Хүнсний бүтээгдэхүүнийг шинээр нь удаан хадгалах 10 арга

0

Хүн болгон эрүүл, шинэ хоол хүнс хэрэглэхийг хүсдэг. Тэр болгон шинэ хүнс авахаар дэлгүүр, зах яваад байх боломж ч хомс. Тэгэхээр гэртээ удаан хугацаагаар, шинээр нь хадгалах арга олох хэрэгтэй болж байна.

Та бүхэн дараах аргуудаар хүнсээ хадгалаад үзээрэй.

1. Сүүг хөлдөөх

Хүнсний бүтээгдэхүүнийг шинээр нь удаан хадгалах 10 арга 1

4 литр сүү авчихсан байдаг, юу юугүй гашлах гээд байна уу? Сүүгээ хөлдөөж болно гэдгийг та хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Гэхдээ савнаас нь нилээд авч дундуур болгоод хөлдөөнө. Хөлдөөсөн сүүг 4-6 долоо хоног санаа зовох зүйлгүй хадгалж болно.

 

2. Өндгийг мөсний саванд хөлдөөх

Хүнсний бүтээгдэхүүнийг шинээр нь удаан хадгалах 10 арга 2

Өндгөө шинээр нь хэрэглэж дуусгаж амжихгүй эсвэл өндөгний зөвхөн цагааныг нь хэрэглээд шарыг нь яахаа мэдэхгүй үе байдаг. Хөлдөөж болно. Мөсний саванд өндгөө хагалж хийгээд дээрээс нь чимх давс, сахар цацаарай. Тэгээд л хүссэнээрээ шинэ өндгөө хэрэглээд байна даа.

 

3. Гялгар уутанд хийгээд дурын соусаа хадгал

Хүнсний бүтээгдэхүүнийг шинээр нь удаан хадгалах 10 арга 3

Үлдсэн соус – бас л хөлдөөж болно. Хүнсний гялгар уутанд хийгээд хөлдөөгчид 1 цаг хийгээрэй, хагас хөлдүү байхад нь дараагийн удаа хоолонд хийх хэмжээгээр нь жижиглэх боломжтой.

 

4. Салатны навчийг цаасан алчууранд

Хүнсний бүтээгдэхүүнийг шинээр нь удаан хадгалах 10 арга 4

Ингэж хадгалсан салатны навч долоо хоногийн турш шинээрээ байх болно, яагаад гэвэл цаасан алчуур нь ногооны илүүдэл чийгийг шингээж авч байгаа юм.

 

5. Алимыг хэдэн ч сар хөргөгчид хадгална

Хүнсний бүтээгдэхүүнийг шинээр нь удаан хадгалах 10 арга 5

Алим бусад жимснээс хадгалалт сайн даадаг жимс. Гэхдээ хөргөгчид хадгалбал амтаа алдахгүй гэдгийг та мэдэх үү? Хамгийн гол нь – хооронд нь зайтай байх хэрэгтэй, жишээ нь, сонинд ороосноор гаднын нөлөөнөөс хамгаалах бүрэн боломжтой.

 

6. Луувангаа шинээр нь хадгалахыг хүсч байвал элсэнд хий

Хүнсний бүтээгдэхүүнийг шинээр нь удаан хадгалах 10 арга 6

Энэ аргыг ногоочид өргөн хэрэглэдэг. Элс чийгийг авч лууван зөөлөрч муудахаас хамгаална.

 

7. Тараг, зөөхийг хөгцрөхөөс хамгаалах энгийн арга

Хүнсний бүтээгдэхүүнийг шинээр нь удаан хадгалах 10 арга 7

Тараг, зөөхийтэй савыг сайтар таглаад доош нь харуулаад л тавьчих. Ямартай ч хоёр дахин удаан хугацаагаар хөргөгчид хадгалагдана. Ингэснээр вакум орчим үүсч сүүн бүтээгдэхүүнийг муутгах нянгийн үржлийг багасгаж байгаа юм.

 

8. Ногоон сонгиныг удаан хугацаагаар хадгалахын тулд устай саванд хий

Хүнсний бүтээгдэхүүнийг шинээр нь удаан хадгалах 10 арга 8

Устай шилэнд хийхэд таны төсөөлж байснаас ч удаан хадгалагдана. Дээрээс нь өөрийнхөө хүссэн хэмжээгээр хайчилж авч хэрэглээд л, ногоон сонгино ургасаар л…

 

9. Ногоон навчит ногоог шилэн саванд

Хүнсний бүтээгдэхүүнийг шинээр нь удаан хадгалах 10 арга 9

Ийм төрлийн ногоог хадгалахад шилэн сав тохиромжтой. Сармис, сонгино, яншуй зэрэг ногооны амт, үнэр болон өнгө төрхийг нь шинэ мэт 1 сарын хугацаанд хадгална. Муудахгүй, шарлахгүй, зөөлрөхгүй, хатахгүй.

 

10. Зөгийн балыг шилэн саванд

Хүнсний бүтээгдэхүүнийг шинээр нь удаан хадгалах 10 арга 10

Зөгийн балыг чанарыг нь алдагдуулахгүйгээр хэдэн ч жилээр хадгалж болно. Гэхдээ зөв газар, зөв саванд. Хамгийн шилдэг хувилбар – чанга таглагддаг гэрэл үл нэвтрэх шилэн сав. Төмөр, эсвэл бүрсэн гадаргуутай саванд зөгийн бал хадгалахыг хориглоно.

16
ГоёГоё
4
ГайхмаарГайхмаар
3
Ха ХаХа Ха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Uugaa Lkha

    Uugaa Lkha

    2016/12/04 at 16:12

    Баярлалаа. Амжилт хүсье.

  2. Zagdsuren Janchiv

    Zagdsuren Janchiv

    2016/12/04 at 23:31

    Баярлалаа санаа авмаар гоё мэдээ бн

  3. Z

    2018/07/14 at 18:33

    Hust

  4. Z

    2018/07/14 at 18:33

    Hust

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *