Альберт Эйнштейний аугаа амжилтын нууц болох 2 цагийн дүрэм. Та ч бас үүнийг өнөөдрөөс эхлэн амьдралдаа хэрэгжүүлж эхлээрэй

0

Орчин цагт хүмүүс юу ч хийхгүй суухыг ямар ч үр ашиггүй хэмээн дүгнэх нь бий. Гэвч суут эрдэмтэн Альберт Эйнштейний туршлага болон бусад судалгааны үр дүн нь үүний яг эсрэг заах ажээ. Альберт Эйнштейний хувьд өөрийн бодолдоо аялаж, бясалгах нь түүнд алдартай онолуудаа бичихэд нь тусалдаг байсан гэдэг. Чарльз Дарвин ч мөн адил бодлын зам хэмээн нэрлэдэг оюун санаандаа бясалгах дасгалыг хийдэг байжээ. Манай сайт уншигч танд амьдралыг тань өөрчлөх шидтэй энэхүү аргыг хэрхэн хийх талаар нийтлэл бэлдээд байна.

Альберт Эйнштейн оюун санааны бясалгал хийдэг байсан

© mirandakerr / instagram, © Michael W. Gorth / Wikimedia Commons

Альберт Эйнштейн хүнийг дээврээс унаж эсвэл цахилгаан шатыг хурдасгаж байна гэж оюун санаандаа туршилтууд хийж байжээ. Орчин цагийн физикийн суурь гэгддэг түүний алдартай онолууд ердөө л түүний төсөөллийн үр дүн байсан аж.

Бид төсөөлөлдөө нэрт эрдэмтний жишгээр бодолдоо боломжит бүх хувилбаруудыг өөрт тохиолдож буйгаар төсөөлж болно шүү дээ.

 

Бодлоо захирах гэсний хэрэггүй

© The Big Short / Regency Enterprises

University of Adelaide-гийн Fiona Kerr, “Өөрийн амьдралдаа сэтгэл хангалуун байгаа эсэх болон ирээдүйн төлөвлөгөөгөө бодож нягтлах цагийг өөртөө гаргаж байгаарай. Энэ нь таны цагийг гарздах бус таныг илүү үр бүтээмжтэй нэгэн болгох болно” хэмээжээ.

 

Өөртөө асуулт тавьж бай

© Marcus Aurelius / pexels.com, © Marcus Aurelius / pexels.com

Хүн өдөрт дунджаар 2 цагийг Facebook сүлжээнд зарцуулдаг гэсэн тоо баримт бий. Харин 2 цагийг аливаа зүйлсийн талаар бодолхийлж өнгөрүүлэх нь хэт удаан мэт санагдах нь бий шүү дээ. Хэрэв танд ч бас ингэж санагддаг бол та яг одоо бал цаас аваад “Би ямар зорилгодоо хүрч ямар зорилгодоо хүрээгүй байгаа вэ? Зорилгодоо хэрхэн хурдан хүрэх вэ? Зорилгодоо хүрэх урам зориг надад бий юу? эсвэл 6 сарын дараа гэхэд би хаана хүрэх вэ?” гэх мэт асуултуудыг өөртөө тавиад үзээрэй. Эдгээр асуултууд танд дээрх бодлоосоо салахад тус болох нь гарцаагүй.

 

Салхинд гарч байгалийн сайхныг мэдэр

© Wild / Fox Searchlight Pictures

Цэцэрлэгт хүрээлэнгээр ганцаар алхах нь бидэнд төдийлөн бодоод байдаггүй зүйлсийнхээ талаар бодолхийлэх боломжийг олгодог. Судалгаагаар байгалийн сайханд цагийг өнгөрүүлэх нь сэтгэцийн эрүүл мэндэд маш сайнаар нөлөөлөөд зогсохгүй, аливаа асуудлыг бүтээлчээр шийдвэрлэх боломжийг олгодог хэмээн нотолжээ.

 

Өөртөө зориулан захидал бичих

© Letters to Juliet / Summit Entertainment, © Dear John / Relativity Media

Захидал бичих нь нэг төрлийн сэтгэлзүйн эмчилгээ л гэсэн үг. Өөртөө зориулан захидал бичих нь танд өөрийн сэтгэл мэдрэмжийг сонсох, өөрийгөө чагнах гайхалтай нөхцлийг бүрдүүлдэг байна. Northwestern University-ийн судлаачдын хэлж буйгаар өөрийн бодлоо бичиж тэмдэглэх нь таныг цаг ямагт аливаа зүйлсийг хийх сэдлийг төрүүлдэг учраас алс ирээдүйд маш хэрэгцээтэй байдаг гэнэ.

 

Бонус: 7 хоногт 2 цагийг оюун санааны бясалгал хийж өнгөрүүлэх нь таны хувьд үр дүнтэй хөрөнгө оруулалт байх болно

© irinashayk / instagram, © camila_cabello / instagram

Сэтгүүлч Zata Rana алдартай эрдэмтэн судлаачид болон философич хүмүүсийн амжилтын нууцаас судлан 2 цагийн дүрэм хэмээх дадлыг хэвшүүлсэн нь түүнд гайхалтай үр дүнгээ өгсөн гэнэ. Тэрээр 7 хоногт 2 цагийг бодолхийлэн бясалгаж өнгөрүүлдэг бөгөөд энэ нь түүний оюун санааг цэгцэлж, маш бага хугацаанд маш үнэ цэнэтэй зүйлсийг ухаарч чаддаг хэмээжээ. Мэдээж энэхүү дадал нь 2 цагийг цахим орчинд өнгөрүүлэхээс хавьгүй ихийг танд өгөх нь гарцаагүй.

Илүү бүтээлч байх таны нууц юу вэ? Сэтгэгдэл хэсэгт бидэнтэй хуваалцаарай.

25
ГоёГоё
7
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *