Таны амьдралыг сайн тал руу нь өөрчлөхөд туслах 8 зөвлөгөө

2

Амьдралын хэзээ ч өөрчлөгдөшгүй хамгийн чухал дүрэм бол өөрчлөлт.

Хэрэв та өөрчлөлтийг хүлээж авч чадахгүй, өнгөрсөнтэйгөө зууралдсаар байвал таны ирээдүй бүрхэг болох болно. Өөрөөр хэлбэл таныг сайхан ирээдүй угтахгүй.

Өөрчлөлтийг хүлээж авч чадахгүй байх тусам амьдрал танд өмнөхөөсөө бүр ч илүү хэцүү санагдана.

Иймд таны амьдралд өөрчлөлт ирэх үед үүнийг шинэ боломж, шинэ сонголт гэж хүлээж аваарай. Өөрчлөлтөөс зугтах хэрэггүй.

Амьдралаа сайн тал руу нь өөрчилж, сайхан амьдрахыг хүсч байвал дараах 10 зөвлөгөөг дагж мөрдөөрэй.

1. Амьдралын утга учрыг ойлгох

Амьдралаа өөрчлөх хэрэгтэй гэж бодсон бол хамгийн эхэнд өөрийнхөө одоо байгаа амьдралын талаар бодолхийлэх нь чухал. Танд болон таны амьдралд ирээдүйд юу хамгийн ихээр хэрэгтэй байгааг бодоорой. Үр дүнд нь та амьдралынхаа утга учрыг ойлгох болно.

2. Таны зорилго

Өмнөө тавьсан зорилготой байна гэдэг таны хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд нэг алхам ойртох үндэс болохоос гадна болж өгвөл өмнөө зорилго тавьж, түүнийгээ хэрхэн хэрэгжүүлж, биелүүлэх талаар төлөвлөгөө бичиж байгаарай. Зорилгоо биелүүлж чадахгүй гэж бодож, бууж өгч хэрхэвч болохгүй. Эс бөгөөс та үнэт цагаа хий дэмий зүйлд үрсэн болж үлдэнэ.

 

3. Харамсах хэрэггүй

Харамсана гэдэг нь та өнгөрсөнтэйгөө одоог хүртэл зууралдаж, ирээдүй рүү биш өнгөрсөн рүүгээ тэмүүлж байгаа хэрэг юм. Та ирээдүйдээ санаа зовних хэрэгтэй болохоос биш, өнгөрсөнтэйгөө зууралдах ёсгүй. Харамссаар байвал та юуг ч өөрчилж чадахгүй гэдгийг ойлгоорой.

 

4. Хүмүүсийг уучилж сурах

Илүү сайхан амьдарч, гэрэл гэгээтэй амьдралыг цогцлоохын тулд бусдыг уучилж сурах хэрэгтэй. Өнгөрсөнтэйгөө зууралдаж, хэн нэгэнд гомдол тээж байхаар түүнийг уучилж, болохгүй зүйлийг болгох гэж хичээлгүй орхиж байх нь чухал. Нэгэнт болохгүй зүйлийг болгох гэж хичээх нь утгагүй хэрэг. Иймд тэднийг уучилж, зүгээр л урагшлаарай.

 

5. Тэвчээртэй байх

Бидний амьдарч буй энэ дэлхий дээр хүмүүст хамгийн ихээр дутагддаг зан чанар бол тэвчээртэй байдал юм. Тэвчээр бол амжилтад хүрэх түлхүүр. Мөн таны амьдралыг сайн тал руу нь өөрчлөх чухал арга зам гэдгийг бүү мартаарай. Тэвчээртэй, хүлээцтэй байснаар үр дүн нь үргэлж эерэг байдаг нь нууц биш.

 

6. Айдастайгаа нүүр тулах

Хэрэв танд ямар нэг төрлийн айдас байдаг бол түүнтэйгээ шууд нүүр тул. Та айдсаасаа үүрд зугтаж чадахгүй шүү дээ. Нэг л өдөр нүүр тулгарах болно. Тэгвэл зовлонгийн түргэн нь дээр гэж ярьдагчлан, яагаад яг одоо айдастайгаа нүүр тулж, түүнийг давж гарч болохгүй гэж?

 

7. Юм болгонд бүү гутар

Та магадгүй алхам тутамдаа гутарч, урам зориггүй бодог байх. Гэвч ингэхээ болих хэрэгтэй. Гутралыг зүгээр л мартаж орхи. Таны ирээдүйд ач тустай байх болно. Ингэж чадвал хожим хойно та өөрөөрөө зөв үйлдэл хийсэндээ бахархах болно.

 

8. Үүрэг хариуцлагаа ухамсарлах

Үргэлж бусдад буруугаа чихээд байх боломжгүй. Үүрэг хариуцлагаас зугтаад байвал нэг л өдөр илүү том хариуцлага хүлээх болж мэдэх юм. Иймд зарим үед ухаан зарцуулж, бусдыг гэхээсээ илүү өөрийгөө буруутгаж, тэнцвэртэй харилцааг эрхэмлэж байгаарай.

18
ГоёГоё
8
ГайхмаарГайхмаар
6
Ха ХаХа Ха
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХөөрхөнХөөрхөн
2
БахархмаарБахархмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *