Хойд Солонгост xориотой байдаг 16 зүйл. Дэлхий дахин сүүлийн үед хаалттай улсыг улам ихээр сонирхох болжээ

4

Тус улсын удирдагч, засгийн газар нь ард иргэдээ гадаадын нөлөөнд автахаас хамгаалахыг ихэд хичээж байна, жишээ нь тэд хувцаслалт болон үсний засалтанд тодорхой хязгаар тогтоож өгсөн. Энэ мэт үйлдлүүд нь Хойд Солонгосыг улам их сонирхоход хүргэнэ. Тус улсын ард иргэд, амьдралын хэв маяг бидэнд маш их сонирхолтой байх нь мэдээж.

Та бүхэндээ БНАСАУ-д хориотой 16 зүйлийг танилцуулахаар бэлдлээ.

16. Барууны моод

© KRWonders © Lesley Parker

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ын Хятадтай хил залгаа зарим нэг бүсүүдэд барууны загвар бүхий хувцас, тэр дундаа жийнс өмсөхийг хоригложээ. Хөрш орнуудаар дамжин орж ирэх барууны соёлоос ард иргэдээ Пхеньян ийнхүү хамгаалж байгаа хэрэг юм.

 

15. Кока-кола

© Robert

Хойд Солонгост Кока-коланы худалдаанд хязгаар тавьсан нь энэ ундааг олж уухад том асуудал болно. Гэхдээ Пхеньяны зарим нэг дээд зэрэглэлийн дэлгүүрүүдэд Хятад үүсэл гаралтай кока-кола төрлийн ундаа худалдаалдаг ажээ.

 

14. Үсний засалт

© ygreen615

Ким Чен Ын эмэгтэйчүүдийн 18, эрэгтэйчүүдийн 15 төрлийн үсний засалтын хэв маягийг хүлээн зөвшөөрчээ. Гэхдээ үсний будгийг хүлээн зөвшөөрөөгүй. Тус улсад үсний будаг олно гэдэг тийм ч амар ажил биш.

 

13. Ариун цэврийн хэрэглэл

© Ecohearted © Amazon

Нэг удаагийн ариун цэврийн хэрэглэл болон тампон Хойд Солонгост зарагддаггүй. Эмэгтэйчүүд нь олон удаагийн хэрэглээтэй ариун цэврийн хэрэглэлийг ашигладаг байна.

 

12. Бэлгэвч

© Depositphotos.com

Хойд Солонгост бүх төрлийн жирэмснээс хамгаалах хэрэгслийг хориглосон. Тус улсад бэлгэвч олно гэдэг том ажил. Хэрвээ насанд хүрсэн хойд солонгосчуудад бэлгэвч бэлэглэвэл тэд маш дуртай авна шүү.

 

11. Хувийн өмч

© lady_katherina__ / instagram

Хойд Солонгосын засгийн газар газар шороо болон эд хөрөнгийг бүрэн өмчилдөг. Өөрөөр хэлбэл байр эсвэл байшин худалдах, худалдан авах гэсэн ойлголт байхгүй. Үүнээс гадна Хойд Солонгосын иргэд орон сууц худалдах арга яаж ийж байгаад олчихдог тул хуулиндаа зарим нэг өөрчлөлт хийхэд хүргэжээ.

 

10. Загварлаг гутал

© Vickyinam © Hussein Chalayan

Та Хойд Солонгост очлоо гэж бодъё, тэгээд Маноло Бланикийн гутлын эрэлд гарахад та гар хоосон буцна. Загварлаг гутлыг та эндээс олохгүй, гэхдээ Хятадтай хил залгаа бүсүүдэд өндөр өсгийтэй туфли ганц хоёрыг худалдаж авч чадна аа.

 

9. Зул сарын гацуур мод

© Depositphotos.com

Хойд Солонгос – шашин шүтлэггүй улс орон. Шашны аливаа урсгалыг хориглосон. Тийм учраас хаанаас ч зул сарын гацуур мод олохгүй, хадгалж чадахгүй, гацуур мөд төдийгүй чимэглэл ч олдохгүй.

 

8. Старбакс

© leehc0415 © UriTours

Зүүн талын гэрэл зураг – Хойд Солонгост аялж байгаа жуулчны зохиомжит гэрэл зураг юм, тэр “Старбакс”-ын цаасан аягыг авчирсан юм. Үнэндээ энэ улсад Старбакс сүлжээ байхгүй. Хэрвээ та Пхеньянд байхдаа аяга кофе уухыг хүсвэл Ryongwang сүлжээ кофены газраар л үйлчлүүлнэ.

 

7. Кабелийн зурагт

© Roamme

Тус улсад албан ёсны 4 суваг л бий. Засгийн газрын хяналт энэ тал дээр маш сайн ажлаа хийдэг байна.

 

6. Барууны сэтгүүл

© Theo’s Little Bot © Magnus Leone

Хойд Солонгост гадаадын бүх төрлийн сонин, сэтгүүлийг хориглосон. Засгийн газар болон тусгай үүрэг бүхий агентлагууд нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл дээр гарах мэдээллийг бүрэн хянана. Амьдралын хэв маягийн тухай сэтгүүл энэ улсад байхгүй. Хойд Солонгосчууд юу унших вэ гэхээр, Чучхе нарын үзэл санаатай холбоотой танин мэдэхүйн л мэдээлэл авдаг байна.

 

5. Wi-Fi болон олон улсын харилцаа холбоо

© Joseph Ferris III

Хойд Солонгосын 15 сая хүн амын дөнгөж 1 сая нь л гар утастай. Гэхдээ тэд гадаад руу залгаж чадахгүй. Мөн 3G сүлжээг хязгаартай хэрэглэнэ. Тус улсад оршин сууж байгаа гадаадынхан зөвхөн гадаад руу залгах боломжтой л сим-карт худалдан авч болно.

 

4. Концертын тасалбар

© UriTours © Sweetcandy

Цөөн тооны гадаадынхан Хойд Солонгост тоглолтоо хийх боломжтой. Дуртай хамтлагийнхаа тоглолтыг энэ улсад үзнэ гэж бодоод ч хэрэггүй. Гадаадын хамтлаг гэвэл словенийн Laibach л энэ улсад тоглолтоо хийжээ. 2015 онд Пхеньян хотод тоглосон. Харин дотоодын концертыг та үзэх боломжтой.

 

3. Apple

© AW256 © Martyn Williams

Хойд Солонгост орчин үеийн өндөр технологи бүхий гажетыг тооны хязгаартайгаар борлуулдаг. Apple iPad та эндээс худалдан авч чадахгүй. Гэхдээ Хойд Солонгос өөрийн таблет компьютер-ийг зохион бүтээсэн бөгөөд зохион бүтээгчдийн батлан хэлж байгаагаар барууныхнаас дутахааргүй ажээ.

 

2. Спорт автомашин

© Stephan © Norbert Aepli

Тус улсад 100% худалдан авалт хийж чадахгүй бас нэгэн тансаг хэрэглээ, энэ бол спорткар. Энэ улсад үнэтэй спорт машин байхгүй, НҮБ олон Европын Холбоо тус улсад үзүүлж буй санкцтай холбоотой ажээ.

 

1. Гадаадад аялах

© UriTours

Хойд Солонгосчууд амралтаараа гадаад улсад аялах боломжгүй. Энэ бол хүний эрхийг зөрчиж байгаа хэрэг, гэхдээ хойд солонгосчууд эрхээ эдэлж чадахгүй байгаагаа мэдэхгүй байх шиг байна.

Хойд Солонгосын удирдлагууд улс орноо гадны нөлөөнөөс бүхий л арга чадлаараа хамгаалж байна. Тэд олон зүйлийг улс орондоо хориглосон, гэхдээ дэлхий дахин бүхэлдээ урагшилсаар байгааг тэд бодолцох ёстой. Хойд Солонгос урьдынх шигээ үлдэнэ гэдэг юу л бол. Хойд Солонгосчуудын амьдрал хөрш зэргэлдээ улс орнуудын нөлөөнд бага багаар өөрчлөгдсөөр байгаа нь бодит зүйл.

Танд ямар хориг илүү анхаарал татмаар санагдав? Та Хойд Солонгост очиж байсан бол бодит байдлыг бидэнтэй хуваалцана уу.

405
БурууБуруу
110
ХарамсалтайХарамсалтай
46
ТэнэглэлТэнэглэл
41
ГайхмаарГайхмаар
41
Ха ХаХа Ха
13
БахархмаарБахархмаар
12
ГоёГоё
12
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

12 Сэтгэгдэл

  1. Улсболд Мөнхнаран

    Улсболд Мөнхнаран

    2019/04/26 at 13:46

    Pvv 1960 ond amidraad bga yum bishvv?

  2. Зол Заяа

    Зол Заяа

    2019/04/26 at 14:15

    Эх орон, хойч ирээдүйгээ боддог л юм байна

  3. Enkhtsetseg Damdindorj

    Enkhtsetseg Damdindorj

    2019/04/26 at 14:46

    Amar ym bn

  4. Jargal Bat

    Jargal Bat

    2019/04/26 at 15:30

    1990 onoos umnuh Mongol l bna.

  5. Alim Alim

    Alim Alim

    2019/04/26 at 16:21

    neg bodliin ed hurungund shunahgui heden biyenee alaad bhgui zasag zahirgaadaltai amar l yum

  6. Mongol Mechanic

    Mongol Mechanic

    2019/04/26 at 20:41

    Buduun batsaan ooriinxoo usnii zasaltiig oruulaagui bn ??

  7. Enkhmaa Enkhamgalan

    Enkhmaa Enkhamgalan

    2019/04/26 at 20:54

    Зарим талаараа амьдралын зөв хэв загварт оруулжээ

  8. Badamhand Dashdeleg

    Badamhand Dashdeleg

    2019/04/26 at 22:53

    Iim ulsiin em bolj toroogvi ni bolj

  9. Orchlon Gerel

    Orchlon Gerel

    2019/04/27 at 06:43

    taalagdjiin, iim tsomghon bhda zov

  10. Batsaikhsn Palai

    Batsaikhsn Palai

    2019/04/29 at 05:12

    Хэцүүдээ ийм байдлаараа хол явахгүй шүү дээ…
    Нэг л өдөр тэсрэлт болно доо энэ улсад…

  11. bi

    2022/09/11 at 09:59

    belgevch ashiglahgui gevbel tgd belgiin zamiin haldvart ovchin tgd deerees ni aimr olon huuhduudtei bhin bishu

  12. Зочин

    2022/09/12 at 12:07

    neg uhani goy ch ym shig

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *