Элвис Преслигийн тухай сонирхолтой 20 баримт

0
0
35,213

Өөрийн амьдран байсан он цаг үеийн хамгийн шилдэг нь, рок-н-роллын хаан бол мэдээж Элвис Пресли. Тэрээр эх орныхоо хайртай хүү нь, гайхалтай дуучин, кино жүжигчин гээд янз бүрээр цоллуулдаг байсан. Түүний амьдрал сонирхолтой баримтуудаар дүүрэн байсны зарим нэгээс одоо танд хүрэх гэж байна.

1. Рок-н-роллын хааны бүтэн нэр нь Элвис Арон Пресли боловч түүнд Библид гардаг Аарон хэмээн дууддаг нэр таалагддаг байжээ. Тэр өөрийн нэрийг албан ёсоор солиулах ч төлөвлөгөөтэй байж.

Элвис Преслигийн тухай сонирхолтой 20 баримт 1

2. Преслид ихрийн өрөөсөн ах байсан хэдий ч төрөх үедээ нас барсан аж.

Элвис Преслигийн тухай сонирхолтой 20 баримт 2

3. Элвис багаасаа сүмд очдог байсан ба сүмийн найралд дуулдаг байжээ.

Элвис Преслигийн тухай сонирхолтой 20 баримт 3

4. Анхны гитарыг нь түүнд авга ах нь төрсөн өдрөөр нь бэлэглэсэн ба удалгүй ирээдүйн “хаан” маань яармаг худалдаан дээр Old shep дууг дуулж шагнал хүртжээ. Зурган дээр түүний анхны гитар харагдаж байна.

Элвис Преслигийн тухай сонирхолтой 20 баримт 4

5. Сургуулиа төгсөөд Элвис Пресли эхлээд хог шүүрдэгч, дараа нь жолоочоор ажиллахдаа долоо хоногт 45$ цалин авдаг байжээ.

Элвис Преслигийн тухай сонирхолтой 20 баримт 5

6. 18 настайдаа Элвис ээжийнхээ төрсөн өдрөөр өөрийн дууны пянзыг бэлэглэхийг хүсч, My Happiness, That’s When Your Heartaches Begin дуунуудаа 4$-р бичүүлж байжээ. Дууны найруулагч бичлэгийг Sun records студийн захирал Сэм Филипст сонсгосон бөгөөд тухайн үед Филипс найз нөхөддөө: “Хэрэв би харууд шиг дуулдаг цагаан арьстныг олж чаддагсан бол мөнгийг сая саяаар нь олох байсан” гэж ярьдаг байжээ. Харин Преслигийн үзүүлбэрийг үзээд, тэрбээр хайж явсан “эрдэнээ” олсон гэдэг.

Элвис Преслигийн тухай сонирхолтой 20 баримт 6

7. Төрөлхийн хүрэн үсээ Пресли хар өнгөөр будуулдаг байсан юм. Тони Кертисийн дургүйг хүргэхийн тулд биш, харин өнгөт дэлгэцээр гарахад энэ нь түүний цэнхэр нүдтэй зохицож харагддагт байсан аж. Эрт бууралтаж эхэлснээс болж үснийхээ угийг хүртэл будуулдаг байсан ба 50-иад оны үеэс улаавтар өнгөөр сольсон юм.

Элвис Преслигийн тухай сонирхолтой 20 баримт 8

8. Sun records-той хамтран гаргасан анхны уран бүтээл бол ритмлэг блюз жанрын дуу болох Артур Крадапын That’s All Right Mama (1954) дуу юм. Түүнээс хойш 2 жилийн дараа бүтээлийн патентын дагуу Sun records түүнд 35,000$ буюу тухайн үедээ сонсогдож ч байгаагүй их хэмжээний төлбөр төлж байсан.

Элвис Преслигийн тухай сонирхолтой 20 баримт 7

9. Преслигийн гол “хөтөч” нь тухайн үед кантри дуучдын менежерээр ажиллаж байсан “Хурандаа” Том Паркер байсан.

Элвис Преслигийн тухай сонирхолтой 20 баримт 10

10. 1956 оны 1-р сард 21 настай Элвис Пресли өөрийн анхны сингл Heartbreak Hotel дууны бичлэгэнд орсон ба Америкийн жагсаалтын оргилд 8 долоо хоног байраа алдалгүй, анхны сая (пянзны борлуулалтаар)-ын эзэн болсон юм.

Элвис Преслигийн тухай сонирхолтой 20 баримт 9

11. 1956 оны 8- р сарын 22-нд түүний анхны “Намайг зөөлнөөр хайрла” киноны зураг авалт “ХХ зуун Фокс” студи дээр эхэлсэн. Энэ кино анх “Ах дүү Рено” нэртэй байсан ч Элвисийн алдартай дууны нэрээр хожим нэрлэгдсэн билээ.

Элвис Преслигийн тухай сонирхолтой 20 баримт 11

12. Эхэндээ уг кинонд ямар ч дуу дуулах хэсэг төлөвлөгдөөгүй ч ашигтай байлгах үүднээс дуучны менежер Том Паркер 4 дуут хэсгийг санал болгон оруулснаар санаачлагыг кинонд үргэлжлүүлэхээр болсон байна.

Элвис Преслигийн тухай сонирхолтой 20 баримт 12

13. Элвис сайн кино бүтээлд тоглож сайн жүжигчин болох хүсэлтэйгээ илэрхийлдэг байсан. Тэрээр кинонд ухаангүй дуртай: заримдаа кинотеатрыг бүхэлд нь түрээслэж аваад шөнөжингөө кино үздэг байсан аж.

Элвис Преслигийн тухай сонирхолтой 20 баримт 13

14. Өөрийн тоглосон кинонуудаас Элвис, Гврольд Роббинсын “Дэнни Фишерт зориулсан чулуу” романаас сэдэвлэн хийсэн “Креолын хаан” киног шилдэг нь хэмээн үздэг.

Элвис Преслигийн тухай сонирхолтой 20 баримт 14

15. 1958 оны 3-р сарын 28-нд 23 настай Элвис Преслид Америкийн армийн цэргийн зарлан ирж, орон даяар залуучууд Преслиг цэргийн үүрэгт албанаас чөлөөлөх эсэргүүцлийн жагсаал хийж байв. Пресли Форт-Худ хэмээх жижигхэн хуаранд алба хаасан.

Элвис Преслигийн тухай сонирхолтой 20 баримт 16

16. Пресли 2 жил цэргийн алба хаахдаа “Элвис эргэж ирсэн нь” дискээ олны хүртээл болгожээ.

Элвис Преслигийн тухай сонирхолтой 20 баримт 15

17. Элвис “Шоронгийн рок” кинонд хэсэг зуур дуу хоолойгоо алдсан рок-н-роллчны дүрийг бүтээж байжээ.

Элвис Преслигийн тухай сонирхолтой 20 баримт 17

18. Элвис каратегийн хар бүстэй ба “Хөвгүүн Галлахед” (1937 оны Бетт Дэвис, Хэмфри Богарт нартай киноны шинэчилсэн хувилбар) кинонд ямар ч эвлүүлэггүйгээр гараараа тоосго хагалж байсан. Гэвч харамсалтай нь хуруугаа гэмтээснээс болж уг уг үзүүлбэрийг кинон дээр харуулдаггүй.

Элвис Преслигийн тухай сонирхолтой 20 баримт 18

19. Сайн дураар Холливудад хөл тавьснаар, Элвист сахлаа ургуулах, Хятадаар ярих, тэр ч байтугай бэлхүүсний бүжиг хүртэл хийх шаардлагууд гардаг байсан.

Элвис Преслигийн тухай сонирхолтой 20 баримт 19

20. 1973 оны 1-р сарын 14-нд Гонолупуд хийсэн түүний тоглолт телевизийн хиймэл дагуулын тусламжтайгаар дэлхийн 40 оронд цацагдсан түүхэн дэх анхны концерт болж байлаа. Тэр концерт “Хавайгаас мэндчилж байна” баримтат кинонд үлдсэн байдаг. Хамгийн гайхалтай нь, өмнөх өдрийнх нь концертын бэлтгэлийн үеэр 6000 хүн түүнийг сонирхохоор ирж, тэдний өмнө Элвис сургуулилтаа хийж байжээ.

Элвис Преслигийн тухай сонирхолтой 20 баримт 20

5
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.