Том xөхөөрөө алдартай Ютубер бүсгүй өөрийнхөө жинхэнэ нүүр царайгаа харуулж дагагчдаа шоконд оруулж орхижээ

2

Японы Chiharu гэх нэртэй YouTube блогер бүсгүй том xөхөөрөө алдартай нэгэн, бичлэг болгон дээрээ xөхөө янз бүрээр харуулж элдвийн ид шидийг үзүүлдэг нэгэн юм.

YouTube / むね肉ちはる

Гэтэл том xөхтэй бүсгүйн багны ард 37 настай, хиймэл xөх зүүсэн нэгэн эр байсан нь саяхан ил болжээ хэмээн Oddity Central-д бичсэн байна.

Chiharu анх 2020 оны 12 дугаар сард YouTube дээр анхныхаа бичлэгийг оруулж байсан бөгөөд маш богино хугацаанд 20 мянган дагагчтай болж чадсан юм. Том xөхтэй бүсгүйн багны цаана хэн байгаа нь тодорхой болсны дараа улам ч их дагагчтай болжээ.

muneniku_chiharu / Instagram

Залуу хиймэл том xөхөн дээрээ камер зүүгээд биеийн тамирын дасгал хийдэг ажээ. Өөрийгөө эрэгтэй гэдгээ мэдэгдүүлэхгүйн тулд амны хаалт зүүгээд хэзээ ч ярьж байгаагүй гэнэ. Дагагчид нь том xөхтэй нэгэн даруухан бүсгүй байна л гэж боддог байв.

Дагагчдаа xуурч байгаагаа блогер өөрөө мэдэгдсэн юм: амны хаалтаа авч, гэмээ гэмшсэн хүүхэд шиг инээмсэглэн бичлэг хийсэн байна. Цар тахлаас болоод түүний орлого нь буурсан тул блогер болж мөнгө олохоор шийдсэн гэж дагагчиддаа үнэнээ хэлжээ.

YouTube / むね肉ちはる

Мөн япон эрийн нохой нь хорт хавдар туссан, нохойгоо аврахын тулд өндөр үнэтэй эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаагаа ч нуулгүй хэлсэн байна. Дур булаам бүсгүйчүүд илүү хурдан хугацаанд олон дагагчтай болж чаддаг учраас хийх бичлэгтээ зориулж хиймэл үс, том силикон xөх худалдаж авчээ.

YouTube / むね肉ちはる

Түүний сувгийг дэндүү олон хүн дагах болсон учир тэр буруу зүйл хийж байгаагаа ухаарч уучлалт гуйхаар шийдсэн байна. Бусдыг xуурч мэxлэн замаар олон дагагч цуглуулахыг хүссэнгүй, тийм ч учраас өөрийгөө илчилсэн ийм бичлэг та бүхэндээ зориулж хийлээ гэжээ.

Instagram / muneniku_chiharu

Энэ мэдэгдлийн дараа япон блогерийг хоёр мянган дагагч дагахаа больсон, харин зарим нь эрэгтэй хүн байна гэж огт төсөөлж байсангүй гэж сэтгэгдлээ үлдээжээ.

754
Ха ХаХа Ха
191
ТэнэглэлТэнэглэл
184
ГоёГоё
184
ГайхмаарГайхмаар
174
БурууБуруу
58
ХөөрхөнХөөрхөн
57
ХарамсалтайХарамсалтай
57
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *