Аймшиггүй зоригтой нэгэн эр Парисын хамгийн өндөр барилгуудын нэг болох 210 метрийн өндөр Монтпарнас цамхаг руу ямар ч хамгаалах хэрэгсэлгүйгээр авирчээ

0
  • Аймшиггүй зоригтой нэгэн эр Францын нийслэл Парис хотын хамгийн өндөр барилгуудын нэг болох 210 метрийн өндөртэй Монтпарнас цамхаг руу авирчээ.
  • Улмаар түүнийг Монтпарнас цамхагийн оройд гарсны дараа баpивчилсан байна.
  • Тэрээр барилга руу ямар ч хамгаалах хэрэгсэлгүй авирсан бөгөөд түүнийг харж байсан хүмүүс дунд түүнийг aмиa xoрлох оролдлого хийж байна гэж үзэх хүмүүс ч цөөнгүй байжээ.
  • Аврагчид түүнийг хамгаалж, тусламж үзүүлэхийг хүссэн ч хэн гэдэг нь тодорхойгүй тэрхүү эр барилга руу үргэлжлүүлэн авирсаар байжээ.

Нэгэн польш эр Францын хамгийн өндөр барилгуудын нэг рүү ямар ч хамгаалах хэрэгсэлгүй авирсан нь олны анхаарлыг ихээр татжээ. Удаан хугацаа шаардсан авиралтын дараа түүнийг барилгын дээвэр дээр баpивчилсан байна.

Цахим сүлжээгээр 210 метрийн өндөр Монтпарнас цамхаг руу авирч байгаа зоригт эрийн бичлэг олны анхаарлыг татсаар байна. Иргэдийн өгсөн дуудлагын дагуу түргэн тусламж, цагдаагийн ажилтнууд ирсэн байсан нь бичлэгээс тод харагдах ажээ.

Түүнд тусалж чадахгүй ч асар өндөр шилэн барилга руу авирч буй эрийг харахаар олон хүмүүс цугларсан байв

Түүний авирч буйг нүдээрээ харсан нэгэн хүн түүний бичлэгийг өөрийн цахим хуудастаа хуваалцаад, “Тэр 7 цагийн үед авирч эхэлсэн. Үнэхээр аюултай харагдаж байсан. Түүнийг aмиa xoрлох гэж байна ч гэж бодож үзсэн. Гэхдээ тэр зогсолтгүй дээш авирсаар л байсан юм” хэмээн сэтгэгдлээ бичжээ.

 

Тэрээр ямар ч олс, хамгаалах хэрэгсэлгүйгээр дээш авирсан байна

Нэр нь тодорхойгүй байгаа богино ханцуйтай цагаан цамц, шорт өмссөн энэ эр нvцгэн гараараа барилга руу авирчээ. Аврагчид түүнд тусламж үзүүлэхийг хүссэн боловч тэрээр хариу өгөлгүй үргэлжлүүлэн авирсаар байжээ.

 

Улмаар түүнийг барилгын оройд гарах үед цагдаа нар баpивчилжээ

Daily Mail хэвлэлийн мэдээлснээр түүнийг Монтпарнас цамхаг руу хууль бус авиралт хийсэн гэх үндэслэлээр баpивчилсан байна.

4
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
3
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *