
Хятадууд хэзээнээс хямдхан дуураймал бүтээгдэхүүнүүдээ алдартай. Хувцас загвараас эхлээд цахилгаан хэрэгсэл цаашлаад автомашины салбарт ч хятадын дуураймал бүтээгдэхүүнүүд гарсаар л байна. Хятадын автомашин үйлдвэрлэгчид шинэ загварын автомашинуудыг маш сайн дуурайдаг. Тэд бусдын санаа, загварыг зөвшөөрөлгүйгээр зээлдэж байгаадаа огтхон ч ичиж эмээдэггүй. [tweetable]Хятадын ичгүүр сонжуургүй дуураймал машинууд[/tweetable] олон хүний нүдийг бүлтийлгэдэг байна.
Geely GE – Rolls-Royce Phantom-ын хуулбар
Geely GE нэрээрээ алдартай Geely Excellence машин нь Rolls-Royce Phantom-ын хуулбар. Хятадын томоохон бие даасан автомашин үйлдвэрлэгч Geely Automobile нь 2010 онд Шанхайн авто шоун дээр Geely Excellence-ийг анх танилцуулсан. [tweetable]Хятадын тансаг зэрэглэлийн энэ машин Rolls-Royce-ын загварыг хуулбарласан[/tweetable] байснаараа маш их анхаарал татсан билээ.
Британий тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч домогт Rolls-Royce хятадын компанийг хуулбар лимузинээ гаргасны дараа хуулийн үйл ажиллагааг авч хэрэгжүүлсэн. Rolls-Royce Phantom нь 365,000 долларын үнэтэй бол GE-ийн үнэ ердөө 44,000 доллар юм. Хар өнгөтэй Geely GE Грекийн сүм хэлбэрийн сараалж болон Rolls-Royce Spirit of Ecstasy дүрсийг хүртэл хуулбарласан байдаг.
Shuanghuan Noble – Smart Fortwo-гийн хуулбар
Mercedes-Benz-ээс явуулж байгаа хуульзүйн үйл ажиллагааг үл хамааран Грек зэрэг Европын зарим орнуудын зах зээлд Smart Fortwo-гийн хятад хувилбар боломжтой байсан. [tweetable]Noble нэртэй энэ машин анхны үеийн Smart Fortwo-г гадна доторгүй дуурайн хуулбарласан машин[/tweetable] юм.
BAIC B70 – Jeep Wrangler-ын хуулбар
[tweetable]Beijing Automotive Group 2010 онд BAIC B40 нэртэй машин гаргасан нь гурван хаалгатай Jeep Wrangler-ын хуулбар[/tweetable] байв. Мөн дахин B70 нэртэй 5 хаалгатай загварыг ч хуулбарлан гаргасан.
Geely Emgrand EC6-RV – MINI Cooper-ын хуулбар
Emgrand EC6-RV нь MINI Cooper-ээс зарим нэг загварын шийдлүүдийг, Suzuki Swift-ээс бага зэрэг хуулбарласан. Дээд болон доод хэсгүүд маш адилхан болсон.
BAIC B90 – Range Rover-ын хуулбар
Land Rover болон Jeep хоёрын нэгдэл болсон энэ хуулбар машиныг BAIC-ын салбар, хятадын BAW хэмээх үйлдвэрлэгч B90 нэртэйгээр гаргажээ.
Haima M2 C-sport – Mazda2-ын хуулбар
Mazda2-ыг зэгсэн адилхан дуурайлгасан энэ машиныг хятадын үйлдвэрлэгч Haima үйлдвэрлэжээ.
Dadi Shuttle – Toyota Land Cruiser Prado-гийн хуулбар
Toyota Land Cruiser Prado-гийн хуулбар Dadi Shuttle машин
BYD F8 – Mercedes-Benz CLK Cabriolet-ын хуулбар
Mercedes-Benz бол хамгийн их хуулбарлагддаг авто брэнд. CLK Cabrio-гоос хуулбарлагдсан BYD F8 хэмээх энэ машиныг бүтээгч нь Mercedes-Benz-ийг хятадад цахилгаан машинаа үйлдвэрлэх үед нь хамтарч байсан нь хамгийн инээдтэй.
Chery QQ – Chevrolet Daewoo Matiz-ын хуулбар
Хятадын Chery компани Daewoo Matiz-ыг яг хуулсан QQ машиныг үйлдвэрлэсэн.
Zhejiang Jonway UFO – Toyota RAV4-ийн хуулбар
Jonway UFO бол 2-р үеийн RAV4-ийг Европт худалдаалагдаж байхад нь хуулбарлан гарч ирсэн машин. Хэдийгээр RAV4-ийн 2-р үеийн энэхүү загвар хятадад бүртгэгдэж, хамгаалагдсан байсан ч 2006 онд хятадад энэхүү дуураймал зарагдаж байхад Toyota энэ бүхнийг зогсоох ямар ч хууль зүйн үйлдэл хийгээгүй юм. Хятадад импортлогдон орж ирсэн RAV4 300,000 гаруй юань буюу 28,250 стерлингээр зарагдаж байсан бол UFO 90,000 орчим юань буюу 8480 стерлингээр зарагдаж байв.
Huanghai NCV – Lexus RX-ын хуулбар
[tweetable]2007 онд гарсан энэ машин 2006 оны Lexus RX 330-ыг хуулбарлажээ[/tweetable].
Dongfeng EQ2050 – Hummer H1-ийн хуулбар
[tweetable]Hanma хочит Dongfeng EQ2050 нь Hummer H1-ийг яг хуулсан загвар [/tweetable]бөгөөд хятадын цэрэг цагдаагийн албанд өргөн ашиглагддаг.
Zonda A9 – Neoplan Starliner-ын хуулбар
2006 онд Германы автобус үйлдвэрлэгч Neoplan Bus GmbH компани хятадын Zonda Industrial Group Co. компаний эсрэг хууль зүйн ажиллагаа явуулсан. Учир нь хятадын компани тэдний Starliner загварыг хуулбарласан A9 нэртэй автобус гаргажээ.
Geely Merrie 300 – Mercedes-Benze C-Class-ын хуулбар
BAIC BJ80 – Mercedes-Benz G-Class-ын хуулбар
Бүхий л талаасаа G-Class-тай маш адилхан харагдах энэ машин Бээжингийн авто шоун дээр байсан хамгийн шилдэг хуулбар машинуудын нэг байжээ.
Shuanghuan SCEO – BMW X5-ын хуулбар
2007 оны Франкфуртын авто шоун дээр хамгийн их ярианы сэдэв болсон машинуудын нэг бол Shuanghuan SCEO байв. Учир нь энэ машин BMW X5-тай маш адилхан байсан юм. BMW Мюнхений шүүхэд гомдол гаргаснаар эцэст нь үйлдвэрлэгдсэн машинуудыг устгалд оруулах болсноор хэрэг шийдэгджээ.
Lifan 320 – MINI Cooper-ын хуулбар
Хятадын авто үйлдвэрлэгч [tweetable]Lifan зөвхөн MINI Cooper-ыг хуулбарлаад зогсохгүй Fiat 500L-ийг ч хуулбарласан[/tweetable] 320 машин бүтээжээ.
Dongfeng EQ2050 M3D – Hummer H2-ын хуулбар
Хятадын [tweetable]Dongfeng компани Hummer H2 ба H3-ын загварын хуулбарласан EQ2050 M3D машин бүтээсэн[/tweetable].








buur surtsan
2014/09/03 at 15:31
fuckers
.::[P][email protected]::.
2014/09/03 at 15:37
оригын хажууд хүүхддийн тоглооом шиг харагджышпэ
lolly
2014/09/03 at 16:32
original n tsaanaa l neg saihan haragdaj baina oo. huulbarlasan j 100% chadahgvi bolohoor ontsgvi yum ongo n hurtel.
M
2014/09/03 at 21:05
u zaaza manii jeep iig hurtel shaatsan bnshd. gehdee h2 iin hyatad, g class hyatad zagwaruud tsum shaachjee haha g class bol tas tas
M
2014/09/03 at 21:07
shine zagwar gargaj yeruusuu chaddgvi ym baihdaa uhaan sanaa n copy hiihd zoriulagdsan ym shig l
Зочин
2014/09/05 at 09:22
brand gutaasan llra uud
Зочин
2014/09/05 at 11:14
Rolls royce hezee britaniix baisiin. Irelandiinx shdee. Medeegee oruulahdaa shaaj ugxiimaa.
rolls
2014/09/05 at 20:14
ireland chin britanidaa ordog yum bgaz dee. ooroo yu ch medehgui bj shaaj oghiimaa
Зочин
2014/12/08 at 19:58
Ednart license alddag novshnuuud ymdaa