Урт бас өтгөн сайхан үстэй болохын тулд сонгино, төмсийг хэрхэн ашиглах вэ?

2

Энэ удаад бид сонгино болон төмсөөр урт, өтгөн үстэй болох аргыг танилцуулахаар бэлдлээ. Одоо цагт үс унах асуудалтай олон хүн тулгарч шаналж байна. Үс унах явдал улам залуужиж байгаа нь харамсалтай.

Үсний асуудал үүсэх үндсэн шалтгаануудаас дурдвал:

1. Бохирдол

Бохирдол таны үсийг ихээр гэмтээж болзошгүй. Бохирдол нь үс, арьс болон бусад эрхтэнд аюултай гэж үздэг. Хортой химийн бодисууд таны үсэн дээр хуримтлагдахад асуудал үүсгэх буюу хагтах, унах, цочрох, бууралтуулах зэрэг сөрөг өөрчлөлтүүд явагдана.

2. Үс арчилгааны бодисыг хэт их хэрэглэх

Үс арчилгааны бодисыг хэтрүүлэн хэрэглэснээс болж үсний ноцтой асуудал үүсэх аюултай.

3. Халцрах удамшил

Үс унах шалтгаан нь зөвхөн химийн нөлөөнөөс шалтгаалахгүй, зарим нэг тохиолдолд бидний хяналтаас гадуур явагдана. Тийм ээ, таны аавын үс эрт халцарсан бол эсвэл таны ойр дотнын хамаатанд халзан хүн байгаа бол та ч гэсэн үсгүй болох магадлал өндөр болно.

 

Урт, өтгөн үстэй болоход сонгино болон төмс ашиглах арга

Сонгино болон төмс нь өргөн хэрэглээний ногоо төдийгүй эдгээр хүнсний ногоог урт, өтгөн үстэй болоход ч ашиглаж болно. Эдгээр ногоонууд нь таныг мөрөөдлийн үстэй болоход туслах хүчтэй бодисууд агуулжээ.

Орц:

  • 1 төмс
  • 1 сонгино
  • 1 өндөг
  • 1 х.х зөгийн бал

Бэлдэх арга:

Юуны түрүүнд сонгино болон төмсний шүүсийг авах хэрэгтэй болно. Ногоонуудаа цэвэрлээд жижиглэн хэрчээрэй. Сайтар хутгана.

Ингэснээр бид сонгино, төмсний зуурмаг бэлдлээ, дараа нь шүүлтүүрээр шүүсийг нь сайтар шахаж авна.

Дээрээс нь түүхий өндгөө хийж сайтар хутгаарай.

Одоо нэг хоолны халбага зөгийн балаа аваад шүүсэн дээрээ хийж сайтар хутгана.

Ашиглах заавар:

Бэлдмэлийг хуйхандаа түрхээд сайтар иллэг хийнэ.

Толгойдоо шүршүүрийн малгай углавал маскны үзүүлэх нөлөө улам л өндөр байх болно.

Маскыг долоо хоногт хоёр удаа хийвэл илүү хурдан үр дүнд хүрнэ.

Орцуудын шим тэжээл:

Сонгино их хэмжээний хүхэр агуулдаг тул үсний ургалтыг хурдасгах нөлөө үзүүлнэ. Мөн үсний уналтыг зогсоох, үсний угийг бэхжүүлэх үйлчилгээ үзүүлдэг байна.

Төмс нь үсний ургалтыг эрчимжүүлэх хүчтэй орц юм, мөн үсний уналтыг зогсооно.

Өндөг нь арьс болон үсэнд сайнаар нөлөөлөх шим тэжээлтэй бодис ихээр агуулдаг. Мөн үсийг бэхжүүлж эрүүлжүүлэх үйлчилгээ үзүүлнэ.

Зөгийн балыг байгалийн гаралтай ангижруулагч хэмээн үздэг, үсний өнгийг гялалзуулж эрүүл болгоно. Мөн ургалтанд сайнаар нөлөөлдөг.

24
ГайхмаарГайхмаар
8
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
3
Ха ХаХа Ха
3
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Dolgormaa Banid

    Dolgormaa Banid

    2018/10/19 at 20:41

    Б. Рэгжидмаа Д. Жаагий

  2. Khandsuren Paulenz

    Khandsuren Paulenz

    2018/10/21 at 03:19

    Ariunzul Bayrsaikhan
    Eniig turshaad vzeerei!!!

  3. Sanaa Ariun

    Sanaa Ariun

    2018/10/21 at 15:56

    Umhii uner hanhilj ugnu shdee. Us unah zogsdog l yum bna lee.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *