
Элэгний ачаалал нэмэгдэх эсвэл элэгний үйл ажиллагаа алдагдахад танд шууд мэдрэгдэнэ. Бие сулрах, толгой эргэх, архаг ядаргаа, дотор муухайрах, хэвлийн баруун хэсгээр хөндүүрлэх зэрэг нь элэгний асуудал байгааг илтгэнэ.
Элгийг гэрийн нөхцөлд цэвэрлэх бүрэн боломжтой бөгөөд маш энгийн ундаагаар цэвэрлэнэ. Энэ бол гаатай нимбэгийн ундаа. Уг ундаа нь ямар ч гаж нөлөөгүй, бие эрхтний хэвийн үйл ажиллагааг бүхэлд нь дэмжинэ. Гол үйлчилгээ бол элэгнээс хорт бодисыг гадагшлуулах. Ундаа нь анхилуун үнэртэй бас амттай.
Орц:
- Гааны шинэхэн навч
- 1 нимбэгийн шинэхэн шүүс
- 1 жүржийн шинэхэн шүүс
- 1 л ус
- 2-3 х.х зөгийн бал
Бэлдэх арга
- Усаа төмөр саванд хийж зуухан дээр халаана, буцалгахгүй.
- Усан дээрээ гааны угаасан навч хийж зөөлөн гал дээр 5-7 минут буцалгана.
- Усаа гал дээрээс аваад тасалгааны хэмтэй болтол хөргөнө.
- Усан дээрээ нимбэг, жүржийн шүүсээ хийж зөгийн балаар амтална.
- Шүүж стаканд хийгээд л эмчилгээний ундаа бэлэн боллоо.
Амттай, амны цангаа тайлах сайхан ундаа гарч ирнэ. Уг ундаа нь хордлого тайлахаас гадна хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагааг дэмжих ажээ. Халуун өдрүүдэд амны цангаа ч тайлна.
Өдөр болгон нэг стаканыг ууж заншвал элгийг бүрэн цэвэрлэх боломжтой ажээ.








Pagmatsetseg Sambuu
2017/08/11 at 03:17
Ard tumne tenegtuuleed borlogdohgui baraaga turna gej buun reklamdaad arai dendenee
Jargal Gonchig
2017/08/11 at 14:24
T Myagmarsuren Nsp