2019 онд өмсөхөөс татгалзвал зохих 6 төрлийн хувцас: таныг одоо загварлаг, өөртөө итгэлтэй харагдуулж чадахгүй!

1

Загвар бол цогц үзэгдэл. Зарим зүйлс хэсэг хугацааны дараа эргэн гарч ирж алдартай болдог, харин зарим нь загварын ертөнцөөс хэзээ ч арчигддаггүй бол нэг хэсэг нь тодорхой хугацаанд тренд болж байгаад нэг жил ч хүрэхгүй хугацааны дотор хүмүүсийн хэрэгцээг хангахаа больдог жамтай. Өнөөдөр бид та бүхэнтэй 2019 онд тренд болохгүй, таныг загварлаг харагдуулахгүй хувцаснуудын талаар дуулгах гэж байна.

UGG

Та энэ гутлыг зөвхөн өмсөхөд л тав тухтай гэдгийг мэдэх үү? Үнэн хэрэгтээ нимгэн ултай учир хөлийн байрлалыг үргэлж эвддэг. Амархан чийг татна, үр дүнд нь халуун болж, таны хөлийг дааруулахгүй байх үүргээ биелүүлж чадахгүй. Эцэст нь энэ гуталд баяртай гэж хэлэх цаг хэдийнээ болжээ.

 

Уранхай жинс

Уранхай жинс 2018 оноос эхлэн тренд байхаа больсон. Энэ жил та шүүгээнээсээ уранхай жинсээ гаргах хэрэгтэй. Харин оронд нь классик загвартай /хар, цэнхэр өнгөтэй/ жинсэн өмд худалдаж авч өмсөөрэй – ээж жинс, өндөр суулттай, шулуун жинсэн өмд.

 

Шагай давсан түрийтэй гутал

Одоо цагт богино өсгийтэй гутал илүү тренд болсон – пүүз, цөлийн гутал, спорт гутал, челси, оксфорд гэх мэт. Эмэгтэйчүүд өндөр өсгийт сонирхохоо болиод удаж байна!

 

Бариу загвартай даашинз

2019 онд загварын чиг хандлага чөлөөтэй хэлхэгэр, том хэмжээтэй болон хөдөлгөөн хязгаарлахааргүй загвартай хувцаснууд байхаар байна. Түүнчлэн таны биеийн галбирт гайхалтай зохицсон байх ёстой!

 

Үслэг хувцас

Үслэг хувцасны оронд орлуулсан хувцас тренд болсон, хэлбэр хэмжээ болон загварын хувьд нэмэлт өөрчлөлт оруулсан – орлуулсан үслэг хувцас хэтэрхий сайн чанартай. Орчин үед хямдхан үнэтэй хэрнээ загварлаг харагддаг хувцсыг хүмүүс ихээхэн сонгодог болсон.

 

Бариу топ

Бид дээр дурдсанчлан, өргөн загвартай хувцаснууд тренд болсон, иймээс бариу топын оронд өргөн загвартай футболк худалдаж авахыг санал болгож байна. Хэрэв та одоо ч гэсэн топ өмсөх дуртай бол 2019 онд хүйсээ далд хийгээрэй. Жинс, даашинз зэргийг өмсөж, бүсэлхийнийхээ ердөө багахан хэсгийг ил гаргахад болно.

Хэцүү санагдаж болох ч гэлээ та энэ жил эдгээр хувцаснуудыг ямар нэгэн аргаар өмсөх хэрэггүй. Таныг бид хувцаснуудаа хая гээгүй эсвэл хэн нэгэнд өг гэж хэлээгүй болохыг анхаараарай. Үүнийг санах хэрэгтэй, загвар эргэдэг – хэзээ нэгэн өдөр тренд байхаа больсон хувцас тренд болж ч мэднэ!

43
ТэнэглэлТэнэглэл
16
Ха ХаХа Ха
10
ГайхмаарГайхмаар
7
ГоёГоё
5
ХөөрхөнХөөрхөн
5
БахархмаарБахархмаар
4
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Sereedorj Nergvi

    2019/02/12 at 16:25

    ѳвѳг дээдсүүд уранхай хувцас ѳмсѳхийг ихэд цээрлэж онгойж явахаар омойж яваг гэж хэлдэг байсан шүү битгий муу ёрлоод бай гээд л харцаараа муухай хардаг сан

  2. Дөлгөөн Цогмаа

    2019/02/13 at 09:41

    Namuun

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *