Жирэмслэлт ямар ч амьтныг сэтгэл татам бас үзэсгэлэнтэй болгодгийг харуулсан хайр хүрмээр 20 гэрэл зураг

1

Жирэмслэлт – зөвхөн хүмүүст төдийгүй мөн амьтдын хувьд ч гэсэн сэтгэл догдлуулсан мөч. Ирээдүйд эх болох хүн хэвлийд өсөн торниж байгаа үртэйгээ үгээр илэрхийлэхийн аргагүй харилцааг тогтоодог. Энэ үед мөн амьтны аймгийн төлөөллийн зан төлөв өөрчлөгдөж, янз бүрийн ааш гаргах нь ихэсдэг. Эмэгтэйчүүд сэтгэл санааны огцом өөрчлөлттэйгөө ямар нэгэн байдлаар тэмцэж байхад хээлтэй тэмээ өөртөө ямар ч эр тэмээг ойртуулдаггүй. Харин орангутан бидний адил үр төлөө 8,5 сар тээдэг, зулзагынхаа хажуугаас 7 нас хүртэл нь алхам ч холдож чадахгүй.

Хэвлийдээ үрээ тээх – амьд амьтны хувьд амьдралынх нь чухал үе. Хээлтэй амьтдын гэрэл зургийг харж суухад тэд байгалиасаа улам үзэсгэлэнтэй болсон юм уу даа гэлтэй.

1. Хэзээ мөдгүй төрөх гэж байгаа орон гэргүй муурыг үрчилж авсан юм. Удахгүй таван муужгайтай болно доо

© INeededACoolerName / Reddit

 

2. Хээлтэй Японы макака ирээдүйн ээж нарт зориулсан гарын авлага үзэн сууна

© GeekAaron / Flickr

 

3. Өнөөдөр том гэдэстэй ямаатай таарлаа

© basti329 / Reddit

 

4. Нохойны хоолны дуршил энэ үедээ өөрчлөгддөг болов уу?

© heyitskula / Instagram

 

5. Харин энэ бол хээлтэй гүрвэл байна. Түүний гэдсэнд байгаа 2 өндгийг ч харж болж байна

© sallytm / Reddit

 

6. Миний хамгийн сайн найз өөрийн усан гахайг хээлтэй гэдгийг мэджээ, түүндээ зориулж зураг авалт зохион байгуулсан юм

© justaraceli / Twitter

 

7. Энэтхэгийн амьтны хүрээлэнд байдаг ягуарын эмэгчин хээл авснаас 3 дахь сар дээрээ

© Aakanksha Singh / Wikimedia Commons

 

8. Хээлтэй хэрмийг самраар дайллаа

© JDoctorick / Reddit

 

9. Лемур хэзээ мөдгүй төрөх дөхөж байгаа харагдана

© ajhaverkamp / Flickr

 

10. Үүлдэр зэрэг өөр бусад xүчин зүйлсээс шалтгаалан эм нохой 15 хүртэл гөлөг гаргаж чаддаг

© Unknown author / Imgur

 

11. Намгийн валлабийн эмэгчин өөрийн бие махбодын онцлогоос болоод дандаа хээлтэй байдаг. Хээлийн сүүлчийн мөчүүдэд дахин хээлтэхэд бэлэн болсон байдаг ажээ

© JasmineAuroraa / Flickr

 

12. Хээлтэй халзан усан гахай. Энэ амьтны жирийн үүлдрийн үр төл үстэй төрдөг

© brodiemanz / Reddit

 

13. Далайн морины эрэгчин нь хээлтэй үедээ ингэж харагдана

© heyimzel / Reddit

 

14. Гориллын өөрийн ходоод том бөгөөд гэдэс нь бөмбөг шиг болохоор эмэгчин хээлтэй эсэхийг тодорхойлоход амаргүй байдаг. Ихэнх тохиолдолд түүний хавагнасан хурууны үеэр тодорхойлдог ажээ

© In Memoriam: myopixia / Flickr

 

15. Сам хорхой цагийг дэмий өнгөрөөгөөгүй бололтой

© ImmediateMud4 / Reddit

 

16. Хээлтэй эмэгчин сурикат. Энэ амьтны үр төл үсгүй төрдөг бөгөөд хамгийн багадаа эхний 10 хоног сонсголгүй, хараагүй байдаг байна

© Brad Lewis / Flickr

 

17. Тахийн гэр бүл тун удахгүй ам бүл нэмнэ

© Nick Grossman / Flickr

 

18. Хээлтэй эмэгчин өмхий хүрэн төрөхдөө бэлдэхдээ өөрийн үс ноосыг зулгааж үүрээ засаж бэлддэг

© AtheneNocturna / Imgur

 

19. Пони буюу одой морь төрөхөө хүлээж байгаа нь. Морь нь эрүүл, хээл нь хэвийн явагдаж байгаа бол хээл авснаас 8 сар хүртэл нь унахад аюулгүй

© David Savile / Flickr

 

20. Тэмээ жилд хоёр удаа төллөдөг бөгөөд ихэвчлэн нэг л төл гаргадаг, маш ховор тохиолдолд ихэрлэнэ. Хээлтэй үед ингэ эрэгчнээс байнга зугтааж зайгаа барьдаг

© ANJCI ALL OVER/ Flickr

 

21. Хэр олон хүн хээлтэй хамелеон харсан бол?

© ThaumielKeter / Reddit

Та гэрийн тэжээвэр амьтнаа хээлтэй байхад нь харсан уу? Энэ үед түүний зан төлөв өөрчлөгдөж байв уу?

167
ХөөрхөнХөөрхөн
39
ГоёГоё
10
ГайхмаарГайхмаар
7
БахархмаарБахархмаар
7
ХарамсалтайХарамсалтай
6
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
3
Ха ХаХа Ха
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. lol

    2021/09/24 at 12:05

    It doesn’t make them beautiful, it just makes them fatter

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *