
Хурим бол ариун нандин үйл явдал билээ. Гэхдээ хөл хорио гэгч зүйл залуу хосуудыг “Би зөвшөөрч байна” гэж сэтгэл догдлуулан хэлэх тэр мөчийг өөрчиллөө. 1 метрийн зай барьж зогссон, сүйт бүсгүйгээ зөвшөөрөлтэйгөөр л үнссэн, зочноор ирж чадаагүй хүмүүсийн гэрэл зургуудыг өлгөсөн тэр л хурим өөрийнхөөрөө бас дурсамжтай болж чадлаа.
Хөл хорионы үеэр хийсэн хуримуудын гэрэл зургуудыг танд танилцуулахаар бэлдлээ. Хайр гэдэг зүйл байхад юуг ч давж гарна.
Миний тагтнаас авсан гэрэл зураг! Нөүтбүүкээ бариад тагтан дээр гарч иртэл хуримын энэ сайхан ёслолыг санаандгүй олоод харчихлаа

Сан-Францискод хөл хорионы үеэр болсон хурим. Ирэх ёстой зочдын гэрэл зургуудыг байрлуулжээ

Эмнэлгийн ажилтны хурим Ковид-19-өөс болж цуцлагдах гээд байхаар нь бид эмнэлгийн нөхцөлд тохируулан бүхий л боломжоороо хуримыг зохион байгуулахаар шийдсэн юм

Бидний хурим Ковид-19-өөс болоод товлосон өдрөө хойшлуулсан юм. Өчигдөр хүү маань бидний гэртээ зассан гонхон дээр намайг хөтөлж аваачлаа

Энэ хурим үгээр илэрхийлэхийн аргагүй болж өнгөрсөн. Энэ аймшигтай цар тахлын улмаас хуримаа төлөвлөсөн ёсоороо хийж чадаагүй бүх хосууддаа амжилт хүсмээр байна.
Төв цэцэрлэгт хүрээлэнд хурим болж байгаатай таарлаа

“Корона” – гараа угаасан, хуримласан бас мөрөөдсөн. “Энэ бүгдийг цугтаа тэмдэглэхийн төлөө” гэж найз нар маань онлайнаар ерөөсөн

Тэд нөүтбүүкээ номын тавиур дээр тохируулж тавиад онлайнаар хуримаа хийсэн

Эртээ урьдын цагт …

Бидний хуримыг юу ч зогсоож чадахгүй

Дүрэм журмыг чанд баримтлан хуримаа хийсэн ахдаа баярын мэнд хүргэе

Өнөөдөр хурим хийсний эхний сарын ойн баяр! Гэрэл зураг дээр ариун цэврийн цаасаар урласан цэцгийн баглаа, ээж хийж өгсөн юм аа

“Ковид-19”-ийн хүрээнд хийсэн хурим төлөвлөгөө ёсоор болж өнгөрлөө. Ганц ч зочингүй, бие биедээ ганц ч хүрсэнгүй, гэхдээ нэг дүрмийг нь бид зөрчсөн

Сүйт бүсгүйгийн маань эмээгийн бие тааруухан байгаа юм, тиймээс бид гэрийнхээ гадаа хуримаа хийхээр шийдсэн

Цар тахал ч биднийг зогсоож чадахгүй

Цар тахал хуримыг чинь баллах гээд байвал далайн эргийг ашиглаарай

Гэр бүлийнхнийгээ их санаж байсан ч тэднийхээ ачаар мартагдашгүй хурим хийлээ, бид видеогоор холбогдсон

Цар тахлын үеэр ийм сайхан хурим хийх гэж

Бид хоёр өчигдөр орой хуримласан

Гэрчилгээгээ авахын тулд бид дүрмийг чандлан барих ёстой. Бээлий, амны хаалт заавал байна, бүгдийг ёсоор хийсэн шүү!
Дэлхийн хэмжээний цар тахлын үеэр хоорондын зай баримталсан хурим

Бидний хурим төлөвлөснөөр болоогүй ч гэлээ бидний хайр вирусээс хүчтэй

Өчигдөр бид үүнийг хийсэн, одоо эхнэр нөхөр боллоо

Амьдрал тэр чигээрээ аз жаргалтай байна гэж түүнд амласан юм, харин пицца бол жагсаалтын эхэнд

2020.03.28-нд болсон бидний бяцхан хуримын ёслолоос үлдсэн хамгийн дуртай гэрэл зураг. Зочид буудлын оронд гэртээ

“Корона” ч жинхэнэ хайрыг зогсоож чадахгүй

Нижгэр хуримаа түр хойшлуулсан ч гэлээ бид гэрлэлтээ батлуулсан

Ковид-19–өөр бид хуримаа цуцлуулахгүй шүү

“Бид гурав энд цугларсан зорилго нь …”

Миний хуримын товыг өөрчилсөн юм, гэхдээ бид гэрлэсэн. Хөл хорионы үеэр байшингийнхаа арын зүлгэн дээр

Вирус жинхэнэ хайрын өмнө хүчин мөхөс

Эгч маань өчигдөр нөхөрт гарч хуримаа хийлээ (Ковидоос болоод түүнийг хуримыг хойшлуулсан байсан) Нийгмээс тусгаарлагдсан, жижигхэн маш цомхон ёслол, манай аав, ээжийн гэрт

Би хуримын зурагчин, ажлаа хийгээгүй үедээ энэ ажлыг хийсэн юм, ажилдаа хэзээ ч эргэж орох юм бүү мэд. Энэ сайхан өдрийг баримтжуулж чадсандаа их баяртай байгаа шүү.








Bayr Batsukh
2020/06/02 at 22:43
Super💕
Төмөрдулам Доржлхам
2020/06/03 at 11:58
Sandag l sanaa baina shvv dee
Jey Janna
2020/06/03 at 15:15
Мухаммед ‘О