжилтнүүд хэлдэг. Та дараах аргыг мэдэж авснаар ургамлынхаа хөрсийг эрүүл байгаа эсэхийг мэдэх боломжтой.

  • Улаан байцааг жижиглээд нэрмэл усанд хийнэ.
  • 10 минутын турш байлгаад байцаагаа гарган авна. Хэрэв ус нил ягаанаар туяарч харагдаж байвал бидний бэлдэж буй pH саармаг бэлэн болжээ гэсэн үг.
  • Бэлдсэн уснаасаа хоёр саванд бага хэмжээтэй хувааж хийгээд, нэг рүү нь цуу нэмж өгөөрэй. Ингэснээр ус нь гүн ягаан өнгөтэй болж хүчиллэг болох болно. Харин нөгөө савтай ус руу натри хийж өгөх үед усны өнгө хөх эсвэл ногоон болон хувирах бөгөөд энэ нь шүлтлэг байдал нэмэгдэж буйн илрэл юм. Ийнхүү бид хөрсөө шинжлэхэд бэлэн боллоо.
  • Хоёр саванд усаа хувааж хийгээд, хөрснөөсөө бага зэрэг хийгээд 30 минут хүлээгээрэй. Хэрэв усны өнгө ягаан болж хувирвал хөрс хэт хүчиллэг харин ногоон эсвэл хөх болж хувирбал хэт шүлтлэг буйн илрэл болно. Харин нил ягаан өнгөтэй хэвээр үлдвэл таны хөрс эрүүл буйн шинж ажээ.

 

Хөрсийг илүү үржил шимтэй болгоно

© lightpoet/Depositphotos, © martinsvanags/Depositphotos

Дээр дурьдсанчлан pH саармаг нь таны ургамалд сайнаар нөлөөлөх тул та хөрсөө хүнсний ногооны үлдэгдэл, яс зэрэг гал тогооны органик хаягдал нэмж ашиглан хөрсөө бордоорой. Мэдээж сайхан цэцэрлэг бий болгох суурь нь үржил шимтэй хөрс байх болно. Мөн та агааржуулалт сайн хийгдэж буй эсэхэд анхаарал хандуулаарай.

Хүнсний содыг ашиглан ургамал арчлах өөр арга зам мэдэх бол та сэтгэгдэл хэсэгт бидэнтэй хуваалцаарай.

6
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Bayr Batsukh

    Bayr Batsukh

    2020/08/19 at 21:45

  2. Bayr Batsukh

    Bayr Batsukh

    2020/08/19 at 21:46

    Гоё цэцэг шүү.😂😂😂!

  3. Хөх Луу

    Хөх Луу

    2020/08/22 at 16:43

    Цэцэгэнд хар ялаа их цуглараад байна одоо яах вэ зөвөлгөө авмаар байнаа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *