
Каннын арслан буюу Cannes Lions International Festival of Creativity олон улсын уран бүтээлчдийн фестиваль бол уран бүтээлчдийн хувьд Дэлхийн хамгийн том баяр байдаг. Жил бүрийн 6-р сарын гурав дахь долоо хоногт Францын Канн хотноо зохиогддог энэхүү фестивальд Дэлхийн өнцөг булан бүрээс 34,000 гаруй бүтээл оролцдог. Долоо хоногийн туршид ялагчдыг шалгаруулсаар ялагчид алдарт Арслан шагналыг хүртэх ба энэхүү долоон өдрийн фестивалийг бүтээгчдээс эхлээд худалдаачид хүртэл зар сурталчилгаа болон холбоо харилцааны салбарт ажиллаж байгаа мэргэжилтнүүдийн Дэлхийн хэмжээнд нэгдэж байгаа уулзалт гэж үздэг. Дэлхийн 90 орноос ирсэн 11,000 гаруй төлөөлөгчид бүтээлээ толилуулахын зэрэгцээ Марк Цукерберг, Билл Клинтон, Ёко Оно, Кофи Аннан, Дебби Харри, Стив Болмер тэргүүтэй шилдэг эрхмүүдийн илтгэл, семинар тавигддаг энэхүү фестивалийн энэ жилийн шилдгүүдийн зургуудыг үзэгч та бүхэнд толилуулж байна. 2013 оны 6-р сарын 16-наас 22-ны өдрүүдэд 60 дахь удаагаа зохион байгуулагдсан Каннын Арслан фестивалийн шилдгүүдийн зургуудыг тухлан үзнэ үү.








































