Жийнсэн өмдний арын хэсэгт байрлах энэ арьсан шошгыг яагаад 100 жилийн турш өмдөн дээр хадсаар ирсэн бэ?

0

Жийнс – түгээмэл хэрэглэгддэг ардчилсан хувцас. Орчин цагийн хүмүүсийн хувцасны шүүгээ болгонд бий. Гэхдээ энэ хувцсанд арьсан шошго хадаж яадаг юм бол?

Жийнсэн хувцсаар одоо хэнийг ч алмайруулахгүй – моодны бас биед эвтэйхэн хувцас хэмээгдээд удаж байна. Гэхдээ энэ төрлийн хувцас худалдаж авахдаа арын хэсэгт яагаад арьсан шошго хадсан байдаг тухай бодож үзсэн үү? Брэнд, загвар, хэмжээ, өнгө ямар ч байж болно, арын хэсэгт заавал арьсан эсвэл цаасан шошго хадсан байдаг юм.

 

Юугаар хийдэг вэ?

yandex.net

Арьсан эсвэл жакрон шошгыг жийнсэн өмдний арын хэсэгт хадна. Баруунд үүнийг Jacron (Жакрон) буюу “цагаан хоолтны арьс” гэдэг нь 95 хувь целлюлозоос бүрддэгтэй нь холбоотой. Бат бөх байдал нь уг материалд багахан хэмжээний латекс орсноор тайлбарлагдана. Шошгонд орсон латекс нь мөн усанд тэсвэртэй, эдэлгээ даахаар болгожээ.

Шошго дээр брэндийн нэр, жийнсний чанар болон материалын тухай бусад мэдээллийг агуулсан байдаг. Levi’s 100 жилийн өмнө уг шошгыг жакроноор хийдэггүй харин цэвэр арьсаар хийдэг байсан нь нарийн учиртай юм.

 

Тэгээд энэ шошго яах гэж бий болов?

yandex.net

Levi’s–ийн алдартай шошго үггүй, харин лого ашигласан байдгийг бид бүгд мэднэ. Уг шошго дээр хоёр адуу жийнсэн өмдийг хоёр тийш татаж байгаагаар хувцасны бат бөх байдлыг сурталчлах ажээ. Levi’s 1873 оноос хойш өөрийн бүтээгдэхүүний арын хэсэг дээр ийм шошго хадах болсон. Өөрөөр хэлбэл тэд хуурамч бараа бүтээгдэхүүнтэй тэмцэж эхэлсэн юм. Тэр үед Levi’s–ийн ажлын өмдийг дуурайлгаж хийсэн хуурамч бараа бүтээгдэхүүн зах зээлд түрэн гарч ирж байлаа.

Тийм ээ, та зөв сонссон.

1870-1880-аад онуудад америкийн зах зээл дээр хуурамч бараа бүтээгдэхүүнээр дүүрэн байв. Өрсөлдөгч компаниудаас гадна төрөл бүрийн цагаачдаас бүрдсэн оёдлын цехүүд подвал болгонд Levi’s-ийн жийнсэн өмдийг хуурамчаар үйлдвэрлэж байжээ. Эдгээр “урлангууд” үйлдвэрлэх xүчин чадал өндөртэй байсан тул оригинал бүтээгдэхүүнтэй маш адилхан бүтээгдэхүүн гаргадаг, гэхдээ материалын хувьд гологдохоор. Тийм учраас хуурамч бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан эдгээр “урлангууд” алдартай брэндийн нэрээр багагүй орлого олно. Тэд сурталчилгаанд ганц ч цент зарахгүй нь мэдээж.

Levi’s компани хуурамч бараа бүтээгдэхүүнээс учрах xохирлоо тооцоолж гаргаад тусгай шошго хадахаар шийдэж өөрийн жийнсэн өмдний арын хэсэг дээр арьсан шошгыг бэхэлж оёж эхэлсэн юм. Уг шошгыг цэвэр арьсаар хийх бөгөөд өөрийн брэндийн худалдааны бэлгэ тэмдгийг товойлгон гаргасан байна.

Таны одоо асуух асуулт: “хуурамч бараа үйлдвэрлэгчид” адилхан арьсан шошго хадаж чадахгүй юу?

yandex.net

Одоо бол чадна, ямар ч асуудал байхгүй. Харин 1880-аад оны сүүлээр цэвэр арьс маш өндөр үнэтэй материал байлаа. Их хэмжээгээр үйлдвэрлэлийн зориулалтаар бэлдэхэд амаргүй. Арьсан гутал гэхэд л ковбойчуудын нэг сарын бүтэн цалинтай тэнцэхээр үнэтэй. Зэрлэг Баруунд ковбой сарын цалиндаа 10-25 доллар авдаг байж – цалин туршлага, ур чадвараас хамаарч харилцан адилгүй. Тэр үед сайн чанарын арьсан гутал 10-аас дээш долларын үнэтэй байв.

Зүгээр нэг арьсан шошго биш гэдгийг мартаж болохгүй, шошго дээр тусгайлан бэлдсэн Levi’s-ийн бэлгэ тэмдэг дарагдсан байгаа. Ингээд Levi Strauss компанийн нэрээр орлого олж байсан нөхдүүд хуурамч бүтээгдэхүүнээ үргэлжлүүлэн үйлдвэрлэх боломжгүй болжээ. Шошгыг хийхэд тусгай багаж төхөөрөмж хэрэгтэй болсон юм.

Худалдан авагчидад ч сонголтооо хийхэд амар болж – арьсан шошгоор л жийнсэн өмд жинхэнэ үү эсвэл хуурамч уу гэдгийг мэднэ. Тэр бүү хэл, бичиг үсэггүй эсвэл гадаад хэлээр ярьдаг хүн ч Levi’s– ийн ориг бүтээгдэхүүнийг ялгахаар болжээ: арьсан шошго дээрх жийнсэн өмдийг хоёр тийш татах хоёр адууны зураг.

 

Өнөөдөр энэ жакрон шошго нь уламжлал болон үлдсэн бөгөөд мэдээллийн шинж чанартай болжээ

yandex.net

Шошгоны анхны зорилго нь хуурамч бүтээгдэхүүнтэй тэмцэж байсан бол одоо мэдээллийн болон марткетингийн л шинжтэй болсон юм. Хэрэв та анзаарсан бол шошго нь брэндийн нэртэй, заримдаа – арчилгаа, орцын тухай мэдээлэл агуулсан байдаг.

7
ТэнэглэлТэнэглэл
2
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *