Ер бусын, этгээд содон амтанд дуртай хүмүүст гарцаагүй таалагдах 10 хачирхалтай хоол

0

Хоол хийх урлаг анх бодож байсан шиг тийм ч уйтгартай зүйл биш юм. Зарим нэг хоолыг харж байхад үнэхээр сонирхол татахаар: тухайн хоолыг хүлээж авах мэдрэмж янз бүр – гайхах, үл ойлгох, тэр бүү хэл дургүй хүрч ой гутмаар. Сонгодог хоолноос уйдсан хүмүүс этгээд хачин хоол сонирхож үзэхийг хүсье. Эдгээр бүтээлүүдийн зарим нэг нь аль нэг улс үндэстний уламжлалт онцлогийг агуулсан байх бол зарим нэг нь орчин үеийн моодыг дагаж үүссэн юм. Хоолонд дурлагч хүн болгон эдгээр хоолыг идэж зүрхлэхгүй гэдгийг танд урьдчилан анхааруулсан нь дээр болов уу.

Аволатте

Lisa Maria Otte
trumancafealbertpark

Аволатте – авокадогоор хийсэн аяганд хийж өгдөг кофе. Truman Cafe-гийн бармен тоглоом шоглоомоор уг ундааг бэлдсэн нь үйлчлүүлэгчдэд ихэд таалагджээ. Ингээд кафен эзэд кофег үлдээж, үндсэн цэсэндээ тэр чигээр нь үлдээхээр болсон юм.

 

Солонгорсон тост

Adeline Waugh

Аделин Файг – фуд-блогер бөгөөд байгалийн цэвэр гаралтай орцоор хурц өнгийн тост хийдэг. Бүсгүйн санааг олон хүн нааштай хүлээж авсан бол зарим нэг нь буруушаажээ. Яагаад гэвэл тэд хоол хүнсийг хэтэрхий хүүхдийн төрхтэй бас амтгүй байх нь ойлгомжтой гэж үзсэн байна.

 

Сюрстрёмминг

crazy_cooking_queen
a.petukhov

Сюрстрёммингийг бодвол жинхэнэ эр зоригтой эсвэл үнэнч хоолонд дуртай хүн л амталж үзэх байх. Зөөлрүүлж хэлбэл, даршилсан май загас таагүй үнэртэй. Гэхдээ өөрийнхөө төрөлх улс Шведэд бол өндрөөр үнэлэгддэг. Ресторанд эсвэл баяр наадмаар л иддэг тусгай хоол юм.

 

Зуун жилийн настай өндөг

bigsocko
nomadic_fork

Энэ хоол Хятадад үнэхээр алдартай. Мэдээж уг өндгийг 100 жил болгодоггүй. Тусгай бэлдмэл түрхээд газарт булна. Өндгийг хэдэн долоо хоногоос авахуулаад 4-6 сарын хугацаанд газарт булаатай орхидог ажээ.

 

Өнгө өнгийн амттай хөөс

lyalyafei

Будгийг хоол хүнсэнд хэрэглэдэг болоод удаж байна. Хоолыг чимэглэхэд жимсгэнийн хөөс хэрэглэдэг. Зарим нэг хүмүүсийн хувьд ийм хөөс идэх дуршлыг нь алга болгож мэдэх юм. Тиймээс уг хоолыг шинэ амт мэдрэхийг эрэлхийлсэн баячуудад л зориулж хийдэг байна.

 

Кроссуши

quehacerenbcn

Кроссуши – суши, круссаны гибрид гэж хэлж болно. Шинэхэн бас этгээд хачинд тооцогдоно. Анх Лос-Анжелест гарч олон нийтийн дунд багагүй шуугиан тарьжээ. Кроссуши харсан хүн амталж үзэх хүсэл төрөх тул эргэлзэлгүй шууд худалдаж авдаг ажээ. Харин рестораны мэргэжилтнүүд кроссушийн амтыг муурны хоолтой зүйрлэжээ.

 

Зөгийтэй жигнэмэг

PapaFunker

Жинбаши сэнбэй эсвэл зөгийтэй жигнэмэг – японы уламжлалт амттан. Орцод нь зөвхөн хар зөгий л ордог.

 

Лютефиск

palleplatt

“Лютефиск бол хоол биш харин олноор нь хомоpголон устгaх зэвcэг. Амтны хувьд ямар ч хоол хүнстэй зүйрлэх боломжгүй. Гэхдээ амталсан хүн гүн сэтгэгдэлтэй үлдэнэ. Хүн амандаа хийгээд л шууд нокаутыг мэдэрнэ” гэж хоолны алдартай шүүмжлэгч Жеффри Стейнгартен лютефискийн талаар сэтгэгдлээ хуваалцжээ.

Лютефиск – 3-4 өдрийн турш үнсэн шүлтэд даршилсан сагамхай загас. Энэ хугацаанд загас цэлцэгнүүр байдалтай болно. Дараа нь загасыг жигнэж эсвэл чанаж болгодог. Уг хоол Норвегид их алдартай. Нэг удаа ч болов лютефискийг амталж үзсэн хүн уг загасыг эвгүй үнэр, бүтэцтэй гэж хэлдэг юм.

 

Буурцагны натто бяслаг

PirogSCucumboy

Натто – буурцгаар хийсэн японы алдартай хоол. Наттог амтлахаар зориглосон хүмүүсийн хэлж байгаагаар бол энэ хоолноос аммиак эсвэл угаагаагүй биеийн үнэр үнэртдэг ажээ. Энэ үнэр хэдэн өдөр арилахгүй байгаа юм шиг хадгалагдсаар байсан гэдэг. Япончууд буурцгийг эрүүл мэндэд тустай хүнс гэж үзэх бөгөөд уг хоолыг зүрх, судасны өвчлөлтэй тэмцдэг хэмээн итгэнэ.

Наттог жижиг үрийн буурцгаар хийдэг. Шөнө нь дэвтээж хонуулсны дараа зургаан цагийн турш буцалгана. Харин дараа нь натто-кин гэх нэртэй тусгай бактери нэмдэг. Үүний дараа буурцгийг исгэхээр дулаахан газар тавина. Хэсэг хугацааны дараа хөргөгчид 7 хоног байлгаж исгэх үйл явцыг зогсоох бөгөөд эцэстээ зунгааралдсан натто бэлэн болдог байна.

 

Ганц эвэртийн өнгөтэй фраппучино

weronikamakowska_

Хурц ягаан өнгөтэй, гялалзсан одтой энэ ундааг Starbucks-ын сүлжээ кофены газруудаас авч ууж болох юм. Үйлчлүүлэгчдийн ихэнхэд нь таалагдаагүй юм гэнэ лээ. Гоёл чимэглэл нь хэтэрсэн бас өнгө нь хоол хүнстэй огт зохицохгүй байна гэж үзжээ.

Эмч нар хоол хүнсэнд хэрэглэж байгаа гялалзсан чимэглэл хүний эрүүл мэндэд хортой гэж анхааруулж байна. Тийм учраас иймэрхүү зүйлийг маш болгоомжтой хэрэглэх хэрэгтэй.

Уншигч та дээрх зүйлсээс алийг нь амталж үзмээр санагдсан бэ?

4
Ха ХаХа Ха
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *