
Гар утсаа харж яваа хүнд зориулсан газарт тусч харагддаг явган хүний гэрлэн дохио, хараагүй хүмүүст зориулж хийсэн ойр орчмын байгалийн байдлыг дүрсэлсэн брайл үсгээр бичсэн хашилтны бариул дээрх тайлбар гэх мэт жижигхэн боловч хүн бүрийн хэрэгцээ, шаардлагад нийцэж, амьдралыг хөнгөвчилж, олны талархал хүлээсэн шийдлүүд орчин цагт хэрэглээнд нэвтэрсээр байгаа билээ. Манай сайт уншигч танд хүн бүрийн хэрэгцээнд нийцүүлж, тэдний сайн сайхны төлөө хийгдсэн ухаалаг шийдлүүдээс хуваалцаж байна.
“Өмнөд Солонгос улсад явган хүний гэрлэн дохио газарт тусч харагддаг. Энэ нь гар утсаа харж зогсож байгаа хүмүүст гэрлэн дохиог харахад хялбар болгох зориулалттай”

“Италийн Неаполь хотын энэхүү алсыг харах өндөрлөгийн хашлаганы бариул дээр хараагүй хүмүүст зориулан орчны үзэгдэх орчинг брайл үсгээр дүрслэн бичсэн байдаг”

“Цамцны маань дотор талд нүдний шилээ арчих зориулалт бүхий тусгай материалтай хэсэг байдаг”

“Хүүхдийн тоглоомны хайрцаг доторх энэ түгжээг зохиосон хүнд талархал илэрхийлэхийг хүслээ. Дахиж элдэв түгжээ, баглаа задлахын тулд хайч хэрэглэх шаардлагагүй болжээ”

“Захиалсан пицца маань хүргэлтийн үед дээрээсээ дарагдахаас сэргийлдэг хуванцар хийхийн оронд талх хийжээ”

“Өөртөө онгойлгох хэсэгтэй бүтээгдэхүүний лац”

“Өмнөд Солонгост шахуургатай шүдний оо зарагддаг. Нэг даралтаар шүд угаахад төгс тохирсон хэмжээтэй оо гардаг!”

Хараагүй хүмүүст зориулсан рубик шоо

Тэргэнцэртэй хүмүүст зориулсан гал тогоо

Гал унтраагч байрлуулах төгс байршил

Австрали доллар хараагүй хүмүүст зориулсан брайл тэмдэглэгээтэй байдаг

“Шарсан тахианы савлагаа дотор сонирхолтой үгийн сүлжээ байна”

“Алхам бүрийг маань урам зориг болгож чаддаг фитнесс”

“Манай хот гудамжин дахь машины зогсоолуудыг багасгаж, явган зорчигчийг амрахад зориулсан ийм газар хийж эхэлсэн”

Энэ бяцхан аарцнуудыг харах бүрт аз жаргал мэдрэгдэнэ
Бонус: “Байшингийн дээвэрт маань амьдардаг нэгэн аалзанд зориулж энэ шуудангийн хайрцгийг хийлээ”

Таны амьдардаг газарт манай жагсаалтад багтсан бүтээлүүд шиг ухаалаг шийдэлтэй зүйлс бий юу? Сэтгэгдэл хэсэгт бидэнтэй хуваалцаарай.







