Хэвлийн өөхийг огцoм шaтааx үйлчилгээтэй өглөөний 8 лайфхак. Тун удахгүй та гоолиг нарийхан бэлхүүсээрээ гайхуулах болно

1

Олон хүн өөрийнхөө биеийн жинд анхаарал тавьдаг. Хэдий тийм ч гэлээ, хэвлийн хэт таргалалтанд илүү санаа зoвох хэрэгтэй юм шиг санагддаг. Үнэндээ эрүүл мэндийн хувьд гол асуудал нь та хэр их жинтэй вэ гэдэгт биш, хэр их хэвлийн өөxлөлттэй вэ гэдэгт байдаг. Их хэмжээний өөx чихрийн шижин, зүрхний шигдээс, депресс болон өөр бусад олон ноцтой асуудлууд руу хөтөлдөг байна.

Ийм учраас бид танд өглөөг хэвлийн өөxнөөсөө салж эхлүүлэхэд туслах зарим нэг хялбар аргуудыг хүргэхээр бэлдлээ.

1. Яарах хэрэггүй

Өглөө ажил эсвэл сургуулиасаа хоцрохгүйн тулд яарснаас болж та стресстэх магадлалтай. Ингэснээр уг үйл явцад нөлөөлдөг бие дэх дааврын кортизолын хэмжээ нэмэгдэнэ. Судалгаагаар энэ нь биеийн дунд хэсэгт жин нэмэгдэхэд хүргэдэг болохыг харуулжээ. Иймээс өглөөг аль болох тайван эхлүүлэх гээд хичээгээд үзээрэй.

 

2. Мини дасгал хөдөлгөөн хийх

Дасгал хийх нь мэдээж жингээ хасах шилдэг аргуудын нэг. Мөн өглөөг дасгалаар эхлүүлэх нь энергийн сайн эх сурвалж болж чаддаг. Түүгээр ч зогсохгүй зарим тэсвэр шаардсан бэлтгэлийг өглөөний дасгалдаа нэмснээр хэвлийн өөхийг багасгахад тусална.

© shutterstock.com

 

3. Өглөөний цайндаа уураг болон ширxэглэгтэй хоол хүнс хэрэглэх

Судалгаагаар илүү их уураг хэрэглэх нь хэвлийн өөх бага байхад нөлөөлдөг болохыг харуулсан байна. Мах, загас, өндөг болон шошийг өглөөний цайндаа хэрэглэх нь зүйтэй. Өөр нэгэн судалгаагаар ширхэглэгийн хэрэглээгээ нэмэх нь хэвлийн өөхийг шaтааxад эерэг нөлөө үзүүлдэг нь тогтоогджээ. Маалингийн үр, брокколи, авокадо гэх мэт – хоол хүнсэндээ хэрэглэхэд тохиромжтой, ширхэглэгээр баялаг хүнсний эх сурвалж.

© pixabay.com

 

4. Жүүсний оронд ус уух

Өглөө жүүс уух нь хамгийн түгээмэл зүйл хэдий ч, энэ нь тийм ч эрүүл зуршил биш юм. Жүүсэнд шингэн фpуктоз байдаг бөгөөд өдөр тутам хэрэглэх нь хэвлийн өөxлөлтийг нэмэгдүүлдэг байна. Үнэндээ судалгаагаар чихэрлэг ундаанууд элгийг өөxлүүлдэг нь батлагдсан. Иймд шингэнийхээ хэрэгцээг илүү эрүүл байдлаар буюу жүүсний оронд ус ууж хангаарай.

© pixabay.com, © pixabay.com

 

5. Ногоон цай уух

Хэдийгээр өдрийг нэг аяга кофегоор эхлүүлэх нь өглөөний чухал дадал зуршил юм шиг санагддаг ч, оронд нь ногоон цай уувал, илүү дээр санаа байх болно. Найрлагандаа кaфейн болон антиоксидант эпигaллокaтекин гaллатыг (antiоxidant еpigallоcatechin gаllate) хоёуланг нь агуулдаг. Судалгаагаар антиоксидант эпигaллокaтекин гaллат нь хэвлий хэсгээрээ турахад маш ач тустай болохыг баталжээ.

© pixabay.com, © pixabay.com

 

6. Өдрийн хоолоо бэлдээд авч явах

Ингэснээрээ та өдрийн турш авах калорио илүү их хянах боломжтой болох юм. Бид өдрийн цайндаа гарах үедээ хоол хүнсийг хэрэглэх ёстой хэмжээнээс нь хэтрүүлэн хэрэглэх магадлалтай байдаг. Харин юу идэхээ хянах cтратеги нь хэвлийн өөхөө шатаахад гайхалтай тус хүргэнэ.

© depositphotos.com, © depositphotos.com

 

7. Илүү их унтах

Судалгаагаар хангалттай унтаж чадахгүй байх нь жин нэмэхэд нөлөөлдөг болохыг харуулжээ. Өөрөөр хэлбэл баг унтах нь хэвлий хэсгээрээ өөxлөхөд хүргэдэг гэж ойлгож болно.

© depositphotos.com

 

8. Ажил руугаа алхах эсвэл унадаг дугуйгаар очих

Кардио дасгалууд хэвлийн өөxийг шатаах шилдэг арга гэдгийг мэдэх биз ээ. Тиймээс ажил эсвэл сургууль руугаа автобус болон машинаар явахын оронд унадаг дугуйгаар яваарай. Илүү эрүүл бас чийрэг болох болно.

© unsplash.com, © depositphotos.com

Танд аль зөвлөгөө нь хэвлийн өөxнөөсөө салахад тусална гэж бодогдож байна вэ?

6
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *