Ухаалаг гар утас хэтэрхий их хэрэглэснээс болж хүний биед үүсдэг 7 төрлийн эмгэг. Эдгээр таагүй зүйлсээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

1

Ухаалаг гар утас хэдийнээ бидний өдөр тутмын хэрэглээ болжээ. Хэрэглэхэд тохиромжтой боловч, бид дoнтoх асуудалтай нүүр тулгарч байна. Ойролцоогоор 7 хоногт дунджаар бүтэн 1 өдрийг бид гар утсандаа зарцуулдаг гэсэн тооцоо судалгаа ч бий. Энэ дoнтoлтоос болж бидний биед олон гэмтэл эмгэг үүсдэг байна.

Ухаалаг гар утсаа хэрэглэх үедээ аль болох аюулгүй байж, эрүүл мэнд болон бие махбодоо хамгаалах нь чухал юм. Тиймээс ухаалаг гар утасны биед учруулж болзошгүй гэмтэл болон тэдгээрээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар та бүхэндээ хүргэе.

1. “iPosture” буюу биеийн байрлал

Өөрөөр “iHunch” буюу бөгтөр болон “Text neck” буюу текстийн хүзүү гэх мэтээр нэрлэдэг. Бид ухаалаг гар утас болон зөөврийн компьютер хэрэглэх үедээ энэхүү буруу байрлалаар суудаг. Яагаад гэвэл бидний бие бөгтийж, хүзүү урагш сунадаг бөгөөд үр дүнд нь хүзүү өвдөх болон булчин сулрахад хүрдэг байна.

Хэрхэн сэргийлэх вэ: Бөгтийхөөс сэргийлэхийн тулд сунгалтын дасгал хийх болон электрон төхөөрөмжүүдийг яг нүднийхээ эгц харалдаа байрлуулж хэрэглэх хэрэгтэй.

© Shutterstock.com, © Shutterstock.com

 

2. Ухаалаг гар утасны чигчий хуруу

Хэрэв таны давамгайлсан гарны чигчий хуруу бага зэрэг… тахийсан юм шиг анзаарагдвал, та тоохгүй өнгөрч болохгүй. Энэ этгээд үзэгдлийг “Smartphone pinky” буюу ухаалаг гар утасны чигчий хуруу гэж нэрлэдэг. Уг нөхцөл байдал хэсэг хугацааных бөгөөд зарим үед байгалиасаа ийм хэлбэртэй хуруутай байхыг ч үгүйсгэхгүй. Гэвч тодорхой сөрөг үр дагавартайг санаарай. Нэг байрлалаар гар утсаа удаан барих нь таны гар болон хуруунд даралт учруулж, улмаар мэдрэлийг нь гэмтээнэ.

Хэрхэн сэргийлэх вэ: Өдөр бүр гартаа дасгал хийх, тэр дундаа нударгаа зангидах зарчмаар хуруунуудаа хавчиж, сунгаарай.

© Smart-fridge20/ Reddit

 

3. Гар утсаар ярих үеийн тохойны байрлал

“Cell phone elbow” буюу гар утасны тохой эсвэл “tech arm” буюу технологийн гар гэж нэрлэдэг бөгөөд анагаах ухааны бус нэршил нь “carpal tunnel syndrome” бугуйн сувгийн хам шинж юм. Энэ хам шинжийн үед мэдээ алдах, чимчигнэх мэдрэмжүүд гарын эрхий, дунд болон долоовор хуруунуудад мэдрэгдэнэ. Ихэвчлэн таны тохой зурганд үзүүлсэн шиг 90 градусын өнцөг үүсгэсэнтэй холбоотой байдаг.

Хэрхэн сэргийлэх вэ: Гар утас хэрэглэх цагаа багасгах, гар утсаар ярих үедээ авдаг байрлалаа өөрчлөх болон гараа сунгах хэрэгтэй.

© Depositphotos.com

 

4. Сарвуу

Хэрэв таны гарын хуруунууд бадайрч, булчин чинь өвддөг бол та “text claw” буюу текст бичсэнээс болж, сарвуундаа асуудалтай болсон гэж ойлгож болно. Үүнийг өөрөөр сарвууны сувгийн хам шинж гэж нэрлэдэг.

Хэрхэн сэргийлэх вэ: Байнга гар утсаа барьж буй байрлалаа өөрчлөх, хэн нэгэнтэй ярих үедээ чихэвч ашиглах болон сунгалтын дасгал гартаа хийх хэрэгтэй. Хэрэгтэй гэж үзвэл халуун эсвэл хүйтэн жин тавиарай.

© Depositphotos.com, © Depositphotos.com

 

5. Текст бичдэг эрхий хуруу

“Texting thumb” буюу текст бичсэнээс болж, эрхий хурууны шөрмөс үрэвсэх нь гарын үе өвдөх эсвэл хуруугаараа юм дарахад хүндрэл учрахад хүргэдэг. Энэ нөхцөл байдал ихэнхдээ жижиг гар утаснаас болдог.

Хэрхэн сэргийлэх вэ: Гар утсаа барьж байх үед чигчий хурууны шөрмөсийг амраах зориулалттай хэрэгсэл хэрэглэх эсвэл хэвтээ байрлалаар гар утсаа удаан барихгүй байх тал дээр анхаараарай.

© Depositphotos.com

 

6. Компьютерийн харааны хам шинж

Өдөр бүр компьютер болон гар утастай харьцдаг ажил хийдэг хүмүүст нүд өвдөх, толгой өвдөх, нүд хуурайших болон бүрэлзэх зэрэг шинж тэмдгүүд түгээмэл илэрдэг. Энэ нь дижитал дэлгэцийн хэр өндөр визуал үзүүлэлт шаарддагаас хамаарна. Үүнийг комьютерийн харааны хам шинж гэж нэрлэдэг.

Хэрхэн сэргийлэх вэ: Зориулалт линз эсвэл нүдний шилийг шаардлагатай үедээ ажил, оффис болон гэртээ зүүгээрэй.

© Depositphotos.com

 

7. Түлэгдэлт

Энэ бол уг жагсаалт дахь хамгийн санаа зовох ёстой зүйл. Гар утсаа дэрэн дороо хийж унтах эсвэл цэнэглэж хонуулах нь дэлбэрэлт болох эрсдэлтэй. Үүнээс болж таны арьс түлэгдэнэ гэдгийг санаарай. Хэрэв та гар утсаа дээр дурдсанаар орхих зуршилтай бол, яг одооноос эхлэн энэ зуршилдаа цэг тавиарай гэж зөвлөе.

© Shutterstock.com, © Shutterstock.com

Та урьд өмнө дээрх гэмтэл бэртлүүдийг биедээ авч байсан уу? Хэрэв тийм бол хэрхэн асуудлыг шийдэж байсан бэ? Тийм биш бол, яг одооноос дээрх зүйлсийг илүү сайн анхаараарай.

29
ГайхмаарГайхмаар
7
ГоёГоё
4
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
2
БахархмаарБахархмаар
2
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Ойлголоо. Ухаалаг утас уншиж, фэйсбүүк дээр их хэсэж өнжих нь хүний бие их ядардаг, их стресстэй, толгой өвддөг, цагийн гарз болдог юм шиг байна. Хааяа фэйсбүүк дээрээс холдох нь хүний сэтгэлийг тайвшруулдаг.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *