Ухаалаг эрдэмтэн судлаачдыг хүртэл толгойгоо маажихад хүргэдэг дэлхий дээрх 8 нууцлаг объект

2

Дэлхий дээр эрдэмтэд, жуулчдыг мухардалд оруулах объект, газрууд маш ихээрээ бий. Бидний алс холын өвөг дээдсийн нууцлаг барилга байгууламж, мөн байгаль эхийн өөрсдийн бүтээл одоогийн археологичдын толгойг эргүүлж байна. Тийм ээ, тийм. Байгаль эх ч гэсэн бидний төсөөллөөс давж сэтгэдэг юм.

Бид сонин хачин байгууламж, манай гариг дээрх сонирхолтой объектуудын зах зухаас судалж үзлээ. Манай дэлхий Ертөнцийн нууцыг хадгалсан газар гэлтэй. Харин бонуст нь эрдэмтэд саяхан нууцыг нь нээж чадсан нэгэн оньсого шиг үзэгдлийг танилцуулах болно.

Al Naslaa хад, Саудын Араб

© CamperdaddyKSA / Reddit

Саудын Араб-д байрлах энэ хачирхалтай хад юм үзэж, нүд тайлсан жуулчдыг ч алмайруулна. Элснээс бүтсэн энэ хад газарт хүрээгүй гэж хэлж болохоор, тэгээд бас голоороо яг л лазераар зүсэж хуваасан юм шиг шув шулуунаар цуурчээ.  Яагаад ийм болсныг нь хэн ч одоогоор хэлж мэдэхгүй л байна.

 

Ваарны хөндий, Лаос

© Sc147 / Wikimedia Commons

Үлэмж биетнүүдийн гал тогоо, оpшуулгын газар эсвэл эртний архитектурын зүйл юм уу? Лаосын уулын бэлээр хаа сайгүй таарах аварга том ваар юу болохыг хэн ч хэлж мэдэхгүй. Домогт өгүүлснээр бол энд эрт урьдын цагт үлэмж биетнүүд амьдардаг байж, эдгээр ваар нь тэдний хоолны хэрэглэл гэнэ. Түүхчид энэ хувилбарт мэдээж итгэхгүй: тэдний үзэж байгаагаар одоогийн лаосчуудын өвөг дээдэс эдгээр чулуун ваарыг хүн оpшуулахад ашигладаг байсан бололтой.

 

Теотиуакан, Мексик

© AP/Associated Press/East News

“Теотиуакан” буюу “бурхдын хот” нь одоогийн Мексикийн нийслэл Мехикотой тун ойр байрладаг. Одоо ч жуулчид л ирэх болж, харин урьд нь Теотиуканд 100 гаруй мянган хүн амьдардаг байжээ. 7 дугаар зуунд ид цэцэглэж байсан хотыг гэнэт орхисон гэнэ: хотын оршин суугчид зүгээр л яваад өгчээ. Шинжлэх ухааны албан ёсны тайлбар: тухайн бүс нутагт ган болж ард иргэд нь өлсгөлөнд нэрвэгдэн гэр орноо орхиход хүрчээ.

 

“Шидтэнүүдийн байшин”

© Mauro Mereu / Wikimedia Commons

Итали эртний янз бүрийн архитектурын хөшөө, барилгаараа алдартай – аугаа Колизей эсвэл алдарт Пизагийн цамхаг гээд энэ жагсаалт дуусахгүй. Гадны жуулчдын тэр болгон мэдэхгүй, гэхдээ сонирхлыг нь татахаар газрууд Италийн газар нутаг дээр нилээдгүй бий. Эдгээр газруудын нэг – Сардин дахь домогт “Шидтэнүүдийн байшин” (Domus de Janas). Эдгээр байшингууд нь үнэхээр жижигхэн, хүн ч багтахааргүй. Чулуугаар хийсэн эдгээр “домогт байшингууд”-ыг 6 мянган жилийн настай ба Оциерийн үед хамааруулан гэж үзэж байна.

 

Волконскийн чулуун ширээ, Орос

© ОбзорщиК / YouTube

Алдарт Волконскийн чулуун ширээ нь Сочигийн уулсад байрладаг ба хэдэн мянган жилийн настай гэж үздэг. Уг объект эрдэмтэд төдийгүй шинжлэх ухаанаас хол хүмүүсийн дунд ч маргаан дагуулсаар байна: зарим нэг нь үндсэн зорилгоор нь ашигладаг гэх бол зарим нь чулуун ширээг харь гаригтай холбон үзэх нь ч бий. Хамгийн том асуулт бол эрт дээр үеийн хүмүүс энэ аварга том чулууг хэрхэн өргөж дотор талыг нь ухаж оромж хийсэн юм бол гэдэгт оршино.

 

Эллора, Энэтхэг

© Y.Shishido / Wikimedia Commons

Дэлхийн хамгийн нууцлаг байгууламжуудын нэг – Эллора агуйн Кайласа сүм – бүхэлдээ олон үет чулуугаар хийсэн дэлхий дээрх хамгийн том объект юм. Эртний энэтхэгчүүд яах гэж ийм аварга том хадыг гараар урлаж ийм сүм хийд босгосон юм бол гэсэн асуулт одоогийн археологичдын хувьд таавар болон үлджээ.

 

Вакха сүм, Баальбек

© Arian Zwegers / Wikimedia Commons

Баальбек дэх Вакха сүм – манай эриний нэг мянган оны эхээр баригдсан бас нэгэн нууцлаг байгууламж. Сүм хэмжээгээрээ үнэхээр сүрдмээр, үүний хажууд Афины алдартай Парфенон жижигхэн байшин шиг л харагдана. Хэмжээг нь хараад өөрийн эрхгүй үлэмж биетнүүд эсвэл гариг эрхсийн дунд төөрсөн харь гаригийнхны тухай бодол өөрийн эрхгүй төрнө. Гэхдээ албан ёсны онолоор бол уг сүмийг ромын хаан Антония Пиягийн тушаалаар барьсан гэж үздэг.

 

Масуда-но-Ивафуне, Япон

© HISTORY / YouTube

Японы Асука бүсийн энд тэнд хачирхалтайгаар хуваасан чулуунууд байдаг – эдгээр чулуунуудын хамгийн урт нь 11 м. Чулуу юугаараа сонирхол татаад байна вэ гэвэл, эртний Япончууд чулууны голд дөрвөлжин нүх гарган ухжээ. Чухам ямар зорилгоор ийм нүх гаргасан нь нууц хэвээр л байна. Нэг хувилбарыг авч үзвэл Масуда-но-Ивафуне чулууг эртний япончууд бурханд өргөл өргөхдөө ашигладаг байжээ. Энэ чулууны үндсэн зорилгыг бид даанч мэдэж чадахгүй өнгөрөх байх: эртний япончууд нууцаа өөрсөдтэйгөө аван оджээ.

 

Бонус: АНУ-ын Рейстрерк-Плайя дахь нүүдэг чулууны нууцыг тайлжээ

© East News

Калифорнийн дархан цaaзат газар нэгэн сонирхолтой газар байдаг – Үxлийн хөндий. Энэ дархан цaaзат газар нэрээрээ хүмүүсийг айлгаад зогсохгүй мөн нэгэн нуураараа алдартай юм. Усан сан өөрөө ширгээд дууссан, харин хатсан нуураар чулуу 30 хүртэл км зайтай зугаалдаг ажээ. Чулуу нь аажмаар, өөрийн хүссэн зүг чигт мөлхөж ардаа уртаас урт мөр үлдээнэ.

Уг үзэгдлийг тайлбарлаж чадахгүй явсаар 2014 онд шинжлэх ухааны ул суурьтай тайлбарыг ашгүй нэг юм олжээ. Чулууны хөдөлгөөнд мөс буруутай байж: хүйтэн шөнөөр чийг хөлдөж мөс болоод урсгалаараа чулууг минутад 2-5 метр зайд “зөөдөг” байжээ.

Дээр дурдсан газруудын аль нэгэнд очиж үзмээр санагдаж байна уу? Хэрвээ тийм бол та яг хашаа, яагаад явмаар санагдав?

18
ГоёГоё
6
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *