Дарсанд дурлагсдад зориулсан 14 лайфхак

0

Өдрийн ачааллын дараа оройн хоолоо идээд хундага дарс шимж суух сайхан. Энэ сайхан мөчийг хугарсан дарс онгойлгогч, хөрч амжаагүй дарс, хайртай цамцан дээр дуссан дарсны толбо эвдэх учиргүй. Бидний танилцуулж буй лайфхак таны сайхан мөчийг эвдэхгүй байхын тулд зориулагдсан юм. Дээрээс нь та өөрөө ямар лайфхак ашигладаг болохоо бидэнтэй хуваалцсан ч болно шүү.

Онгойлгогчгүйгээр дарсыг хэрхэн онгойлгох вэ?

Туузны ачаар

  1. Урт, хугарахааргүй зүйлээр бөглөөг нь цааш чихнэ, жишээ нь бүдүүн харандаагаар.
  2. Туузаа адил хэмжээтэй нугалаад дарсны шилэндээ хийгээрэй.
  3. Нэг гараараа дарсаа, нөгөө гараараа туузаа барина.
  4. Бөглөөг гаргаж иртэл туузнаасаа чанга татна.

 

Гуталны тусламжтайгаар

  1. Гутландаа дарсаа хийгээд сайтар барина.
  2. Нэг гараараа дарсны шилний хоолойгоос нөгөө гараараа гутлын хоншоороос барина.
  3. Гутлын өсгийг хананд эсвэл шаланд цохино. Бөглөө хоолойноос бага зэрэг гараад ирэхэд татаад аваарай.

 

Дарс хөргөх

Нойтон цаасан алчуур

Нойтон цаасанд ороогоод хөлдөөгчинд 10 минут хийнэ.

 

Мөс, давс

Дарсыг хурдан хөргөхийн тулд мөс, давстай саванд хийнэ. Давс нь хайлсан усны хэмийг бага байхад нөлөөлнө өөрөөр хэлбэл мөс хайлсан ч ус хүйтэн хэвээрээ байна.

 

Хөлдөөсөн усан үзэм

Хэд хэдэн усан үзэм хөлдөөж мөсний оронд ашиглаарай. Дарс тань хүйтэн болох хэдий ч амт, чанар нь өөрчлөгдөхгүй.

 

Задалсан дарс хадгалах

Зөв хэм

Улаан дарсыг 20-иос дээшгүй хэмд хадгална. Шууд нарны тусгал, хүйтэн салхитай газар хадгалахгүй. Мөн хэвтээгээр нь хадгалахгүй.

 

Бөглөөрэй

Дарсаа хундагалах тоолондоо буцааж таглана. Таглаатай улаан дарсыг хөргөгчинд 3-5 хоног хадгалж болно.

 

Дарсан мөс

Үлдэгдэл дарсаа мөсний хэвэнд хийж хөлдөөгөөрэй. Төрөл бүрийн хоолонд хөлдөөсөн дарсаа ашиглаж болно.

 

Дарс захиалах, худалдан авах

Дарс үйлдвэрлэгчийн гар дээрээс шууд авах

Бага оврын дарс үйлдвэрлэгчдийн дарсны чанар алдартай брэндийн дарснаас дутахааргүй байдаг бөгөөд илүү хямд байна. Дэлгүүрээс худалдан авах тохиолдолд нийлүүлэгчээр дамжихаас өөр аргагүй болно.

 

Бүтэн шилээр нь захиална

Ресторанд хундага дарс захиалж уухад бараг шил дарсны үнээр ууна. Хундагаар санал болгож байгаа дарс нь онгойлгоод удсан байх магадлалтай тул та амьгүй дарс ууж байна гэсэн үг.

 

Улаан дарсны толбыг хэрхэн арилгах вэ?

Сүү

Дарсны толбо хатаагүй байхад дээрээс нь бага зэргийн сүү асгана. Цагийн дараа хувцсаа угаана.

 

Давс

Дарс дусангуут нь давс цацаарай. Давсанд улаан дарс шингээд дууссаны дараа сойзоор цэвэрлэнэ.

 

Сахлын крем

Хэрвээ дарсны толбо хатсан бол бага зэргийн сахлын крем шүршинэ. Хэсэг хугацааны дараа халуун усанд угаагаарай.

 

Муурны элс

Толбон дээрээ муурны элс 1 см зузаан байхаар цацаад чанга дарна. Дараа нь тоос сорогчоор соруулж авна.

3
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. О. Батням

    О. Батням

    2017/06/30 at 15:08

    snu tnai togloomni heseg bugd ordogguie aldaa zaagad bh ym ?

  2. Нямка

    Нямка

    2017/06/30 at 17:32

    Ariuka Semben ?

  3. Ariuka Semben

    Ariuka Semben

    2017/06/30 at 17:36

  4. dasdas

    2017/07/03 at 11:30

    dasdasd

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *