Гар урлалын гайхалтай бичил бүтээлүүд

0

Шавар, шаазан эдлэлийн гар урлалаар мэргэшсэн Вашингтоны уран барималч Жон Альмеда өөрийн цахим хуудсанд “Хэмжээ утга учрыг илэрхийлдэг юм” хэмээн бичсэн байдаг. Тэгээд юу гэж, энэ төрлөөр бүтээл туурвидаг цөөнгүй хүн бий хэмээн та бодож байгаа байх. Харин Жон Альмедагийн бүтээлүүд нь маш жижигхэн, бүр үнэхээр жижигхэн “бичил” хэмжээтэй байдаг нь бусдынхаас ялгарна.

Түүний хийсэн гайхмаар цайны гүц, ваар, аяга, цэцгийн сав бусад эд хогшлууд нь хэмжээгээрээ ердөө л 2.54 см буюу 1 ямхаас хэтрэхгүй жижигхэн байдаг аж.

Гар урлалын гайхалтай бичил бүтээлүүд 1

Өмнө нь уран барималч маань энгийн хийцтэй бүтээл туурвидаг байсан ч түүний хандлагыг үндсээр нь өөрчилсөн одоогийн бичил бүтээлүүдээ хийж эхлэх санааг “Гар урлалын бичил баримлууд” номноос олж авсан гэдэг.

“Үнэндээ бол, миний одоогийн энэ бичил бүтээлүүдийг хийхийн тулд маш их анхаарал төвлөрөлт, төлөвшил шаардагддаг, чимхлүүр ажил юм. Энэ нь нэг төрлийн бясалгалын шинж чанартай байдаг” хэмээн өгүүлжээ.

Гар урлалын гайхалтай бичил бүтээлүүд 2

Эдгээр урлагийн бүтээлүүд шүдэнзний хайрцаг, ганц зоосон дээр ч багтах боломжтой өчүүхэн хэмжээтэй гэхэд хилсдэхгүй. Үүнийг хийхэд тусгай эргүүлэгт төхөөрөмж шаардагддаг гэнэ.

Гар урлалын гайхалтай бичил бүтээлүүд 1

Гар урлалын гайхалтай бичил бүтээлүүд 3

Гар урлалын гайхалтай бичил бүтээлүүд 4

Гар урлалын гайхалтай бичил бүтээлүүд 5

Гар урлалын гайхалтай бичил бүтээлүүд 6

Гар урлалын гайхалтай бичил бүтээлүүд 7

Гар урлалын гайхалтай бичил бүтээлүүд 8

Гар урлалын гайхалтай бичил бүтээлүүд 9

Гар урлалын гайхалтай бичил бүтээлүүд 10

Гар урлалын гайхалтай бичил бүтээлүүд 11

Гар урлалын гайхалтай бичил бүтээлүүд 12

1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *