Ой санамжаа сайжруулах үр дүнтэй 10 арга: нас ахисан ч таны толгой сийрэг хэвээрээ байна

5

Та хамаатан садныхаа дор хаяж 3 хүний гар утасны дугаарыг цээжээр мэдэх үү? Бас өмнө нь ашиглаж байсан төрөл бүрийн нууц үгнүүдээ санаж байна уу? Хэрэв үгүй бол шалтгаан нь маш энгийн. Таны ой санамж муудаж байгаа ба та энэ тал дээр анхаарах цаг болжээ гэж бодоход гэмгүй. Иймд бид энэ төрлийн асуудалтай нүүр тулгараад байгаа хүмүүст зориулж, ой санамжийг сайжруулах үр дүнтэй аргуудыг хүргэхээр бэлтгэсэн юм.

1. Нэг л зүйлээ тогтмол хийхээ болих

Гэрийн түлхүүр болон нүдний шилээ хүмүүс мартдаг – ихэвчлэн нэг л газраа тавьдаг нь буруу юм. Өөр өөр газар тавих нь байршлын мэдээллийг тархи хадгалахад эерэг нөлөө үзүүлнэ.

 

2. Зуршилтайгаа тэмцэх

Шөнөжингөө компьютер дээрээ ажлаа хийж байгаад унтах үедээ түлхүүрээ үргэлж баруун халаасандаа хийдэг байсан бол, энэ удаа зүүн халаасандаа хийгээрэй. Өглөө болж, ажилдаа явах үедээ та зуршил болсон учир баруун халаасаа тэмтэрч үзнэ. Мэдээж түлхүүр зүүн халаасанд байгаа учир та хоёр халаасаа хоёуланг нь тэмтэрч үзэх ба энэ нь ой санамжийг сайжруулахад нэмэр болох арга юм.

 

3. Тархины үйл ажиллагаанд сайн нөлөөтэй хоол хүнс идэх

Эдгээр хоол хүнс нь төрөл бүрийн амин дэмүүд болон антиоксидантуудаар баялаг: ногоон цай, бөөрөлзгөнө, салмон загас, байцаа, брокколи, хар шоколад болон турмерик. Мөн өдөрт нэг хундага дарс уух нь ой санамжид сайнаар нөлөөлнө.

 

4. Сайн унтаж амрах

Ой санамжаа сайжруулахын тулд аль болох тайван, анхааралтай байх хэрэгтэй. Харин ингэхийн тулд сайтар унтаж амрах ёстой болохыг анхаарна уу. Сайн унтаж амраагүйгээс болж анхаарал төвлөрөх чадвар алдагдаж, ой санамж мууддаг байна. Иймд ямар нэгэн зүйлд сатааралгүй /утсаа ашиглах, дуу сонсох гэх мэт/ сайн гэгч нь унтаж амрахыг танд зөвлөе.

 

5. Оюун ухаан хөгжүүлэх тоглоом тоглох

Төрөл бүрийн оюун ухаан хөгжүүлэх тоглоом тоглох нь тархины үйл ажиллагааг сэргээгээд зогсохгүй, ой санамжийг гайхалтай сайжруулах ач тустай байдаг.

 

6. Сайтар нягталж бодох

Судлаачдын үзэж байгаагаар аливаа зүйлийн тухай сайтар нягталж бодох нь ой санамжийг сайжруулдаг гэнэ. Ингэснээр таны оюун ухаан хөгжих бөгөөд мэдрэлийн эсэд давхар сайнаар нөлөөлдөг байна. Эс бөгөөс хөгжил муутай тархины ой санамж түүнийгээ дагаад муу байдаг ажээ.

 

7. Төлөвлөх

Ой санамжаа сайжруулах нэг арга бол аливаа нэг ажлыг хийхдээ цаг ямагт төлөвлөх явдал юм. Энэ нь ажлыг эхнээс нь шат дараалалтайгаар хийж, алхам бүрдээ дадлага туршлага хуримтлуулах боломжийг олгоно. Үр дүнд нь таны ой санамж мэдээллээр хангагдаж, тэдгээр зүйлсийг мартахгүй байх давуу талтай.

 

8. Бүтээлч байх

Дуртай дуу, шүлгээ цээжилж, санаж байх хэрэгтэй. Мөн амьдралд тохиолдсон зүйлсийг ой санамжиндаа хадгал. Эдгээр зүйл ой санамжийг сайжруулахад эерэг нөлөө үзүүлэх болно. Түүнээс гадна болж өгвөл сар бүр нэг шинэ дуу эсвэл шүлэг цээжлээрэй.

 

9. Анхаарлаа төвлөрүүлэх

Анхаарлаа төвлөрүүлж сурах нь ой санамжид сайнаар нөлөөлнө. Хэрэв та ямар нэгэн зүйлийг санах гэж хичээж байгаа бол анхаарлаа сайтар төвлөрүүлэх хэрэгтэй. Эс бөгөөс урт хугацааны өмнө болоод өнгөрсөн зүйлийг санахад хүндрэл үүснэ. Мөн олон зүйлийг нэгэн зэрэг санах гэж хичээсний хэрэггүй.

Харин хамгийн чухлаас нь эхэлж санах гэж оролдоорой. Түүнчлэн санах гэж хичээж байгаа зүйлийн талаар танд сануулах жижиг хэсгүүдийг сайтар бодож тунгаагаарай. Тухайлбал: өнгө, хэлбэр дүрс болон брэнд гэх мэт.

 

10. Дасгал хийх

Таны бие организм бол олон сая жилийн хувьслын үр дүн билээ. Иймээс цаг үеийн нөхцөл байдлаас хамаарч, ой санамжаа сайжруулах дасгал хийж байх нь юу юунаас илүү чухал юм. Үр дүнд нь таны бие организм болон тархины үйл ажиллагаа хэвийн явагдах болно. Мөн зүрх судас, бодисын солилцооны үйл ажиллагааг дэмжиж, тархийг хөгжүүлэх ач тустай. Иймд өдөр бүр бодлоо цэгцэлж, бясалгал хийж байгаарай.

50
БахархмаарБахархмаар
21
ГоёГоё
10
ТэнэглэлТэнэглэл
10
ГайхмаарГайхмаар
10
Ха ХаХа Ха
5
БурууБуруу
5
ХарамсалтайХарамсалтай
5
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Tuugii

    2018/10/21 at 02:22

    oi uhaanaa saijruulah ym negj alga

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *