Google компани хүүхдүүдэд зориулсан “Киддл” хувилбараа гаргажээ

0

Та хүүхдийнхээ браузерын түүхийг хараад хүүхэд орж болохгүй хаягуудаар орсон байхыг нь олж байсан бол танд зориулсан сайн мэдээ байна. Google-тэй төстэй “Киддл” хэмээх шинэ хайлтын систем гарсан бөгөөд үүнийг хэрэглэхэд хүүхэд томчуудын сайт руу орох боломжгүй тул та хүүхдийнхээ интернэтийн шалгаж цаг алдах хэрэггүй.

“Киддл”-д хайлтын системд байдаг бүх функцууд байдаг бөгөөд эдгээрийг хүүхдэд зориулж тохируулсан байдаг. Жишээ нь цагаан фоны оронд роботтой зураг байна.

Google компани хүүхдүүдэд зориулсан “Киддл” хувилбараа гаргажээ 3

Хайлтаар гарч ирэх эхний гурван сайт нь зөвхөн хүүхдэд зориулагдсан. Дараагийн сайтууд нь том хүмүүст илүү тохирох боловч тэдгээрийг шигшиж харуулдаг байна.

Бид үүнийг туршиж үзэхээр шийдээд хүүхдүүд оруулж болзошгүй хэд хэдэн ичгүүргүй үг оруулсан юм. “Киддл” үнэхээр сайн хоточ нохой мэт байсан. Дэлгэц дээр тохиромжгүй үгээр хайлт хийхэд уг хайлт нь таалагдаагүй ууртай робот гарч ирсэн. Энэ хайлтын систем нь энгийн хайлтыг орлох нэг сонголт болж байна.

Google компани хүүхдүүдэд зориулсан “Киддл” хувилбараа гаргажээ 2

Таны хүүхэд Жастин Биберийг сонирхож байна гэхэд түүний намтрын тухай зарим муу зүйлүүдийг таны хүүхэд битгий мэдэж аваасай гэж та хүснэ. Жишээ нь хориотой бодис хэрэглэж уралдаанд оролцож байсан эсвэл “Инстаграмд” байрлуулсан түүний хагас нүцгэн зураг гэх мэт… Тэгвэл “Киддл” зөвхөн зөв зураг болон зөв текстийг гаргаж харуулж өгнө.

Google компани хүүхдүүдэд зориулсан “Киддл” хувилбараа гаргажээ 1

Манай цахим зуунд хүүхдүүд бид нарын компьютертэй танилцаж байсан наснаас хамаагүй эрт компьютертэй харьцаж эхэлж байна. Тэд нарт суралцах болон хоорондоо харьцахын тулд интернэт байнга хэрэгтэй. Гэхдээ зарим зүйлүүдийг зоргоор нь орхиж яавч болохгүй.

“Киддл” нь хүүхдүүдэд хэрэгтэй зүйлүүдийг өгч чадах бөгөөд эцэг эхчүүд нь хүүхдүүдээ нууцаар том хүний кино үзэж байна гэж санаа зовохгүй байж болох юм шиг байна. Мэдээж хүүхдийг бүх зүйлүүдээс хамгаалах боломжгүй. Гэхдээ л бид хичээх хэрэгтэй. Том компаниуд хүртэл үүнийг ойлгоод эцэг эхчүүдэд тусалж эхлээд байгаа нь энэ ажээ.

1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2016/03/10 at 17:50

    huuhduud ihewchlen google classroom ashigladag ym bilee. Mongold bolhooroo huuhduud bagshnar bugdeeree fb ashigladag.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *