Бидний биеийг хамгаалж байдаг 9 хачирхалтай зүйл

3

Бидний бие бол биологийн олон процесс явагдаж байдаг ойлгоход төвөгтэй зүйл юм. Бидний биеийг гадны аюул, өвчнөөс 24 цаг сэргийлж байдаг хачирхалтай үйлдлүүдийг танд танилцуулж байна.

Эвшээх

Бидний биеийг хамгаалж байдаг 9 хачирхалтай зүйл 1

Эвшээх гол зорилго бол тархийг хэсэг зуур ч гэсэн амрааж, ядралтыг багасгаж уушгийг хүчилтөрөгчөөр хангадаг байна.

 

Найтаах

Бидний биеийг хамгаалж байдаг 9 хачирхалтай зүйл 3

Ихэвчлэн бидний хамарт тоос шороо, микроб ихээр орж ирж үед бид найтаадаг. Харин найтаах нь эдгээр “хог”-нуудыг бидний биеэс зайлуулдаг байх нь.

 

Суниах

Бидний биеийг хамгаалж байдаг 9 хачирхалтай зүйл 2

Бид цаанаасаа л өглөө сэрэхдээ суниаж эхлүүлдэг билээ. Суниах үед бидний булчин сунаж, цусны эргэлт сайжран сэтгэл санаа сэргэдэг аж.

 

Зогьсох

Бидний биеийг хамгаалж байдаг 9 хачирхалтай зүйл 4

Бид хурдан хурдан, том зажилж идэх үед ходоодонд их хэмжээний агаар ордог. Харин тэр илүүдэл агаарыг бидний бие зогьсож бага багаар гаргадаг байна.

 

Унтаж байхад гэнэт унаж байна гэж зүүдлэх

Бидний биеийг хамгаалж байдаг 9 хачирхалтай зүйл 6

Та унтаж байхдаа гэв гэнэт унаж байгаа мэдрэмж авч байсан уу? Бүх булчингууд чинь цочролд орж тэр дороо сэрж байсан уу?

Хүн унтаж байхад хүний амьсгал удааширдаг ба тэр үед даралт ч мөн багасдаг байна. Энэ үед тархи хүнийг үхэж байна гэж ойлгох ба энэ байдлаас гарах түргэн арга хэмжээ авч байгаа нь тэр.

 

Арьс үрчлээтэх

Бидний биеийг хамгаалж байдаг 9 хачирхалтай зүйл 5

Усанд орсны дараа хурууны өндөг үрчлээтэх гол шалтгааныг саяхан тогтоосон юм. Энэхүү рефлексийг бид өвөг дээдсээсээ уламжлан авчээ. Ийм хуруугаар нойтон чулуун дээгүүр авирах болон алхахад илүү аюулгүй, гулгамтгай биш болдог байна.

 

Ой санамж алдалт

Бидний биеийг хамгаалж байдаг 9 хачирхалтай зүйл 8

Хүний сэтгэл санаа давж гарахааргүй аюул, ослын дараагаар хүн ихэвчлэн ой санамжаа алддаг. Бидний тархи тэрхүү аймшигт үйл явдлыг мартахын тулд л ингэдэг байна.

 

Шар үс босох

Бидний биеийг хамгаалж байдаг 9 хачирхалтай зүйл 7

Гэнэт хүйтрэх үед арьс дулаанаа хадгалахын тулд арьсны адаргуун дээрх таны шар үсийг босгож хамгаалдаг байна. Мөн айж цочсон үед шар үс босдог.

 

Нулимс

Бидний биеийг хамгаалж байдаг 9 хачирхалтай зүйл 9

Нулимс нь тоос, шороо гэх гадны бохирдлыг цэвэрлэгч, мөн “сэтгэл санааг хамгаалагч” юм. Маш ихээр сэтгэл хөдөлсөн үед бидний бие цочролд ордог ба тэр үед организмын өвдөлтийг сааруулахын тулд нулимс аяндаа гоождог.

Энэ бүхэн ердөө л нэг хэсэг нь. Бидний бие организм биднийг хамгаалахын тулд зогсолтгүй ингэж ажилладаг байх нь. Тиймээс та хааяа ч болов биеэ анхаарч байгаарай.

16
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
4
БурууБуруу
3
БахархмаарБахархмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Anu Anna

    Anu Anna

    2016/12/03 at 20:26

    Ss

  2. Anu Anna

    Anu Anna

    2016/12/03 at 20:33

    Ss

  3. Uugaa Lkha

    Uugaa Lkha

    2016/12/03 at 21:42

    Сонирхолтой л байна ш дээ. Мэдээлэл бэлтгэдэг сэтгүүлчид нь оюунлаг сонирхолтой мэдээлэл бэлтгэдэг.амьдрал дээр маш их хэрэг болдог доо. Та бүхэнд баярлалаа. Амжилтаар жигүүрлэж яваарай . Амьдрал чинь аз жаргал инээд баясалаар бялхаж явахыг танай хамт олонд чин сэтгэлээсээ хүсэн ерөөе.

  4. Пэрси Жэксон

    Пэрси Жэксон

    2016/12/04 at 01:36

    ПҮҮХ ЭНЭ ЧИНЬ ХАЛТИРХААС ХАМГААЛДИЙШД ХУРУУГАА ИЙМ БОЛГОД ЧИЙГШСЭН ПИЛТАН ДЭЭР ЯВУУЛААД ҮЗ ХАЛТИРДАГҮҮЛ БАЙХГҮЙ ЮУ

  5. Хальтархаас хамгаалаад байгаан бишээ. Зүгээр л дэвтэж байгаа нь тэр…

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *