Эмэгтэйчүүдэд зориулав: Та өөрийнхөө эрүүл мэндийг асуудалгүй байгаа эсэхийг дараах 6 аргын тусламжтай шалгаарай

2

Өвчнийг ялан дийлэх цорын ганц найдвартай арга зам бол урьдчилан сэргийлэх, хүндрэхээс нь өмнө эмчлүүлэх явдал билээ. Шинж тэмдгийг цаг тухайд нь мэдсэнээр тухайн хүний өвчнийг эдгээх боломж нь илүү ихсэнэ. Эрүүл саруул байхын тулд эрүүл мэнддээ анхаарал тавьж, илэрч байгаа шинж тэмдгийг тоолгүй өнгөрч хэрхэвч болохгүй. Иймээс бид эмэгтэйчүүддээ зориулан, ямар нэгэн өвчнөөс урьдчилан сэргийлэхэд туслах, эрүүл мэндийнхээ нөхцөл байдлыг шалгах 6 хялбар аргыг хэлж өгөхөөр бэлтгэлээ.

Бүсэлхийн тойрог

Хэрэв та их хэмжээгээр жин нэмж байгаадаа тэгтлээ санаа чилээхгүй байгаа бол энэ нь хэвийн зүйл гэсэн үг биш. Бүсэлхийн тойрог маш чухал, энэ хэсэгт бодисын солилцооны өвчлөл, хэвлийн таргалалтын шинж тэмдгүүд илрэх бөгөөд эдгээр нь чихрийн шижин, судасны атеросклерозиз болон зүрхний өвчин болж хүндрэхэд хүргэдэг гэдгийг мартаж болохгүй. Хэрэв таны бүсэлхийн тойрог 88 см-ээс их байвал, энэ нь асуудал байгааг илтгэнэ. Иймээс та 3-4 сард нэг удаа бүсэлхийн тойргоо хэмжиж байгаарай.

Өндөр

Магадгүй хачирхалтай санагдаж байж мэдэх юм, гэхдээ өндрөө хэмжсэнээр олон асуудлаас сэргийлэх боломжтой. Жилд нэг удаа өндрөө хэмжихэд болно. Өндрөө хэмжсэнээр нурууны диск болон үений гэмтлийг урьдчилан мэдэх боломжтойгоос гадна кальцийн дутагдалд орж байгаа эсэх, ямар төрлийн дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй гэх мэт чухал зүйлсийг мэдэж авна.

Oleksandr Panasovskyi / Shutterstock.com

 

Зүрхний цохилт

Тогтмол зүрхний цохилтоо үзэх нь зүрх судасны өвчин, бамбай булчирхай болон цус багадалт зэргийг эрт оношилж мэдэх боломжийг олгоно. Сард нэг удаа зүрхний цохилтоо үзэхэд гэмгүй. Ингэхийн тулд та гарынхаа долоовор болон дунд хурууг хүзүү эсвэл бугуйндаа тавьж, 15 секундын хугацаанд зүрхний цохилтоо хэдэн удаа цохилохыг сонсоорой. Сонсож чадсан тоогоо 4-өөр үржүүлж, зүрхний хэмийг тодорхойлно. Хэвийн зүрх минутад 60-100 удаа цохилох ёстой.

michaelheim / Shutterstock.com

 

Цусны даралт

Та цусны даралттай холбоотой ямар нэгэн асуудалгүй байсан ч гэлээ энэ зааврыг дагах хэрэгтэй. 7 хоногт 1-2 удаа цусны даралтаа үзнэ. Даралтаа үзэхээс 30 минутын өмнө кафейн, тамхи, алкохолийн төрлийн зүйл хэрэглэх болон спортоор хичээллээгүй байх ёстой. Ингэснээр даралт ямар байгааг мэдэж болно. Дээд тал нь 130, доод тал нь 80 гэсэн тоог зааж байвал хэвийн гэж ойлгоорой.

 

Цээж

Энэ бол маш энгийн гэртээ хэрэглэх боломжтой сорилт бөгөөд таны хөхийг олон эрсдэлээс хамгаалах болно. Эхлээд толины өмнө зогсож, хувцсаа тайлж, цээжээ сайтар хар. Ямар нэгэн хонхорхой, мэнгэ эсвэл тэмдэг байгаа эсэх, нэг бол хоёр хөх хоорондоо ямар ялгаатай байгаа зэргийг анзаар. Дараа нь газарт хэвтэж, нэг гараа өргөж, дахиад нөгөө гаргаж, цээжинд ямар нэгэн зовиур байгааг шалгана, мөн суганаас доош 3 хуруу газар ямар нэгэн зовиур болон элдэв янзын зүйл гарсан байгааг сайтар нягтлаарай.

Арьс

Мэнгэний талаар ярих гэж байна. Сард нэг удаа бүтэн биеэ толинд харж, ямар нэгэн мэнгэ ургасан байгаа эсэхийг шалгана: хэмжээ, байрлал, өнгө, хэлбэр гэх мэт. Хэрэв та ямар нэгэн мэнгэ олж харсан бол томрохоос нь өмнө эмчид хандах хэрэгтэйг анхаарна уу.

Alim Yakubov / Shutterstock.com

Ямар нэгэн шинж тэмдэг илрэхэд хамгийн түрүүнд мэргэжлийн эмчид хандах нь найдвартай арга гэдгийг бүү мартаарай. Танд эрүүл энхийг хүсье!

11
БахархмаарБахархмаар
6
ХөөрхөнХөөрхөн
3
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *