Муу мэдээ хангалттай л их сонслоо. 2020 он бас тийм ч таагүй жил байгаагүйг нотлох 20 эерэг мэдээллийг хүргэе

0

2020 он хүн төрөлхтний түүхэнд тийм ч энгийн өнгөрсөнгүй. Ирж буй 2021 он бидэнд итгэл найдвар хүлээлгэж илүү аз жаргалтай, сайн сайхан он болох биз ээ. Гэхдээ өнгөрсөн онд болж өнгөрсөн үйл явдлуудыг анхааралтай ажиглан харах юм бол сайн сайхан зүйл ч бас их болсон гэж дүгнэж болохоор байгаа юм.

Бид өөдрөг байхыг хичээдэг, тийм ч учраас 2020 оны зарим нэг эерэг үйл явдлуудыг эргэн дурсахаар шийдлээ. Нийтлэлийн төгсгөлд таныг нэгэн романтик бонус хүлээж байгаа шүү.

  • Дэлхийн бүх хүмүүс Австралийн гал түймэрт өртсөн ан амьтдад чадах чинээгээрээ туслахыг хичээсэн. Австраличууд өөрсдөө ч бас сайн дураараа гал түймэр унтраах ажилд гардан оролцлоо, шатаж байгаа ойгоос аврал эрэх амьтдыг гаргаж ирлээ, ан амьтдаа ус, сүүгээр угжиж сэргээн амьдруулах эрчимтэй эмчилгээ ч хийжээ. Харин дэлхийн өнцөг булан бүрт байгаа сайн дурынхан бээлий зэргийг оёж, хандивын санд мөнгө шилжүүлж байлаа.
© PETER PARKS/AFP/East News, © Lisa Maree Williams/Stringer/ Getty Images News/gettyimages
  • Энэ жил бид бие биедээ илүү их туслахыг хичээсэн байна. Google-ийн санал асуулгаас харахад хүмүүс алдартай блогер болохоос илүүтэй сайн дурын ажилд туслахад бэлэн байгаа нь тодорхой болжээ.
  • Мөн 2020 онд хүмүүс асрамжийн газраас урьд өмнөхөөс илүү нохой үрчилж авчээ: дөрвөн хөлт үнэнч андаа үрчилж авах хайлт түүхэнд байгаагүйгээр өндөр гарсан байна.
© elbwafel / reddit
  • Илүү олон брэндүүд хог хаягдлаар үйлдвэрлэлээ явуулахыг зорих болсон юм. Жишээ нь, Rothy’s компани далайн уснаас гаргаж авсан хуванцар хог хаягдлаар хийсэн цүнхээ танилцуулсан бол H&M компани дарсны үйлдвэрлэлээс үлдсэн усан үзмийн яс, хальсаар хийсэн эко арьс ашиглахаар болоод байна.
  • Энэ жил агаар хавьгүй цэвэр болжээ. Агаар мандал дахь нүүрсхүчлийн хий болон азотын хэмжээ мэдэгдэхүйц багассан юм.
© AP/Associated Press/East News, © JEWEL SAMAD/AFP/East News
  • Мексикийн иргэн Рикардо Пиментель хуй салхинаас 300 орчим орон гэргүй нохой, муурын амийг аварчээЭдгээр амьтдын амьдарч байсан асрамжийн газрын байшин нурсан тул Рикардо тэднийг өөрийн гэртээ хэсэг хугацаанд байлгахаар шийдсэн байна.
  • Илон Маскийн SpaceX компани өөрийн бүтээсэн Crew Dragon сансрын хөлгөөр олон улсын сансрын станц руу анх удаа сансрын нисгэгч илгээлээ.
© NASA/Bill Ingalls/Science Photo Library/East News
  • Жан-Клод Ван Дам 3 сартай чихуахуагийн гөлгийг үхлээс аварчээ. Гөлөг бичиг баримтын асуудалтай байсан бөгөөд Норвегийн хуулиар түүнд унтуулах тариа хийх ёстой байв. Нохойны эзний интернетэд тусламж хүссэн постыг Ван Дам хараад туслахаар шийджээ. Ингээд өөрийн нэрийн өмнөөс Норвегийн засгийн газраас ганц удаа өршөөл үзүүлэхийг ятгаж чадсан байна.
  • Дуучин Шер бас л буянтай үйлс хийж Пакистаны Амьтны Хүрээлэнгээс “дэлхий дээрх хамгийн ганцаардмал заан”-ыг суллахад тусалжээ. Кааван нэртэй заан 35 жил хүнд нөхцөлд амьдарсан бөгөөд найз эмэгчин заан нь халдварын улмаас нас барсны дараа гүн хямралд оржээ. 2016 оноос хойш ан амьтан хамгаалах томоохон хэмжээний кампанит ажил явагдаж эхэлсэн. Уг ажилд Шер ч идэвхтэй оролцсон юм. Ингээд энэ хавар амьтан хамгаалагч нар амьтны хүрээлэнгийн үйл ажиллагааг хаалгаж чадсаны ачаар Кааваныг Камбожийн байгалийн үндэсний хүрээлэнд хүргүүлэхээр болжээ.
© TANG CHHIN SOTHY/AFP/East News
  • Лондонгийн нэгэн гэр бүл Сейшелийн арал дээр том хэмжээтэй шүрэн ферм байгуулахаар шийджээ. Энэхүү төслийн хүрээнд хүний буруутай үйл ажиллагаанууд болон уур амьсгалын өөрчлөлтийн улмаас бараг устах аюулд ороод байгаа Муайен арлын усны гүний хадыг нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөсөн байна. Төслийг хэрэгжүүлэхийн тулд тэд Лондон дахь өөрсдийн үл хөдлөх хөрөнгөө зарахын зэрэгцээ санаа нэгт хүмүүсээс хандив цуглуулж эхэлжээ.
  • Нэгэн франц хүн өөрийн хөрөнгийн нэг хэсгийг Эрмитажийн муурнуудад өвлүүлжээ. Музейн ажилтнууд бичиг цаасны ажлуудыг хуульчаар дамжуулан хийж байна. Буянтан францын экологи хамгаалах байгууллагаар дамжуулан уг өвийг үлдээжээ. Тэр хүн урьд нь Эрмитажид очиж байсан эсэх нь тодорхойгүй байгаа юм.
© ASSOCIATED PRESS/East News
  • Шри-Ланкад эрэг дээр гарч ирсэн 100 гаруй хар дельфины амийг аварсан байна. Армийн цэргүүд, орон нутгийн ард иргэдийн оролцсон аврах ажиллагаа оройноос эхлээд шөнөжингөө үргэлжилсэн бөгөөд нийт 118 дельфинийг далайн усанд нь буцаан хийж чаджээ.
  • Нидерландад аварга том халимны хөшөө 8 метрийн өндрөөс галт тэргийг унахаас хамгаалж чадсан юм. Галт тэрэг замаасаа гарсан ба азаар замын төгсгөлд “Халимын сүүл” гэдэг нэртэй арт-объект сүндэрлэсэн байжээ.
© AP/Associated Press/East News
  • Эрдэмтэд олон жил эрж хайж байсан нэгэн шинэ төрлийн aлyyрчин халимыг олжээ. Эдгээр aлyyрчин халим Антрактидын ойролцоо амьдардаг, магадгүй биологчдын олж тодорхойлсон хамгийн том хөхтөн амьтан болов уу.
  • Time сэтгүүл анх удаа “Оны шилдэг хүүхэд” шагнал гардуулжээ. Уг шагналыг Колорадагийн 15 настай сурагч охин Гитажали Рао авсан юм. Охин багаасаа шинжлэх ухаан сонирхсон нэгэн байв. Жишээ нь, тэр ундны уснаас хар тугалга илрүүлэх төхөөрөмж зохион бүтээсэн. Үүнээс гадна Гитанжали өсвөр насны хүүхдүүдийг шинжлэх ухаанд сонирхолтой болгоход ихэд нөлөөлдөг гэнэ.
© Time, © Kathryn Scott/Contributor/Denver Post/gettyimages
  • Сингапур лабораторийн орчинд гаргаж авсан тахианы махыг зарах зөвшөөрсөн анхны улс боллоо. Үйлдвэрлэгч нь Eat Just компани. Ан амьтдыг aлж yстгалгүйгээр хиймэл мах үйлдвэрлэх анхны тренд болох биз ээ.
  • Хоол хүргэлтийн Delivery Club компани эмээ нарын өөрсдийн урлаж гудамжинд зарж байгаа бүх эсгий гутал, нэхсэн ноосон оймснуудыг нь худалдаж авчээ. Худалдаж авсан бараануудыг өөрийн компанийн хүргэлтийн ажилтнууддаа өгсөн байна.
© East News
  • Америкийн иргэн Женнифер Дудна болон францын иргэн Эмманюэль Шарпантье нар химийн салбарын төрлөөр геномын өөрчлөлтийг хөгжүүлэх арга боловсруулсан ажлаараа Нобелийн шагнал хүртжээ. Уг нээлтийн тусламжтайгаар ан амьтан болон ургамлын микро организмын ДНХ-г хурдан өөрчилж чаддаг болно. Энэхүү “генетикийн хайч”-ны ачаар хүнд өвчнийг эмчлэх үр дүнтэй эмчилгээг боловсруулах боломжтой гэж эрдэмтэд найдаж байна. Жишээ нь, хорт хавдар. Сонирхуулж хэлэхэд, хоёр эмэгтэй хүн зэрэг Нобелийн шагнал авсан анхны тохиолдол ажээ.
© Yomiuri Shimbun/Associated Press/East News
  • Латвид “Роби” гэдэг нэртэй роботыг зохион бүтээжээНейросетийн тусламжтайгаар шарилж, лууль зэргийг лазераар устгаж цэвэрлэнэ. Уг арга нь химийн гаралтай устгалыг бодвол байгаль орчинд ямар ч хор уршиггүй ажээ.
  • Чех дэлхийн бусад улс орнуудын адил зэрлэг амьтантай циркийг хориглохоор болсон байна. Чехийн парламентын баталсан шинэ хуулиар бүх төрлийн зэрлэг амьтны шинээр төрсөн үр төлийг циркийн үзүүлбэрт зориулж сургахыг хоригложээ. Хууль батлахаас өмнө явуулсан санал асуулгаас харахад чех иргэдийн 74 хувь нь зэрлэг ан амьтдыг циркэд ашиглахыг эсэргүүцдэг болох нь тодорхой болсон юм.
© AFP/EAST NEWS
  • 2020 он рейтинг өндөртэй уран сайхны болон олон ангит киногоор баялаг байлаа. Тухайлбал, Кристофер Ноланы “Tenet”, “Mulan” хүүхэлдэйн киноны уран сайхны киноны хувилбар, Дэвид Финчерийн “Mank” зэрэг бүтээлүүд. Мөн дараах олон ангит кино үзэгч олонд ихэд таалагджээ: ихэд шуугиан тарьсан “The Queen’s Gambit“, өвлийн турш яригдах “The Undoing” бүтээлүүд болно.
  • Энэ жил архитектурын объектын хувьд маш чухал хэд хэдэн барилгууд баригдаж дууслаа. Жишээ нь, Вилл Брандтын нэрэмжит Берлин-Бранденбургийн олон улсын нисэх онгоцны буудал бүрэн баригдаж дууссан байна. Мөн Австралийн хамгийн өндөрт тооцогдох “Австрали 108” цамхаг Мельбурнд сүндэрлэн босжээ.
© TOBIAS SCHWARZ/AFP/East News

 

Бонус: энэ жил хатан хаан II Элизабет болон Эдинбургийн хунтайж нар хуримын 73 жилийн ойгоо тэмдэглэжээ.

© theroyalfamily / Instagram

Таны хувьд 2020 он ямаршуухан болж өнгөрөв?

8
БахархмаарБахархмаар
3
ГоёГоё
1
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *