Шумуулыг үргээх хүчтэй 8 үнэртэн

0

Урин дулаан зун цаг ирж, амралт аялалын улирал болоход найз нөхөд, гэр бүлтэйгээ цэвэр агаарт салхилан, голын эрэгт тухлан амрах, тэр бүү хэл гэрийнхээ гадаа үдэш зугаалахад шумуул гэдэг нэг “том дайсан” бий. Харин шумуулыг үргээх, устгах чадвартай үнэрт ургамлууд ч бас байдаг ажээ.

OLYMPUS DIGITAL CAMERA

  • Гал дээр ширгээсэн 100гр гавар эсвэл бамбай өвс нь нилээд том хэмжээтэй талбайг ялаа, шумуулнаас ангижруулж чадна.
  • Монос эсвэл тэсийн шинэхэн навчийг жижиглэн хэрчээд, биеийн ил хэсгийг үрж арчина.
  • Башир цэцэг, базилик, гоньд болон эквалиптээс гаргаж авсан эфирийн тос. Нэг аяга усанд 5-10 дуслыг хийж биеийн ил гарсан хэсгүүдэд түрхэнэ. Эсвэл ил зуух, түүдэг, лаа болон халаасан хайруулын тавганд тосыг дусаана. Мөн хөвөнд шингээгээд цонхны тавцан дээрээ тавихад үр дүнгээ үзүүлнэ.
  • Өмхий ховолын шинэхэн мөчрийг тасалгаанд тавихад, улаан лоолийн навчны үнэртэй ижил нөлөө үзүүлж ойр орчимд шумуул шунгинахгүй болно.
  • Хэрэв та байгальд, голын эрэг орчим тухлан амрахад шумуул саад болоод байвал арцны гишүүг түүдэгтээ шатааж болох юм.
  • Хушны тос нь зөвхөн шумуулыг ч бус ялаа, жоомыг ч үргээх чадвартай.
  • Шарилжны үндэсний ханд (атга хэмжээтэй тасдсан үндсийг 1,5 л усанд хийн буцалгаж 20-30 мин хөргөх)-аар шавшихад ямар ч шавьж таны нүүрэнд ойртож чадахгүй.
  • Цахилгаан үнэртүүлэгчийн тань шингэн нь дууссан бол дэлгүүр орж шинэ шингэнээр цэнэглэхийн оронд дууссан шингэний зайнд нь эквалиптын 100% ханд хийхэд шумуулнууд танай гэр рүү явах замыг ч мартана даа.

 

2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

10 Сэтгэгдэл

  1. зочин

    2015/07/07 at 13:39

    Сэтгэгдэл *шумуулнаас илүү харшил болох юм бичжээ

  2. Зочин

    2015/07/07 at 22:40

    chamd hereggui bol dugai l ungurchuuch dee. zaaval neg am helee biluudeh sonirholtoi togs uhaantnuud. oontogch, neentegchid.

  3. Зочин

    2015/07/08 at 09:01

    Эквалипт Гэж юу юм бол

  4. Зочин

    2015/07/08 at 17:25

    CHINII AL

  5. Зочинb

    2015/07/08 at 22:54

    Сэтгэгдэл *dandaa bhgy yum bichijihsen bhin orchuulsimu hashain yadaj haanaas avch boloh talaar tailbar bichihgy manai setguulchid gej yaduu setgelgeete huni bichsen yumig ter chigt ni l tavichihin

  6. Зочин

    2015/07/09 at 14:24

    Аргалын утаа хаана байна

  7. бэлла анна

    2015/07/14 at 12:23

    Ямар ховор юм бэ гарийн доорх материалаар байж болсонгүй юү

  8. Бэлла анна

    2015/07/14 at 12:25

    Ямар ховор материалтай юм бэ

  9. Зочинn

    2015/07/26 at 17:59

    Сэтгэгдэл Gertee esvel zunii baishindaa oroi ymarch hamaagui huj asaahad l shumuul daijchihdag ym.

  10. ss

    2016/01/04 at 15:56

    heer yva humuus baitugai en ulaanbaataraas chin ch oldku ed nar chin mal min bitgii iim erguu hund hereggui ym hiij bgach

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *