Гүйлгээ ухаан сайтай хүмүүст зориулсан чүдэнзтэй 10 бодлого

6

Бид бүгд л чүдэнзтэй бодлого оролдож үзсэн л байгаа. Та санаж байгаа биз дээ? Энгийн, хариулт нь нүдэн дээр ил бас сонирхол татахуйц. Өнөөдөр танд 10 бодлого санал болгож байна, урьдны үеэ та нэг дурсаарай. Энэ удаад ямар ч нэмж хасах математикийн бодлого байхгүй, хүүхдүүдтэйгээ цуг хараад суу, бод. Бодлого болгоны хариулт мэдээний төгсгөлд бий. За, эхлэх үү?

1. Загасыг эргүүлье

Даалгавар. Гурван чүдэнз хөдөлгөөд загасыг эсрэг чиглэлд харуулаарай. Нэг ёсондоо загасыг 180 хэмд эргүүлнэ гэсэн үг.

 

2. Түлхүүр сонгоно

Даалгавар. 10 чүдэнзээр түлхүүрийн дүрс хийсэн байгаа. 4 чүдэнзийг хөдөлгөөнд 3 квадрат хий.

 

3. Интоортой хундага

Даалгавар. Дөрвөн чүдэнзээр хундага дүрсэлсэн, дотроо интоор жимстэй. Хоёр чүдэнз хөдөлгөхөд интоор хундаганы гадна талд гарна. Хундаганы байрлалыг өөрчилж болно, гэхдээ хундаганы хэлбэрийг өөрчилж болохгүй.

 

4. Долоон квадрат

Даалгавар. 7 квадрат гаргахын тулд 2 чүдэнзийг хөдөлгө.

 

5. Зургаан талт од

Даалгавар. Бид 2 том гурвалжин болон 6 жижиг гурвалжнаас бүрдсэн одыг харж байна. 2 чүдэнзийг хөдөлгөөд 4 гурвалжнаас бүрдсэн од бүтээгээрэй.

 

6. Хөгжилтэй тугал

Даалгавар. Хоёрхон чүдэнз хөдөлгөөд тугалыг нөгөө тийш нь харуулаарай. Гэхдээ тугал хөгжилтэй хэвээрээ үлдэх ёстой, өөрөөр хэлбэл сүүл нь дээшээ байна шүү.

 

7. Хундагаар хийсэн байшин

Даалгавар. Зургаан чүдэнз хөдөлгөөд худгаар байшин босгоорой.

 

8. Жинлүүр

Даалгавар. Жинлүүр 9 чүдэнзнээс бүрдэнэ, гэхдээ тэнцвэрээ олоогүй байна. 5 чүдэнз хөдөлгөөд жинлүүрийн тэнцвэрийг олоорой.

 

9. Сум

Даалгавар. 3 чүдэнз хөдөлгөөд сумны харах чиглэлийг эсрэг тал руу нь өөрчлөөрэй.

 

10. Байшин

Даалгавар. Ганцхан чүдэнз хөдөлгөөд 9 гурвалжныг ганц болгоорой.

 

1. Хариулт

Энэ бодлогыг бодохын тулд их бие болон сүүлний доод хэсгийг мөн загасны доод сэлүүрийг хөдөлгөнө. 2 чүдэнзийг дээш нь авна, харин нэгийг нь схемд үзүүлсэн шиг баруун тийш зөөнө. Одоо загас баруун тийшээ биш зүүн тийшээ сэлнэ.

 

2. Хариулт

Энэ бодлогыг бодох маш амархан. Түлхүүрний бариулыг бүрдүүлж байгаа 4 чүдэнзийг түлхүүрний шургуулдаг үзүүр дээр авчирч эгнээ 3 квадрат хийнэ.

 

3. Хариулт

4 чүдэнзтэй энэ логик бодлого маш алдартай, энэ удаад бид хундаганы байрлалыг өөрчлөх хэрэгтэй. Хамгийн зүүн талын чүдэнз баруун талын доод хэсэгт, харин хөндлөн чүдэнз – өөрийн уртын дундуур баруун тийш болно.

 

4. Хариулт

Энэ бодлого хүндэд тооцогдоно. Дурын 2 чүдэнзийг гэхдээ гадна талыг өнцөг үүсгэж байгааг авах юм. Авсан хоёр чүдэнзээ өөр жижиг квадрат дотор хэрээсэлж тавина. Ингээд 3 том квадрат байна, нэг квадрат дотроо дахин 4 квадрат гаргасан байгаа (хэрээсэлсэн чүдэнзээр).

 

5. Хариулт

Уг схемийн дагуу чүдэнзнүүдийг хөдөлгөнө, ингээд л 6 гурвалжнаас бүрдсэн од гарлаа.

 

6. Хариулт

Тугалыг нөгөө тийш нь харуулахын тулд толгойг нь эргүүлэхэд л болно.

 

7. Хариулт

Хундаганы захын хоёр чүдэнзээр байшингийн дээвэр болон хана хийнэ, харин хундаганы суурь хоёр чүдэнзийг хөдөлгөхөд л болно.

 

8. Хариулт

Жинлүүрийн баруун хэсгийг буулгаж зүүн талтай нь тэнцүүлээрэй. Баруун талын суурь болсон чүдэнз байрнаасаа хөдлөх ёсгүй.

 

9. Хариулт

Энэ бодлогыг бодохын тулд та доод талын гурван чүдэнзийг дээш нь гаргахад л болно.

 

10. Хариулт

Хөндлөн байгаа давхар чүдэнзний доод хэсгийг эргүүлээрэй, дээд талд байгаа чүдэнз нь цуг эргэнэ.

27
ХөөрхөнХөөрхөн
9
ГоёГоё
9
ХарамсалтайХарамсалтай
8
ТэнэглэлТэнэглэл
7
Ха ХаХа Ха
4
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
3
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Coryn Gnc

    Coryn Gnc

    2019/04/26 at 17:36

    10 дахь нь 2 шүдэнз хөдлөж бна. асуулт нь #ганцхан шүдэнз мөртлөө ??

  2. Ж. Номин

    Ж. Номин

    2019/04/26 at 18:30

    Тэр 5 дахь нь 6 талтай одыг 4 талтай болго гэчихээд хариулт нь 2 шүдэнз хөдлөгснөө ингээд 6 талтай од бүрдлээ чхшг?

  3. Erdene-Amar Bymba

    Erdene-Amar Bymba

    2019/04/26 at 18:41

    Oo amarhan ym bn shd

  4. Chamba Vanjil

    Chamba Vanjil

    2019/04/26 at 23:28

    deed 3 dooshoo buuna

  5. Enhksuren Sharav

    Enhksuren Sharav

    2019/04/28 at 20:59

    Bolj bn tuvuggui!

  6. Омор

    2021/11/05 at 09:26

    Орл

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *